Трамп ОХУ-тай “хуйвалдсан” тухай Мюллерийн илтгэл бестселлер болжээ

2019-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ “Оросын хэрэг”-ийн үр дүнгийн талаар гаргасан тусгай прокурор Роберт Мюллерын илтгэл ном хэлбэрээр худалдаанд гарах ажээ. Энэ тухай “The New York Times” сонин мэдээлсэн байна. “Мюллерын илтгэл: Дональд Трамп, ОХУ, хуйвалдааны тухай тусгай прокурорын эцсийн тайлан” хэмээх номыг Amazon-оор урьдчилан захиалах боломжтой болж, бестселлерүүдийн чансаагаар тэргүүн байр эзэлсэн явдалд сонины газар анхаарал хандуулсан байна. Зөөлөн хавтастай уг номын үнэ 9.2 доллар (590 рубль) болохыг тэмдэглэжээ. Хэвлэлийн олон газар энэ номыг аль болох хурдан хэвлэхээр хичээж байгааг сонинд бичжээ. Мюллерын мөрдлөгтэй энэ номыг Skyhorse, Washington Post, Simon&Schuster, Melville House Books, Barnes&Noble, Times зэрэг байгууллага хэвлэж нийтлэхээр төлөвлөж байгаа аж. Засгийн газрын бэлтгэсэн баримт бичиг ил тод нээлттэй байх ёстой холбооны хуулийн дагуу номыг хэвлүүлсний төлөө тусгай прокурор урамшуулал авахгүй юм байна. 2016 оны Америкийн сонгуулийн үеэр Трампын штаб ОХУ-тай хуйвалдсан байж болзошгүй тухай Мюллерын илтгэлийн бүрэн эхийг АНУ-ын ерөнхий прокурор Уильям Барр энэ сарын 18-нд танилцуулсан. Сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон боловч Трампын баг энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэсэн дүгнэлтийг мөрдлөг явуулсан хүмүүс хийжээ. Мөрдлөг гуравдугаар сарын сүүлээр дууссан. ОХУ болон Трампын штабын хооронд хуйвалдаан байсан эсэхийг тодруулахыг Мюллер зорьсон. Кремль хийгээд Цагаан ордны зүгээс бүх буруутгалыг няцааж ирсэн билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.22 82, 83 (6049, 6050)  
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 38 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 38 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 37 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 28 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин