“Тайванийн Трамп” -ын тухай бид хэр ихийг мэдэх вэ?

2019-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Тайваньд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн анхаарлын төвд байна. Энэхүү сонгуульд тэрбумтан бизнесмен өрсөлдөж байгаа нь эл сэдвийг бүр ч илүү “өнгөлж” буй. Тэгвэл энэ сэдвээр “Forbs.com”-д нийтлэгдсэн “Тайванийн Трамп” нийтлэлийг хүргэж байна. Тайваньд өрнөж буй Ерөнхийлөгчийн  сонгууль дэлхийн улс орнуудын анхааралд ихээр өртөж байна. Учир нь энэ нутагт анх удаа бизнесмен хүн төрийн удирдлагыг гартаа авах магадлал өндөр байгаа юм. Foxconn компанийн үүсгэн байгуулагч Терри Гоу ирэх онд тохиох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлалаа. Хррин олон улсад түүнийг “Тайванийн Трамп” хэмээн нэрийдэж байна. Сонгуулийн кампаниа хэдийнэ эхэлсэн тэрээр энэ арлын 24 сая хүний дуу хоолой болохоор шийджээ. Сонгогчид болон дэмжигчид нь энэ удаагийн сонгуулийг “Бизнесмэн хүн ялбал Тайванийн гацаа саадыг давах шинэ бодлого нэвтрүүлж чадна” гэсэн нүдээр харж буй. Өдгөө 68 настай Гоу барууны ертөнцөд Apple Inc.-ийн нүүр царай болсон IPhone үйлдвэрлэгч гэдгээрээ алдаршсан нэгэн. Бас суусан газраасаа шороо атгадаг зангаараа цуутай Трамптай ч ижилсэн гэхэд хилсдэхгүй. Үүнийгээ ч тэр өнгөрсөн жил Уисконсинд болсон ёслолын ажиллагааны үеэр баталсан юм. Ингэхдээ Гоу 10 тэрбум ам.долларын өртөг бүхий үйлдвэрлэлийн цогцолбор барихаар санаа шулуудсан аа зарласан нь Д.Трампын магтаал сайшаалыг хүртсэн удаатай. Трамп үүнийг нь үлэмж үнэлээд дахин 13 мянган ажлын байр бий болох нь хэмээн бахадсан билээ. Гадаад улсуудын цахилгаан барааны захиалга өнгөрсөн сард 10 гаруй хувиар буурсан дүн байна. Ингэхээр энэ графикийг бизнесийн аргаар өөд нь өргөх хүн Тайваньд хэрэгтэй байна. Гэхдээ өөр нэг зүйлийг дурдахгүй өнгөрч боломгүй. Ард түмэн нь Ерөнхийлөгчөөсөө дутагдалтай талуудыг нь ч толины тусгал адил ажиж байгаа. Хамгийн эхний жишээ бол Трамп, мэдээж. 2016 оны сонгуулиас өмнө тэр цуутай бизнесмен байсан бол одоо Цагаан ордны бодлогыг атгаж буй суутан. Гэвч хуулийг гартаа атгасан хүнээс гай, гавьяа хоёрын аль нь ч гарч мэдэх. Зарим хүн Трампыг хангалттай ажиллаж чадахгүй байгаа тухай маргах нь ч бий. Түүний удирдаж буй энэ цагт хамгийн багадаа л гххэд дөрвөн банк дампуурчихсан санах л хэрэгтэй. Эх сурвалж: www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 8 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 8 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 7 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

22 цаг 58 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин