Д.Пүрэвдаваа: Ямар ч хууль зөрчөөгүй атлаа яагаад бид “хөөгдөх” ёстой юм

2019-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Баянзүрх дүүргийн  АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуульд АН оролцоогүй.Гэвч бие даан нэр дэвшсэн хүнийг дэмжиж, мөнгө тараасан гэх асуудал гарч ирлээ. Энэ асуудалд та тайлбар өгөхгүй юу? -Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ төрлийн төлбөртэй, захиалгат мэдээллүүдийг санаатайгаар цацаж эхлээд байна. Үндсэн хуульдаа хүний гэм буруутайг шүүх нотолно гээд заасан байхад төлбөрөө төлөөд л нэг хүнийг харлуулдаг болчихлоо. Гэм буруутай мэт олон нийтэд ойлгуулдаг тийм зүйл газар авч байна. Энэ бол улс төрийн муухай арга, 2020 оны сонгууль дөхөж байгаагийн шинж юм.  МАН төрийн эрх барихдаа өнгөрсөн хугацаанд сандал суудлын хэрүүлээс өөр юуг ч хийсэнгүй. Тэд 2020 онд дүнгээ тавиулахаасаа үнэндээ айж байгаа.  Тиймээс ийм бохир заваан аргаар сонгуульд оролцож өрсөлдөгч намаа муухай харагдуулах гэж улайрч эхэллээ. Ийм арга сонгосон эрх баригч намд харамсч байна. -Тухайн нэвтрүүлэгт таныг “мөнгө тараа” гэж даалгавар өгсөн гэсэн байна лээ? -Маш сайн найруулсан тавилттай жүжиг гэх юм уу даа. Тийм л зүйл байна лээ. Иргэний хувиараа хуулийн байгууллагад хандана. Монгол Улсад аливаа маргаан шүүхээр явдаг. Тэр дагуу хандана. Та бүхэн санаж байгаа бол 2016 оны сонгууль эхлэх гэж байхад 2015 оны сүүлчээр над руу яг ингэж дайрч байсан. Тухайн үед миний улс төрийн туршлага муу байсан. Дүүргийн Засаг даргаар ажиллаж байлаа. Яг ийм аргаар, зохиомлоор над руу дайрсан даа.  Энэ жил ч тэр компанит ажил эхэллээ л гэж би харж байна. Үүний сайн тал нь намайг нийтэд таниулж, муу тал нь намайг буруугаар ойлгуулж байна даа.  Энэ дундаас юу үнэн бэ гэвэл Нийслэлийн МАН Баянзүрх дүүргийн эрх мэдлийг хууль бус аргаар авах төлөвлөгөөт ажил явагдаж байгаа нь үнэн. С.Амарсайхан Хотын дарга болохдоо  зарим  хүнд албан тушаал амласан юм шиг байгаа юм. Засаг дарга болоод хоёр сар хүрэхгүй хугацаанд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зөрчиж, БЗД-т дахин сонгууль зохион байгуулсан. Мөн хурлаар биш намын шийдвэр гарган шинэ хурлын дарга, Засаг даргыг томилсон. Тиймээс энэ үйлдлийн эсрэг бид шүүхэд хандахаас өөр арга алга. Тэд ингэж л хүч түрэн, хууль зөрчин, дүүргийн эрх мэдлийг авах гэж улайрч байна. -Ер нь БЗД-ийн сонгууль утгаа алдлаа.  Одоо байдал ямар байгаа вэ. Тухайлбал дахин сонгуулийн дараа? -УИХ-д нэгэнт сонгогдсон хүнийг сонгуулийн хороо татах эрх байдаггүй. УИХ бусад шатны эрх мэдэл нь тийм байтал ганц дүүргийг шүүхээр буулгаж болно гэсэн хуулийн заалт байсан. Тэгэнгүүт нөхдүүд тэр заалтыг эрх мэдлээ далимдуулан ашиглаж хоёр жил  ажиллалаа. Тэгээд эрх мэдэлдээ хүрч, бүр Цэцийн шийдвэр гараад хууль хүчингүй болчихоод байхад хүчингүй болсон хуулийг ашиглаад дахин сонгууль хийсэн.  Хэрэв энэ сонгуульд бид хууль бус шийдвэртэй нийцээд орсон бол бөөн маргаан үүснэ. Манайх дүүргийн хэмжээнд ямар нэгэн буруу шийдвэр гаргасан бол НЗДТГ, УИХ-ын гишүүд яаж шуугиж байгаа бол. Гэтэл эрх мэдэлтэй хүмүүс хуулийг буруу хэрэглээд сонгууль явуулж, нэг дүүргийг бусниулж байхад  юу ч дуугарахгүй байна. -МАН тэр дүүрэг рүү яагаад ингэтлээ дайраад байдаг юм бэ? -Яагаад гэдэг ганц л шалтгаан байгаа. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг нийлээд Улаанбаатар хотын сонгогчдын 51 хувийг бүрдүүлдэг. СХД гэхэд УИХ-д зургаан суудалтай. Нийслэлд есөн мандаттай, тэр нь бүгд МАН.  Дүүрэгтээ 41 мандаттайгаас 39 нь МАН.  Эрх баригчид дүүргийн Засаг захиргааны нэгжийг авснаараа эрх мэдлээ ашиглан ийм болгож байна. Тэгэхээр БЗД-ийн эрхийг авчихвал 2020 оны сонгуульд нийслэлд ялалт байгуулна гэсэн санаа л яваад байгаа юм. Хүн ам ихтэй, сонгуулийн тойрог олонтой Засаг захиргааны нэгжийг ямар ч  үнээр хамаагүй авах улс төрийн шийдвэр тэд гаргачихсан. Түүнийгээ биелүүлэх гээд зүтгэж байгаа хэлбэр нь энэ л дээ. БЗД чинь ЖДҮХС-гаас хамгийн их зээл авсан УИХ-ын гишүүдтэй. Энэ дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч,  МАН-ын генсек нь мөн л зээл авсан. Одоо дүүргийн 2,3 төлөөлөгч нь эрүүгийн хэрэгт татагдчихаад байна. Энэ намын гишүүдэд болж байгаа зүйл үнэндээ алга. Өрөөлийн буруутайг нийтэд харуулбал өөрийнх нь буруу мартагдана гэж л ойлгоод байх шиг байна. -Таны ярианаас МАН өөрсдийн эрх ашгийн үүднээс дүүргийн үйл ажиллагааг бусниулаад байна гэж ойлголоо. Тэгэхээр энэ нь эргээд улс төрийн тогтолцоотой холбоотой юм биш үү? -Тийм ээ. Нэгдүгээрт  хэт дээшээ төвлөрсөн эрх мэдэл байгаа. УИХ-ын гишүүд нь дүүргээс сонгогдлоо гэж бодоход бүх босоо удирдлагын ААН-ийн удирдлагуудыг томилдог. Татварын хэлтэс, цагдаагийн хэлтэс, халамж гэх зэрэг яамдаас томилогддог энэ удирдлагуудаа өөрийнхөө сонгуульд ажиллаж байсан хүмүүсээс томилж байгаа. УИХ-ын гишүүн Б.Батзориг гэхэд өөрийнх нь сонгуульд ажиллаж байсан  хүнийг дүүргийн бүртгэлийн хэлтэст дарга болгосон байх жишээтэй. Ингээд хуваарилаад томилчихдог юм байна. Нийслэлийн хүмүүс мөн адил. БЗД-ийн газрын албаны даргыг Хотын дарга томиллоо. Яс юман дээр нийслэлийн томилгоо биш улс төрийн томилгоо л байхгүй юу. Тэгэхээр хүчээр засаг захиргааны нэгжийг булааж байгаа нь дараагийн сонгуулийг будлиантуулахыг зорьж байна л гэсэн үг. -Ардчилсан нам бас олонхи байсан. Тухайн үед ийм явдал гарч байсан юм уу? -2012 онд Сонгинохайрхан дүүрэгт МАН олонх болж байсан.  Гэхдээ Засаг дарга нь АН-ын хүн ажилласан байдаг.   Тэд тохиролоод л хурлынхаа шийдвэрээр асуудалд хандаад ажлаа явуулаад болоод л байсан шүү дээ. Одоо манайх эсрэгээрээ байна. АН олонхи байгаад байна. Гэтэл бид нартай ойлголцлын аргаар явахгүй хүчирхийллийн аргаар яваад байна. Шинээр ИТХ байгуулчихаж байна. Засаг даргыг улс төрийн аргаар хүчээр томилж байна.  Энэ нь өөрөө  Үндсэн хуулийн төвшинд яригдана.  Иргэдийн сонгох сонгогдох эрхэнд халдаж байгаа асуудал. -Танай нам одоо яах уу, энэ асуудал яаж үргэлжлэх бол? -Хонь шиг амьдарвал чоно шиг удирдагч төрүүлнэ. Бид ямар ч буруу үйлдэл хийгээгүй, ямар ч хууль зөрчөөгүй байж яагаад “хөөгдөх” ёстой юм. Яагаад муулуулах ёстой юм. Нийгэмд хараар будуулах ёстой юм. Бүх зүйл хуулийн дагуу л явагдах учиртай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.17 79 (6046)
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 55 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 56 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 9 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 15 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 16 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 35 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 35 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18