В.Зеленьский хэлэлцээр хийхэд бэлэн гэв

2019-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Украины ерөнхийлөгчөөр сонгогдсон В.Зеленьский Москва, Киевийн зэрэгцэн орших шинэ нөхцөл байдлын талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Мөн хоригдол харилцан солилцох ажиллагааг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа гэв. Түүнээс гадна ОХУ, Франц, Украин, Герман багтдаг Нормандын дөрвөлийн уулзалтын үеэр хоёр орны хооронд өрнөсөн мөргөлдөөний талаар ОХУ баримталж байгаа байр сууриа харуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. В.Зеленьский “ОХУ энэ байр сууриа бататгаснаар хоригдлуудыг бүгдийг нь харилцан солилцох ажиллагаа хэрэгжинэ” гэж бичжээ. Харин Крымийн парламентын дэд дарга Ефим Фикс Украины шинэ эрх баригчдыг улс төрийн бодлогын хувьд Крымийг ОХУ-ын нэг хэсэг гэдгийг зөвшөөрөх ёстой гэж “Спутник” агентлагт ярьсан байна. Тэрээр Украины шинэ ерөнхийлөгч В. Зеленьскийг тэнд юу болж байгааг харуулахын тулд Крымд айлчлахыг урьжээ. Украин нь Крымийг албан ёсоор ОХУ-д нэгдээд удаж байгааг улс төрийн хувьд зөвшөөрнө гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. В.Зеленьский нь Украины  Сонгуулийн төв комиссоос нийтэлсэн баримтаар энэ сарын 21-нд болсон тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 73.22 хувийн саналтайгаар ялалт байгуулсан байна. Харин одоогийн Украины ерөнхийлөгч Петро Порошенко 24.45 хувийн санал авсан аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.29 88 (6055)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 52 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 52 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 51 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 41 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин