Португалид жуулчны автобус осолдож, олон хүн амиа алджээ

2019-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
© AFP 2019 / STRINGER
Осол 2019 оны дөрөвдүгээр сарын 17-нд болсон байна

Д.АРИУН

Португалийн Мадейра аралд жуулчдын автобус осолдсоны улмаас 29 хүн амиа алдсаныг тус улсын  Lusa агентлаг орон нутгийн эмнэлгийн эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. Амиа алдсан хүмүүс Германаас ирсэн жуулчид байжээ. Харин автобусны жолооч болон аяллын хөтөч португали хүмүүс бэртэж гэмтсэн байна. Тэдний биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл одоохондоо байхгүй байгаа аж. Осол дөрөвдүгээр сарын 17-нд орон нутгийн цагаар оройн 18 цагийн үед болсон байна. Жолоодлогоо алдсан автобус замын хажуу руу унахдаа байшингийн дээвэр рүү мөргөжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар автобусанд 51-55 орчим хүн зорчиж байсан аж. Португалийн Ерөнхий сайд Антониу Кошта амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа Twitter хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. Мөн Германы Канцлер Ангела Меркельд эмнэнэл илэрхийлсэн байна. Мадейра арлын засаг захиргаа гурван өдрийн гашуудал зарласан байна.

Эх сурвалж: www.polit.mn 
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 12 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 12 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 11 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 2 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин