Владимир Путин Владивостокт ирлээ

2019-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын  ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар Владивостокт ирсэн байна. Тэдний анхны уулзалтыг орон нутгийн цагаар 15:00 эсвэл 16:00 цагт Оросын арал дахь Ойрхи Дорнодын их сургуульд хийхээр төлөвлөжээ. “Спутник” агентлагийн сэтгүүлчийн мэдээлснээр ерөнхийлөгч  Владимир Путин Оросын арал дахь энэ сургуульд нисдэг тэргээр ирсэн байна. Харин Кремлийн ордны зөвлөх Юрий Ушаков эхлээд хоёр орны тэргүүний ганцаарчилсан хэлэлцээр болно. Дараа нь цөөн хүний бүрэлдэхүүнтэй уулзалтаас гадна хоёр орны олон төлөөлөгч оролцсон уулзалт болно гэв. Уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудал нь Солонгосын арлын цөмийн зэвсэг, Хойд, Өмнөд Солонгосын зөрчлийг шийдвэрлэх юм байна. Тодруулбал, хоёр орны улс төр, эдийн засаг, соёл болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд хамтын ажиллагааны талаар хэлэлцэх ажээ. Тэдний анхны уулзалтад оролцохоор Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны тусгай галт тэрэг Владивостокт өчигдөр ирсэн юм. Түүнийг тус хотын төмөр замын буудал дээр улаан хивс дэвсч, хүндэтгэлийн хөгжимтэй угтаж авсан байна. Мөн Хойд Солонгосын удирдагчийг уулзалт болох их сургууль руу авч явах хоёр хар лимузин хүлээж байсан аж. Эх сурвалж: www.polit.mn  
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 24 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 24 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 23 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 13 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин