
Х.ОЮУНБОЛД
2.ОХУ-ын Батлан хамгаалах яам төсвөө өнгөрсөн жил 3.5 хувиар бууруулснаар энэ салбарт хамгийн их төсөв зарцуулдаг орнуудын жагсаалтын VII байрт оржээ.
3.АНУ, Япон, Өмнөд Солонгос Сөүлд батлан хамгаалах салбар, аюулгүй байдлын талаар гурван талт хэлэлцээр хийх болсон талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.
2019-04-30
4.Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын Конгресст НҮБ-ын зэвсгийн худалдааны гэрээнээс тус улсыг гаргах шийдвэр гаргаснаа мэдэгдэв.
5.Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару АНУ-д энэ сарын 12-15-нд хоёр дахь удаагаа айлчилна.
6.Ирак, Сирийн зэвсэглэсэн бүлэглэлүүдийг хянахын тулд Афганистантай хил залгаа бүс нутгийг алсын удирдлагатай нисдэг төхөөрөмж ашиглах хэрэгтэй хэмээн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн байна.
7.Японы эзэн хаан асан Акихито хаан ширээгээ хүлээлгэж өгөх ёслолын үеэр түүний халааг авч байгаа эзэн хаан Нарухитогийн хаанчлалын эрин үеийг тогтвортой, өгөөжтэй байна гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
8.Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес тус улсын цэргийн хуаранд байдал хэвийн байгаа болон зэвсэгт хүчин нь ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрыг хамгаалахад бэлэн байна гэв.
10.Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй тус улсын Батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсоныг үүрэгт албан тушаалаа гүйцэтгэж чадна гэж итгэхгүй байгаа учраас албан тушаал болон Сайд нарын танхимын гишүүнээсээ татгалзахыг хүссэн байна.
12.“Фэйсбүүк” компанийн эзэн Марк Цукерберг энэ цахим хуудасны хэрэглэгчид “Инстаграм”, “Мессенжер”, ”WhatsApp”-ийн хэрэглэгчдэд энэ аппликейшнийг утсандаа татаж суулгалгүйгээр мессеж илгээх боломжтой гэж мэдэгджээ.
14.АНУ, БНХАУ “Нэг зам, нэг бүс” санаачилгатай нь холбоотой гадаад дахь Хятадын зэвсэгт хүчний баазынхаа тоог нэмнэ гэж тооцоолж байгаа аж.
15.Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Венесуэлд байгаа куба цэргүүдийг энэ улсыг хянаж, эзлэхийг зорьж байгаа гэж АНУ-ын зүгээс мэдээлснийг буруушаажээ.
16.НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужарик Сири дэх Рукбан дүрвэгчдийн хуаранг 10 мянган хүн орхисон гэж мэдэгдэв.
18.“Ёнхап” агентлаг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийхний хийсэн мэдэгдлээс эш татан Хойд Солонгос Вонсан хотоос зүүн зүг рүү ойрын зайн пуужин харвасан гэв.
19.ОХУ-ын Балтийн тэнгисийн флотын цэргүүд дөрвөн сарын хугацаанд эх орны II дайны үеэр булсан 2500 гаруй артиллерийн сумыг аюулгүй болгосон талаар флотын удирдлагууд мэдээлсэн байна.
20.Японы шинэ эзэн хаан Нарухито энэ сарын 1-нд хаан болсныхоо дараа ард түмэндээ хандаж эрүүл энх, аз жаргалыг хүсэн, бусад оронтой найрамдалтай байхыг эрмэлзэж, хөгжил дэвшилд хүрэхийг ерөөсөн байна.
Эх сурвалж: www.polit.mn
2019-04-29
1.Испанид болсон ээлжит бус сонгуульд социалист намын тэргүүн Педро Санчес 28.68 хувийн санал авч ялалт байгуулснаар хамгийн их санал авсан нам боллоо.







2019-05-01
9.АНУ-ын Наса сансар судлалын төвийн тэргүүн Жим Брайденстайн манай дэлхийг 2027 онд солир мөргөж магадгүй учраас хүн төрөлхтөн бэлэн байхыг сануулсан байна.

2019-05-02
11.ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ЗХУ-д төрж, амьдарч байсан Афганистан, Ирак, Сири, Иеменийн иргэдэд Оросын иргэн болох журмыг хөнгөвчилсөн тушаалд гарын үсэг зуржээ.

2019-05-03
13.Ирэх сарын 1-нээс үүрэгт ажилдаа орох Эль Салвадор улсын ерөнхийлөгч Найиб Букеле твиттертээ тус улсын Гадаад харилцааны сайдаар Александра Хиллийг томилно гэж жиргэжээ.



2019-05-04
17.Конгийн Эрүүл мэндийн яамнаас эбола өвчнөөр 1000 гаруй хүн нас барсан талаар мэдээллээ.



DR. ADITYA
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00