Хоёр орны антарктидын төлөөх “тулаан” ширүүсч байна

2019-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Бээжин  Антарктидын  хамгийн өндөр цэг Аргуст тусгай захиргааны бүс байгуулах зорилготой нээлттэй хэлэлцээрийг ахалж байгаа. Харин энэ төлөвлөгөө яагаад Вашингтонд таалагдахгүй байна вэ.  1961 онд 54 орон гарын үсэг зурсан Антарктидын гэрээний дагуу энэ захиргааны гүйцэтгэх үүрэг нь тодорхой бүс нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны уялдаа холбоог зохицуулах ялангуяа, болзошгүй мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа ажээ. Харин энэ бүсийг байгуулахыг зорьж байгаа БНХАУ  энэ асуудлыг шийдвэрлэх нь чухал гэж үзэж байгаа юм.  Гэвч Бээжингийн зүгээс хэрэгжүүлж байгаа  арга хэмжээ нь АНУ-ын эсэргүүцэлтэй тулгараад байгаа талаар “South China Morning Post” сонинд мэдээлсэн байна. Мөн  нэрээ нууцлахыг хүссэн Хятадын Засгийн газрын шинжээч “Энэ нь  улс төрийн зорилготой, цэргийн хүчин чадал, эрх мэдлийн төлөөх тулалдаан... Энэ тулалдаан нь сүүлийн саруудад ширүүсч байна” гэж мэдэгджээ. Одоогоор БНХАУ нь энэ тивийн өндөрлөг цэг Аргустад хамгийн их нөлөөгөө тогтоосон орон юм. Ингэснээр далайн түвшнээс дээш 4000 гаруй метрийн өндөрт байдаг алслагдсан газрыг өмчилсөн анхны орон болжээ. БНХАУ нь одон орны дуран ашиглаж,  сансрын хогийг хянах  Кунлун станцыг 10  жилийн  өмнө барьжээ. Түүнээс хойш АНУ Кунлун станцаас 100 гаруй километрын зайд түр зуурын баазаа байгуулсан байна. Үүнийг нь  БНХАУ-ын олон эрдэмтэн Антарктидэд тусгай захиргааны бүс байгуулах гэсэн Бээжингийн төлөвлөгөөнд хориг тавих гэсэн оролдлого гэж үзжээ. Энэ талаар  БНХАУ-ын сэтгүүлч Стивен Чен сонинд нийтлүүлсэн нийтлэлдээ сануулсан байна. Тэрээр “ БНХАУ-ын эрдэмтэд  АНУ  тус бүс нутаг дахь оролцоогоо өргөжүүлсэн. Мөн хоёр орны хооронд Өмнөд туйлыг эзэмших гэсэн өрсөлдөөн хурцдаж байгаад санаа зовох нь нэмэгдсэн” гэж ярьсныг дурджээ.  БНХАУ-ын Гадаад хэргийн яам Өмнөд туйл нь хүн төрөлхтний тогтвортой оршин тогтнох ирээдүйг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцолсон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.Баасан  №92  (6059)  
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

39 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

1 цаг 35 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

3 цаг 42 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин