МАН-ын дараагийн генсекийг нэрлэ гэвэл...

2013-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

Ардын намын Их хурал хэдхэн хоногийн дараа болно. Энэ хурлаар намын дарга болоод генсек, бас Бага хурлын гишүүдийг шинээр сонгоно гэж байгаа.

Энэ утгаараа 90 гаруй жилийнхээ түүхэнд байгаагүйгээр ийм зэргийн доройтолд хүрч, сөрөг хүчин гэх сүр муутайхан нэрийн ард зогсож буй Ардын намынхны хувьд яахын аргагүй түүхэн сонголтыг хийх чухал хурал болж буй юм. Хоёр жил гаруйхны дараа ард түмэн төрийн эрх баригчдыг дахин сонгоно.

Энэ тулаанд ялах, ялагдахын алин болохыг шинэ дарга нар нь шийднэ гэсэн үг. Улсын түүхийг сүүлийн 90 гаруй жил бичилцэж ирсэн намынх нь хувьд Ардын намын дотоод зохион байгуулалт, хөдөлгөөн зэрэг нь одоо ч олон нийтийн анхаарлын төвд байсаар байна.

Намын даргын сунгаанд хамгийн хурдтай яваа хүнээр хэвлэл мэдээлэл, улс төрийн хүрээнийхэн одоогийн УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболдыг нэрлэж байна. Нэлээд эрт УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд намын дарга болох магадлалтай эрхмээр нэрлэгдэж байснаа өдгөө энэ яриа сураг алдарч байх шиг. Ардын нам дотооддоо олон бүлэг, фракцтай. М.Энхболдыг     МАН доторх Хотын фракцийг тэргүүлдэг гэдэг.

Сүүлийн хэд хоногийн тойм, мэдээллээс ажихул тэд хоорондоо тохиролцсон юм даг уу даа. Зарим нэг сүүлд гарсан өдөр тутмын сонины МАН-тай ойрхноос мэдээлэл хүртдэг тоймч хүртэл М.Энхболдыг намын дарга болох нь тодорхой гэж бодсон уу баахан бялдуучилж, баруун солгойгүй магтаж долдойдсон байх юм. Тэр нийтлэлээс захиалгат сэтгүүлзүйн жинхэнэ жишээ үнэртэж, харагдаж буй. Сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудад солгой талын сайн жишээ гэдгийг зориуд дуулгая.

М.Энхболдын хувьд өмнө нь Хотын намын хорооны дарга, дараа нь МАН-ын дарга байсан. Бас Нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, одоо УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа. Туршлагын хувьд ярих юмгүй. Нам, төрийн албыг авч ч явсан, өгч ч үзсэн. Тиймээс МАН удахгүй болох Их хурлаасаа дарга асандаа дахин итгэл үзүүлэх нь гэж ойлгож болно.

М.Энхболд ингээд намын дарга болчихлоо гэж бодъё. Хэн генсек байх вэ гэдэг хамгийн чухал асуулт босч ирнэ. Генсек хэн бэ гэдэг нь МАН-ын гишүүд, тэр дундаа намын даргад хамгийн их хамаатай. Нам доторх өдөр тутмын хар бор ажлаас эхлээд, нарийн ширийн, бүр хүнд асуудлыг ч генсек л шийдэж зохицуулдаг. Нэг үгээр хэлбэл, М.Энхболдын багийн удирдсан МАН 2016 онд дахин гарч ирэх үү, дарагдаад  үлдэх үү гэдэг генсек хэн байснаас шууд хамаарна гэсэн үг.

МАН-ын генсекийн сунгаанд хэд хэдэн хүний нэр яригдаж байна. Одоогийн генсек Г.Занданшатар шууд буугаад өгчихгүй гэж байгаа. Мөн энэ намыг МАХН гэж байхад Нарийн бичгийн дарга байсан Б.Энхмандах, тус намын хөдөө орон нутаг хариуцсан Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, бас орон тооны бус Нарийн бичгийн дарга, яруу найрагч Ж.Мөнхбат нарын нэр дуулдаж байна.     

Г.Занданшатарын хувьд найдвар багатай. Одоогийн удирдлагын багийн нэр хүнд ингэтлээ шалдаа буусан үед гол тоглогч нь сууриндаа үлдэнэ гэдэг боломжгүй зүйл гэдэг нь харагдаж байгаа.

Харин өчигдөр МАН-ын Нарийн бичгийн дарга байсан, дуулиант казиногийн хэрэгт нэр холбогдож байсан Б.Энхмандах генсект нэр дэвшиж өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлалаа. Тэрээр Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дуусч, Монголдоо ирээд удаагүй байгаа юм. 

 Генсект яригдаж буй нэг эрхэм болох Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга Хотын фракцад харьяалагддаг гэдэг. Өөрөөр хэлбэл, М.Энхболдын хүн гэж ойлгож болох юм. Онц их хурал хөдөлгөөний Т.Гантулга гэгддэг тэрээр МАН-ын шинэчлэгчдийн нэгд зүй ёсоор нэрлэгддэг. Т.Гантулга яам, тамгын ажилд туршлагажсан. Басхүү энэ намын Нарийн бичгийн даргаар ажиллаад үзсэн эрхэм. Түүнд дэмжлэг ирэх боломж их бий.

Өдгөө хөдөө, орон нутаг хариуцсан Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Ж.Сүхбаатар намын генсекээр сонгогдох хамгийн магадлалтай хүн гэдгийг цөөнгүй улстөрч хэлж байна,  олон ч сонин бичиж байна. Өмнө нь СЕХ-ны нарийн бичгийн дарга, Засгийн газрын тэргүүн дэд дарга гээд төрийн ажилд бага залуугаасаа зүтгэчихсэн туршлагатай. Намын ажилд ч чамгүй хугацаагаа зориулж буй. 2008 оны сонгуульд нэр дэвшиж төрөлх Дарханаасаа сонгогдсон. 2012 оны сонгуулиар унаж, олон хүнээс харамслын үг сонссон цөөн “азтай” хүний нэг бол тэр. Олон хүн тэр сонгуулийн дараа “Дарханаас Ж.Сүхбаатар Их хуралд орж ирэх байсан юм” гэцгээж байсныг санаж байна.

Ж.Сүхбаатар хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг “гэм”-тэй. Ардын нам хүчтэй, тэр дундаа Ц.Нямдорж бяртай байсан 2010 онд тэрээр бөөн дуулиан тарьж байлаа. Тэр үед Ц.Нямдоржийн өмнөөс эвгүй хардаг хүн ч байгаагүй гэх юм билээ. 2010 оны хоёрдугаар сарын 10-нд билүү дээ, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурал дээр Ж.Сүхбаатар гишүүн Ц.Нямдорж сайдын нам цохисон үг хэлж өөрөө ч багагүй дайралтад өртсөн. Тэрээр “Хууль зүйн салбарт шинэчлэл гэх юм харагдахгүй байна. Ц.Нямдорж сайд таван удаа сонгогдоод ажиллаж байгаа атлаа дорвитой шинэчилж ажиллахгүй байна” гэсэн нь Ц.Нямдоржийн бухимдлыг төрүүлж, улмаар заамдалцсан “хэрэг” хүртэл гарч байлаа.

Мөн Ж.Сүхбаатар намынхаа доторх энэ олон фракц, бүлэглэлийн алинд ч  харьяалагддаггүй. Тэр утгаараа өдгөө түүнийг генсект зүтгүүлж байгаа, эсвэл татаж байгаа том фракц алга. Харин намынх нь жирийн гишүүд түүнд ам сайтай байгаа ажээ.

Генсекийн суудалд идэвхийлэн зүтгэж байгаа дараагийн эрхэм бол Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар. Дундговиос гаралтай энэ эрхмийг С.Баяр, Сү.Батболд нарын фракцийнх гэдэг. С.Баярыг Ерөнхий сайд болсны дараа Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон. Дараа нь Сү.Батболдыг Ерөнхий сайд болуут дэд сайдын ажлаа өгч олныг гайхашруулж байв. Сайн дураараа ажлаа өгсөн мань эр удалгүй Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх болж билээ. Өнөөдөр Д.Цогтбаатар МАН-ын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргын үүрэгт ажилтай. Тэр угаасаа л дипломатч хүн. Хийж, хашиж ирсэн ажил, албан тушаал нь дипломатч мэргэжилтэй нь байнга холбоотой байдаг. Гэсэн ч фракц нь түүнийг МАН-ын генсекийн алба руу зүтгүүлж байна.

Нэр яригдаж буй дараагийн эрхэм бол Ж.Мөнхбат. Яруу найрагч, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Орон тооны бус Нарийн бичгийн дарга гээд олон албатай. Бас л залуу, жаахан цагаасаа энэ намд зүтгэсэн. Гэхдээ генсекийн төвшинд очсон эсэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ НАМЗХ /хуучнаар МАСЗХ/-ны ерөнхийлөгч байж байгаад УИХ-д нэр дэвшиж, улмаар намын генсек болсон У.Хүрэлсүхийн түүхийг давтана гэж  үзэж ч болох юм. Угаасаа Ж.Мөнхбатыг  У.Хүрэлсүхийн фракцийнх гэж ярьдаг. Ийн одоогоор намын дарга болох найдвар бүхий нэг,  генсек болох горьдлоготой зургаан ч хүний нэр хүчтэй яригдаж байна. Намын дарга ч яахав, одоо яригдаж байгаа нь болбол яахаа мэднэ. Харин генсек хэн бэ гэдгийг энэ намынхан ихээхэн бодох хэрэгтэй байх. Чухамдаа бол аль нэг бүлэг, фракцад харьяалагдаж, олны биш цөөнхийн бодлогыг хэрэгжүүлэхгүй, төвийг сахисан дипломатч зангаар ажиллаж амьтны амны зугаа болчихгүй, бас нэр цэвэр, нэр хүнд сайтайгаараа Ж.Сүхбаатар л дараагийн генсек болж харагдаад байгаа юм.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

3 цаг 34 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

4 цаг 57 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 6 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

5 цаг 15 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 3 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 7 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

9 цаг 25 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

12 цаг 51 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

12 цаг 51 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин