Нэг талын хориг арга хэмжээг протекционимзын илрэл хэмээн В.Путин нэрлэв

2019-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Гэрэл зураг: ТАСС/ОХУ- ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба/Алексей Никольский
Д.ЭНХЭЭ Эрх зүйн чадамжгүй нэг талын хориг арга хэмжээ бол протекционизмын илрэх нэг хэлбэр мөн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг хариу арга хэмжээ бодож боловсруулах ёстой. Бээжинд болж байгаа “Нэг бүс-нэг зам” олон улсын форумын нээлтийн ёслол дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ийм мэдэгдэл хийв. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг алгасч эрх зүйн чадамжгүй нэг талын хориг арга хэмжээ авч, эсвэл худалдааны дайн явуулж байгаа нь протекционизмын илүү аюултай хэлбэр мөн хэмээн түүний хэлсэн үгийг “РИА Новости” уламжилжээ. Иймэрхүү зорилтын эсрэг олон улсын хамтын нийгэмлэг гагцхүү хамтарч байж л зогсож чадна. Эдгээр сөрөг үйлдэл нь терроризм, экстремизм, хууль бус цагаачлалыг тэтгэх орчин бүрдүүлж, бүс нутгийн янз бүрийн зөрчил сөргөлдөөний шалтгаан болж байна хэмээн Оросын Ерөнхийлөгч онцолжээ. Улс орон нэг бүрийн хууль ёсны эрх, тусгаар тогтнолыг хүндэтгэх зарчимд үндэслэн евроазийн бүх түнштэй маш нягт харилцан хамтарч ажиллахыг ОХУ хүсч сонирхож байна хэмээн Владимир Путин нэмж хэлжээ. Цор ганцаар глобал лидер байх ёстой хэмээн мэдэгдэж, шантаажлах, хориг тогтоох арга хэрэглэж, өөрийн үнэт зүйлсээ хүчээр тулгах оролдлого хийж байгаа зарим улс оронтой ОХУ санал нийлэхгүй гэдгийг ОХУ- ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 25-нд Бээжинд хийх айлчлалынхаа өмнө хятадын “Жэнминь Жибао” сонинд өгсөн яриандаа мэдэгдсэн. Владимир Путин дөрөвдүгээр сарын 26-27-нд болох “Нэг бүс – нэг зам” олон улсын форумд оролцож байгаа юм. ОХУ-ын төрийн тэргүүн дөрөвдүгээр сарын 25-нд БНАСАУ- ын лидер Ким Жон Унтай хэлэлцээр хийснийхээ дараа Владивостокоос Бээжинд нисч иржээ. Дөрөвдүгээр сарын 26 – нд Үндэсний конгресс төвд форумын нээлтийн ёслол дээр оросын лидер үг хэлсэн. Мөн Азербайжан, Египет, Кипр, Сербийн лидерүүд, Мьянмар ын гадаад хэргийн яамны тэргүүнтэй хоёр талын уулзалтууд хийж. Хятадын удирдагч Ши Жиньпинтэй хэлэлцээр хийж байна. . Дөрөвдүгээр сарын 27-нд В.Путин формын гурван хуралдаанд оролцож, нэгэнд нь үг хэлсэн байна. “Нэг бүс-нэг зам” форумд дэлхийн 150 орны төлөөлөгч, 37 орны лидер оролцох ажээ. Томоомон энэ арга хэмжээнд 5000 гаруй хүн оролцох бөгөөд ОУВС, НҮБ зэрэг олон улсын 90 гаруй байгууллагын төлөөлөгч оролцсон юм. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

29 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

1 цаг 25 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

3 цаг 32 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин