Х.ОЮУНБОЛД
2019-04-22
1.Испанийн Гадаад яам иргэдээ Шри Ланк руу аялахаас зайлсхийхийг зөвлөсөн байна.
2.Хойд Македонид болсон ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулиар нэр дэвшигчдийн хэн нь ч тал хувиас илүү санал аваагүй учраас ирэх сарын 5-нд дахин санал хураалт явуулахаар болжээ.
3.ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Украйны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн тус улсад тулгараад байгаа асуудлыг дахин анхаарах болон Киев, Москвагийн харилцаа сайжирна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
4.Лондонд “Викилийкс” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг хамгаалах хорооныхны цуглуулсан түүнийг дэмжигч бүлгийнхэн цугласан жагсаал боллоо.
5.ОХУ-ын эмч нар уйланхайн фиброзтой есөн настай хүүхдэд уушги, элгийг зэрэг шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа амжилттай хийсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова мэдээллээ.
2019-04-23
6.АНУ дахь куба дүрвэгчдийн олон байгууллага пап лам Францискод тус улсын Засгийн газарт арлын энэ орны эсрэг дайсагнасан улс төрийн бодлогоо явуулахыг зогсооход оролцохыг хүссэн захиа илгээсэн байна.
7.Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны тусгай галт тэрэг энэ сарын 24-нд Владивостокт ирнэ гэж Ойрхи Дорнодын төмөр замын компаниас мэдээлсэн байна.
8.БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин эх орноо хамгаалах цэрэг улс төрийн бодлогоо бэхжүүлнэ гэв.
9.ОХУ энэ жилийн сүүлчээр цаг агаарын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд чиглэсэн Парисын гэрээг шинэчлэхээр төлөвлөж байна гэж тус улсын дэд сайд Алексей Гордеев Германы Хөгжил, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд Герд Мюллер уулзах үеэр мэдээллээ.
10.Украйнд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын дүнг тоолсны дараа сонгуулийн төв коммисоос нийтэлсэн баримтаар Володимир Зеленьский 73.22 хувийн саналаар ялалт байгуулсан гэж мэдээлсэн байна.
2018-04-24
11.БНХАУ-ын Сямэнь их сургуулийнхан сургалтын төвдөө угсарсан дуунаас хурдан пуужинг хөөргөж туршсан дэлхийн анхны сургууль болжээ.
12.Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, ерөнхийлөгч Владимир Путинээс нэг өдрийн өмнө уулзалт хийх Владивостокт ирсэн байна.
13.БНХАУ-ын дээд шүүхийн прокурор Интерполийн дарга асан Мэн Хонгвейг авлига авсан хэргээр баривчилснаа зарлажээ.
14.АНУ-ын тавьсан хоригийг үл харгалзан Иран газрын тосоо худалдсаар байх болно 15 гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.
15.Украйны Донбасс мужийн оршин суугчид улсынхаа иргэншлээс татгалзахгүйгээр ОХУ-ын иргэний бичиг баримттай болохыг хүсч болно гэж Оросын Дотоод хэргийн яамнаас мэдээлэв.
2019-04-25
16.Венесуэлийн Засгийн газар тавдугаар сарын 1-нд иргэдийнхээ цалинг бага зэрэг нэмдэг ч барааны үнэ нэмэгддэг ажээ. Харин энэ жил Венесуэлийн худалдаачид барааныхаа үнийг энэ өдрөөс хэд хоногийн өмнө нэмж эхэлсэн гэж тус улсын иргэд “Спутник” агентлагт ярьжээ.
17.ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д хоёр дахь удаагаа болсон “Нэг зам, нэг бүс” чуулганд оролцохоор Бээжинд иржээ.
18.НҮБ анх удаа Сири дэх Рукбан дүрвэгчдийн хуаранд очсоноос гадна хуарангийн нөхцөл байдлыг дүгнэснийхээ дараа гурав дахь удаагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалсан байна. Энэ талаар НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн зөвлөх Урсула Мюллер мэдээлжээ.
19.Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес дотоодын болон гадаадын сэтгүүлчидтэй хийсэн хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын гадаад бодлого Латин Америк, Карибын орныг мөргөлдөөнтэй бүс нутаг болгох аргыг хайж байна гэв.
20.Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон дундаж ангийнханд ногдуулсан татварыг бууруулах, тэтгэврийг нэмэхээр төлөвлөж байгаагаа зарлажээ.
2019-04-26
21.Колумбийн нийслэл Боготад нийгмийн байгууллагууд оролцсон үндэсний ажил хаялт боллоо. Үндэсний хөгжлийн төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсагчид цагдаагийнхантай мөргөлдсөн байна.
22.ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсан байна. Уулзалтын үеэр Владимир Путин хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа өмнө нь хүрч байгаагүй төвшинд хүрлээ. Энэ нь бусад орон дагаж дууриах жишээ боллоо хэмээн онцолсон байна.
23.Шри Ланкийн аюулгүй албаныхан энэ сарын 21-нд тус улсад болсон алан хядлагатай холбоотой зургаан хүнийг баривчилсан гэж “Ада Дерана” цахим хуудаст бичжээ.
24.БНХАУ-ын сансрын агентлаг “Чанъэ-4” төхөөрөмжөөр зөөж сарны сүүдэртэй хэсэгт буулгасан робот төхөөрөмжөөс авсан зурагнуудаа илгээсэн байна.
25.АНУ-ын холбооны шүүхээс ОХУ-ын иргэн Мария Бутинаг Америкийн нутагт тагнуул хийхийг завдсан гэж буруутгаж 18 сар хорих ял оноосон байна.
2019-04-27
26.Японы ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ, Хойд Солонгосын уулзалт нь Солонгосын хойгийн цөмийн зэвсгээс ангижруулахад чухал болохыг онцолсон байна.
27.Украйны Донбасс мужийн уурхайд метан хий дэлбэрснээр амь үрэгдсэн найман хүний цогцсыг аврагчид олсон байна. Ингэснээр нас барсан хүний тоо 13 болжээ.
28.БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин тус улсад өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон “Нэг зам, нэг бүс” чуулганы үеэр оролцогчдод татвар болон бусад арга замаар дэлхийн орнуудын импортыг хязгаарлаж байгааг эсэргүүцэхийг уриалжээ.
29.АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сарын 25-28-нд Японд айлчлахаар болжээ. Тэрээр энэ үеэр Вашингтон, Токио худалдааны шинэ гэрээ байгуулж, гарын үсэг зурах боломж байгааг зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: www.polit.mn