Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ

2019-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Касым-Жомарт Токаев  Фото: Mukhtar Kholdorbekov / Reuters
Д.АРИУН Казахстаны Сонгуулийн төв комисс өнгөрсөн баасан гариг /2019.05.03/-т  Касым-Жомарт Токаевыг  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авлаа гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна. Ингэснээр Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлж байгаа хамгийн эхний албан тушаалтан нь тэр болж байгаа аж. Касым-Жомарт Токаев нь одоо тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа юм. Тэрээр нэр дэвшүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүртгүүлэн Сонгуулийн төв комисст өгсөн байна. Үүнд эрүүл мэндийн байдлын талаарх тодорхойлолт, хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг орж байгаа бөгөөд Сонгуулийн төв комисс түүнд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулжээ. Какахстаны эрх баригч Нур-Отан намын дарга, тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев  Токаевын нэрийг дэвшүүлж байгаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд зарласан. Эрх баригч намын их хурлын төлөөлөгчийн Назарбаевын энэ саналыг дэмжсэн билээ. Касым-Жомарт Токаев өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос  халаагаа өгсөн анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын халааг авч тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж ажиллаж байгаа. Казахстаны Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 9-нд болно. Нэр дэвшигчдийг бүртгэж дуусах хугацаа нь тавдугаар сарын 11-нээр тасалбар болох юм. Дараа нь сонгуулийн сурталчилгаа эхэлж, зургадугаар сарын 8 хүртэл үргэлжлэх аж. Эх сурвалж: polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

3 цаг 57 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

3 цаг 57 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

18 цаг 56 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

19 цаг 47 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 0 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 5 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин