БНХАУ-д Чили, Монгол, Непаль улсын ерөнхийлөгч нар айлчилж байна

2019-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Х.ОЮУНБОЛД Чилийн ерөнхийлөгч Себастьян Пинера, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Непалийн ерөнхийлөгч Бидхья Деви Бандари нар БНХАУ-д  албан ёсны айлчлал хийж байна. Үүнээс гадна тэд олон улсын хамтын ажиллагааны “Нэг зам, нэг  бүс”  хоёр дахь чуулганд оролцох юм. Ерөнхийлөгч Ши Жиньпин тэднийг хүлээн авч талуудын болон нийтийн ашиг сонирхлын тухай асуудлыг хэлэлцсэн байна. Тэрээр зочин орнуудын ерөнхийлөгч нартай хийсэн уулзалтаар энэ орны нийгэм эдийн засгийн янз бүрийн салбарт хамтран ажиллах шинэ гэрээ бий болно гэж найдаж байгаа аж. БНХАУ-д энэ гурван орны төрийн тэргүүн нараас гадна өчигдөр Швейцарийн  ерөнхийлөгч  Ули Маурер, Киприйн ерөнхийлөгч Никос Анастасиадес, Мозамбикийн ерөнхийлөгч  Филипе Ньюси,Этиопийн ерөнхий сайд Аби Ахмед, Венесуэл болон Боливийн төлөөлөгчид ирсэн байна. Өнөөдөр өглөө ерөнхийлөгч Ши Жиньпин Мозамбикийн ерөнхийлөгч Филипе Ньюстай уулзжээ. Тэдний уулзалт хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ гэрээнд гарын үсэг зурснаар өндөрлөсөн байна. Ши Жиньпин Африкийн энэ орон соёлын харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг талуудын харилцаанд давамгайлж байгаа уламжлалт нөхөрлөлийг  хамтатгаснаар “Нэг бүс, Торгоны шинэ зам”-ыг  сэргээхэд гол үүрэг гүйцэтгэж байгааг онцолжээ.  Харин  ерөнхийлөгч Филипе Ньюс Мозамбикт болсон Идай хар салхины дараах нөхөн сэргээх үйл ажиллагаанд оролцож байгаад талархал  илэрхийлсэн байна. Мөн Африк тив болон түүний эх оронд дэлхийн эдийн засгийн коридор тогтворжиход ашиг тусаа өгч байгааг онцолжээ. Түүнээс гадна БНХАУ-тай хамтран стратегийн нийгэмлэг хүчирхэгжүүлэх, ирээдүйд хамтын ажилллагааны боломж байгааг судлахыг хүсч байгаагаа илэрхийлсэн  байна. Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх тус чуулганд  оролцохоор бусад орны төрийн тэргүүн нар нэмж  ирэх юм байна. Тодруулбал, бусад орны 5000 гаруй зочин хүлээж авах ажээ. Маргааш нээлтээ хийх чуулганаар “Нэг зам, нэг бүс” санаачилгыг хөгжүүлэх сонирхолтой 800 бизнесмен оролцож олон сэдвийг хамарсан 12 хурал эхэлнэ. Дараа нь энэ баасан гаригт  ерөнхийлөгч Ши Жиньпин чуулганыг нээж, өндөр түвшний уулзалт чуулганыг даргалах юм. Харин чуулганы сүүлчийн өдөр чуулганд уригдсан орны тэргүүн нар оролцох нэгдсэн хуралдаан болно. Мөн  Ши Жиньпин чуулган өндөрлөх үеэр хэвлэлийнхэнд мэдэгдэл хийх юм байна. Эх сурвалж: polit.mn  
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

43 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

1 цаг 39 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

3 цаг 46 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин