Перугийн экс Ерөнхийлөгч амиа егүүтгэжээ

2019-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Алан Гарсия © REUTERS/Janine Costa
Д.АРИУН Перу улсын Ерөнхийлөгчөөр 1985-1990, 2006-2011 онд ажиллаж байсан Алан Гарсия амиа хорлох оролдлого хийсний улмаас Лима хотын эмнэлэгт нас баржээ. Түүнийг авлига хээл хахуулын хэрэгт холбогдуулан 10 хоног баривчлан хорих шүүхийн шийдвэр гарсан байсан бөгөөд Прокурорын газраас гэрт нь очиж шийдвэрийг танилцуулах үеэр тэрээр амиа хорлосон байна. Энэ талаар лхагва гариг тус улсын TeleSUR суваг мэдээлсэн байна. Перу улсын Дотоод хэргийн сайд Карлос Моран хэлэхдээ, шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа хууль сахиулах байгууллагын ажилтнууд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан гэсэн байна. Шүүхийн шийдвэр зөвхөн экс Ерөнхийлөгчид ч биш, мөн Аж үйлдвэрийн сайд асан Луис Нава, Перугийн улсын өмчит нефтийн компани болох Petroperu-гийн дэд ерөнхийлөгч Мигель Атала нарт хамаатай байсан аж. Тэднийг Гарсиягийн нэгэн адил Бразилийн барилгын Odebrecht компанитай холбоотой авлигын хэрэгт буруутгаж байгаа юм. Өнгөрөн оны арваннэгдүгээр сард шүүхээс Алан Гарсиягийн гадаадад зорчих эрхийг 18 сарын хугацаатайгаар хориглосон шийдвэр гарсан. Мөрдөн байцаагчид үзэхдээ, улстөрч нь Odebrecht компаниас 100 мянган долларын авлига авсан гэж байгаа бол Алан Гарсия үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байжээ. 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэл тэрээр Уругвай улсын Элчин сайдын яаманд орогнож байсан аж. Эх сурвалж: www.polit.mn 
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

6 цаг 56 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

6 цаг 56 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

21 цаг 55 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

22 цаг 46 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

23 цаг 59 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин