Хоёр орны төрийн тэргүүний найман жилийн дараах уулзалт

2019-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хойд Солонгосын  удирдагч  Ким Жон Ун анх удаа ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар ОХУ -д айлчлахаар болсныг “КСНА” агентлаг мэдээллээ. Тэрээр Путины урилгаар ОХУ-д айлчлах гэж байгаа нь энэ юм байна. Энэ үеэр хэлэлцээр хийнэ гэж “КСНА” агентлаг онцлов. Харин Ким Жон Уныг өнөөдөр Владивостокт ирнэ гэж “Спутник” агентлагт  ОХУ-ын Ойрхи Дорнод дахь  төмөр замын компанийн удирдлагатай ойрхон эх сурвалжаас мэдээлсэн байна. Түүний хуягласан галт тэрэг  Хойд Солонгос ОХУ-ын хил дээр байдаг Хасаны төмөр замын буудалд ирнэ. Тэндээсээ Уссурийскт очоод дараа нь уулзалт болох газраа очно гэжээ. Тодруулбал, Владивостокт өнөөдөр үдээс хойш ирэх юм байна.  Мөн ОХУ-ын талаас энэ сарын 18-нд  Владивостокийн төмөр замын буудалд хоёр орны тэргүүний хооронд болох уулзалтын өмнөхөн аюулгүй байдлыг шалгахаар  Хойд Солонгосын өндөр албан тушаалтан  ирсэн гэж мэдээлсэн байна. Мөн Өмнөд Солонгосын хэвлэлд Ким Жон Уны дүү Ким Ё Жинийг  өнөөдөр болох уулзалтад бэлтгэхээр өчигдөр Владивостокт ирсэн гэж бичжээ. Харин уржигдар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уулзалтын бэлтгэл ажил эцсийн шатандаа орсон гэв. Гэхдээ уулзалтын талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна. Мөн Кремлийн ордны цахим хуудаст бичсэнээр Владимир Путин өнөөдөр Санкт Петербург хотод хурал хийхээр төлөвлөсөн байжээ. “Спутник” агентлагийн сэтгүүлчийн мэдээлснээр Владивостокийн нисэх онгоцны буудалд Пхеньянаас ирсэн хоёр онгоц газардсан байна. Үүнийг нь Өмнөд Солонгосын “KBS” телевиз энэ онгоцонд өнөөдөр болох уулзалтад бэлдэхээр  Ким Жон Ун удирдагчийн  аюулгүй байдлын ажилтнууд ирсэн гэж үзэж байгаа юм. Энэ удаагийн айлчлал нь  Ким Жон Уны аав Ким Жон Ил 2011 онд тухайн үед ОХУ-ын ерөнхийлөгч байсан Дмитрий Медведевтэй уулзсанаас хойш найман жилийн дараа хоёр орны тэргүүнүүдийн хийх гэж байгаа анхны уулзалт ажээ. Мөн Ким Жон Уны ОХУ-д хийх айлчлал нь түүний хувьд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай өнгөр­сөн хоёрдугаар сард Ханойд хийсэ­н амжилтгүй уулзалтаас хойш гадаадад хийж байгаа анхны айлчлал болох юм. Харин Хойд Солонгосын удирдагчийн Москвад хийх айлчлалын өмнөхөн ОХУ-ын Төрийн Думын болон парламентын зарим гишүүн Пхеньянд айлчилжээ.  Хойд Солонгосын Хөдөлмөрчдийн намын хэвлэлийн байгууллагаас  олон улсын аюулгүй байдлын тухай VIII чуулганд оролцо­хоор тус улсын ардын  Зэвсэгт хүчний  сайд Но Кван Чолын ахалсан төлөөлөгчид уржигдар Москва руу явсан гэж мэдээлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.24 85 (6052)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 1 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 1 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 0 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

22 цаг 51 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин