“Facebook” компани өнгөрсөн жил ерөнхийлөгчийнхөө хувийн аюулгүй байдал болон аялалд нь зориулан 13 сая ам.доллар зарцуулсан тухайгаа өнгөрсөн баасан гаригт мэдээллээ. Үүнд бие хамгаалагч, багаж хэрэгсэл болон орон сууцны орчныг сайжруулах зэрэг зүйлст зарцуулсан татварын дараахь 10 сая ам.доллар багтаж байгаа аж. Ихэнх чинээлэг захирлуудын адилаар Цукербергийн жилийн цалин нэг сая ам.доллараар хэмжигдэж буй. Тэрээр өнгөрсөн жил элдэв урамшуулал болон шагнал аваагүй юм байна. Цукербергийн аюулгүй байдлыг хангахад төсөвлөдөг нийт мөнгөн дүн 2017 онд 9.1 сая ам.доллар байсан бол өнгөрсөн жил 22 сая ам.доллар болтлоо огцом өссөн байна. Facebook-ийн үндэслэгч түүний нийт хөрөнгө 70 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.
Эх сурвалж: www.polit.mn
“Facebook” компани Цукербергийн бие хамгаалагчдад 22 сая ам.доллар төлжээ
2019-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин