Японд Рейвагийн хаанчлал эхэллээ

2019-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Японы эзэн хаан асан 85 настай  Акихито эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээгээ угсаа залгамжлах ханхүү Нарухитодоо хүлээлгэж өгөх болсноо мэдэгдсэн. Ингэснээр ханхүү Нарухито өчигдөр  126  дахь хаан болсноор Японд “Рейва”-гийн  эрин албан ёсоор эхэллээ.Тиймээс эзэн хаан асан  Акихито нь  тус улсын түүхэнд 200 гаруй жилийн дараа хаан ширээгээ сайн дураараа хүлээлгэж  өгсөн анхны хаан болж байна. Харин шинэ эзэн хаан түүний эзэнт гүрний уламжлалыг сахидаг өмнөх хаадаас олон  зүйлээр ялгаатай ажээ.  Тухайлбал,Нарухито гэр бүлийн болон  амьдралыг чухалчлан үзэхийг уриалж ирсэн юм. Тиймээс олон хүн түүнийг  шинэ байр сууриа өөрчлөх  эсвэл өмнөх хаадын уламжлалыг дагах эсэхийг сонирхон асууж байна. Харин түүний хаанчлалын нэрний утга нь “Дэг журам, найрамдал” гэсэн утгатай юм байна. Энэ талаар Японы иргэдийн дунд явуулсан судалгаагаар  оролцогчдын 70 гаруй  хувь нь шинэ эриний нэрийг баталснаас гадна шинэ эзэн хааныг сайнаар угтан авчээ. Ард  түмэн нь түүнийг сайнаар хүлээн авсан ч шинэ эзэн хаан Нарухито өөрчлөгдөж байгаа Япон улсад  ямар үүрэг гүйцэтгэх нь эргэлзээ төрүүлсэн хэвээр байна.  Тодруулбал,  эзэн хааны хүлээх үүрэг нь ёслолын ажиллагааны чухал хэсэг юм. Түүний гол гүйцэтгэх үүрэг нь ард түмнийхээ  өмнө хүлээсэн амлалтаа биелүүлэх, бусад орны төлөөлөгчидтэй уулзахад чиглэх  ажээ. Нарухитог Японы эзэн хаан болсонд БНХАУ-ын ерөнхийлөгч  Ши Жиньпин баяр хүргэсэн байна. Мөн  түүний хаанчлалын үед хоёр орны харилцаа улам хөгжинө гэж итгэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр БНХАУ, Япон нь урт удаан хугацааны турш нөхөрлөж ирсэн түүхтэй орон. Тиймээс  хоёр орны хооронд тогтсон найрамдалт харилцааг хөгжүүлэхийн  тулд илүү их ажиллах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. “Мацу но Ма” ордонд түүнийг хаан ширээнд залах ёслолын ажиллагаанд зарим орны Засгийн газрын тэргүүн нар, Японы Засгийн газрын гишүүд, бусад өндөр албан тушаалтнууд болон эзэн хааны гэр бүлийнхэн оролцжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.2  Пүрэв  91  (6058)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

6 цаг 56 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

6 цаг 56 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

21 цаг 55 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

22 цаг 46 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

23 цаг 59 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин