Танд хэрэгтэй зөвлөгөө: Хүүхэд тань зөрүүдлээд, хумсаа мэрээд байна уу?

2019-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_60909" align="aligncenter" width="1024"] ThinkstockPhotos.com Image Number:
475710000[/caption] Н.ДАЯН Таны хүүхэд нүдээ ойр ойрхон анивчиж, зөрүүдлэх, хумсаа мэрэх, орондоо шээж байна уу. Эдгээрийн аль нэг нь илэрч байвал таны хүүхэд ядаргаанд орсон гэсэн үг. Хүүхэд гэр бүлийн будлиан, хайртай хүнээ алдах, амьдралын буруу хэв маяг, цэцэрлэгт орох, сургуулиа олон удаа солих, хүнд өвчнөөр өвдөх, хичээлийн хэт ачаалал, хорт зуршил, тогтмол цагаар хооллоогүйгээс тэжээлийн дутагдалд орох, найз нөхдийн үл ойлголцлоос болж ядаргаанд орох шалтгаан болдог ажээ. Ядарсан үед амархан ядарч сульдах, дуу чимээнд дургүйцэх, ялихгүй зүйлд баярлаж гомдох, бухимдах, уурлаж уцаарлах, ганихрах улмаар сэтгэл гутрал үүсэх, хоолны дуршил буурах эсвэл хэт их идэх, хэт нойрмоглох эсвэл нойргүйдэх, хар дарж зүүдлэх, зүүдэндээ босч явах, шүдээ хавирах, буруу зуршилд автагдах, биеийн энд тэнд тааламжгүй мэдрэмж үүсэх, толгой өвдөх, толгой эргэх шинж илэрдэг байна. Харин бага насны хүүхдүүд ядаргаанд орвол орондоо шээх, өмдөндөө баах, хумсаа мэрэх, булчин татваганах, биеийн эсэргүүцэл суларч өвчлөмтгий болох, зөрүүдлэх, хөлрөх, үсээ зулгаах шинж тэмдэг түгээмэл илэрдэг ажээ. Тиймээс сэтгэл заслын эмчилгээ буюу гэр бүлийн сэтгэл засал, ганцаарчилсан сэтгэл засал, танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл заслыг хийнэ. Хэрэв шаардлагатай үед биеийн эсэргүүцлийг дэмжих, тархины цусан хангамж сайжруулах эмийн эмчилгээ хийдэг талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Эх сурвалж www.polit.mn
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 56 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 28 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 29 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 42 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 48 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 49 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 8 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 8 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин