Европарламент олон нийтийн мэдээллийн эрх чөлөөний шагналыг Жулиан Ассанжид олгожээ

2019-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
-WikiLeaks-ыг үндэслэгчийн төлөөлөгч, Нобелийн энх тайвны 1976 оны шагналт Мейрид Корриган уг шагналыг гардаж авсан хэмээн The Sydney Morning Herald сонин мэдээлжээ-
Жулиан Ассанж
© AP Photo/Frank Augstein
Д.ЭНХЭЭ Мальтад амь үрэгдсэн сэтгүүлч бүсгүй Дафне Карауна Галициягийн нэрэмжит Европын парламентаас олгодог олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөний 2019 оны шагналыг WikiLeaks порталыг үндэслэгч Жулиан Ассанж хүртжээ. The Sydney Morning Herald сонин лхагва гарагт энэ тухай мэдээлэв. Ассанжийн төлөөлөгчийн хувиар Нобелийн энх тайвны 1976 оны шагналт Мейрид Корриган уг шагналыг гардаж авсан байна. Шагнал гардуулах ёслол Страсбургт Европарламентад болсон. Европарламент дахь Европын зүүний намуудын нэгдсэн фракцаас (GUE/NGL) Ассанжийн нэрийг энэхүү шагналд дэвшүүлжээ. WikiLeaks порталыг Ассанж 2006 онд үүсгэн байгуулсан бөгөөд Их Британи, АНУ болон бусад хэд хэдэн орны Засгийн газрын үйл ажиллагааны талаар нууц материал нийтэлсэн. Түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт Шведэд 2012 онд буруутгасны улмаас тэрээр Эквадороос орогнол хүсэж, Лондон дахь тус улсын Элчин сайдын яаманд долоон жил орчим амьдарсан. Өмнөд Америкийн энэ улс дөрөвдүгээр сарын 11-нээс түүнийг үргэлжлүүлэн орогнуулахаас татгалзсаны дараа 2012 оны зарлан дуудах бичгийн дагуу Лондоны шүүхэд ирээгүй шалтгаан, мөн түүнийг 2017 оноос АНУ-д шилжүүлэх хүсэлтийн дагуу Ассанжийг Элчин сайдын яамны байрнаас цагдаа нар шууд баривчилсан. Дафне Каруана Галиция Мальт арлын төрийн дээдчүүлийн авлигын гэмт хэргийг эрэн сурвалжилдаг сэтгүүлч байсан. Түүний машиныг 2017 оны аравдугаар сарын 16-нд дэлбэлэх үеэр сэтгүүлч бүсгүй амь үрэгдсэн билээ. Мальтын эрх баригчид гэм буруутныг олж шийтгэхээ амлан, мөрдөн шалгах ажиллагаанд Холбооны мөрдөх товчоог оролцохыг урьсан хэдий ч энэ гэмт хэргийн төлөө хэн ч шийтгүүлээгүй. Сэтгүүлч бүсгүйн дурсгалыг хүндэтгэж, сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалагч нарт олгодог шагналаа түүний нэрэмжит болгохоор Европарламент шийдвэрлэсэн. Энэ шагналын анхныхыг Дафне Каруана Галицияд 2018 оны аравдугаар сарын 23-нд нэхэн олгосон юм. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

1 цаг 34 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

2 цаг 30 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

4 цаг 37 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин