БНХАУ Европын холбооны дайсан уу эсвэл түнш үү ?

2019-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Европын холбоо, БНХАУ-ын хооронд чуулган эхлэх үеэр Европын  төлөөлөгчид Бээжин зах зээлдээ шаардлагатай шинэчлэлийг хэрэгжүүлж, бэхжүүлэх хуваарийг тогтоож тодруулахгүй бол хэлэлцээрийг орхино гэж заналхийлсэн байна. Энэ нь Европт  Хятадын цусаар цангасан  улс төрийн тойрог байгааг онцолж байна  гэж ОХУ-ын сэтгүүлч Дмитрий Косирев үзжээ. Европын холбооны төлөөлөгчид энэ хэлэлцээрээр худалдааны хамгийн сайн нөхцөлд хүрэхийн тулд БНХАУ-ыг дарамталж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний багийн  үйлдэл нь тэднийг зоригжуулж байгаагийн илрэл юм гэж Хятадын “South China Morning post” сонинд мэдээлжээ.  

Хуваагдсан  эвсэл

  Сэтгүүлч Дмитрий Косирев нийтлэлдээ Европын холбоо, БНХАУ-ын хооронд Брюссельд болсон  чуулганаар Бээжинг найз эсвэл дайсан улс болохыг тодруулах үеэр барууны орнууд нийтлэг байр суурьтай биш байгааг харуулсан болохыг онцолжээ. Тэрээр улс төрийн бодлогын ялгааны улмаас Европын иргэд хятад жуулчидтай хүндэтгэлтэй харьцаж, “Хулсны баавгай” гэж дууддаг болохыг сануулсан байна. Хятадын эзэнт гүрний билэг тэмдэг луу нь байраа хулсны баавгайд тавьж өгсөн шиг сэтгэгдэл төрүүлж байна. Гэхдээ Европын холбоон дотор хятад хулсны баавгайтай орос баавгайтай харьцдаг  түүнийг хүсдэггүй балтийн бүлэглэл байна гэж сэтгүүлч онцлов.  Мөн сэтгүүлч хятад хулсны баавгайтай сайн харилцаатай Төв Европын болон Дорнын орнуудын бүлэг байгааг санууллаа. БНХАУ-тай худалдаа хийдэг 16 орны ашиг нь өнгөрсөн жил 82 тэрбум ам.доллараас хэтрээгүй, зөвхөн 21 хувиар өссөн байна. Одоо Итали, Грек нь хятад хулсны баавгайн найз гэж нэрлэдэг  бүлэгт нэгдсэн гэж сэтгүүлч дурджээ. Тэрээр үүнийгээ саяхан Италид айлчлах үеэр 29 гэрээ байгуулж гарын үсэг зурсан  БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинд хамааруулсан аж. Хоёр орны хооронд гэрээ байгуулснаар Итали улс БНХАУ-ыг хөгжүүлдэг  “Нэг бүс, Нэг зам” санаачлагад нэгджээ. Түүнээс гадна Дмитрий Косирев АНУ, БНХАУ  нь Европын холбооны хувьд их чухал түнш  гэж үзжээ. Харин Европын холбоо нь БНХАУ-ын хувьд хамгийн чухал түнш нь болоод 15 жил болж байгаа юм.  

Цусаар цангасан Европын тойрог

  Дмитрий Косирев Европын холбоо, БНХАУ-ын чуулганаар удаан хугацааны турш  Бээжинг Европын системийн хууль,үнэт зүйлстэй танилцуулах аргыг хайж ирснийг сануулсан байна. Энэ чуулганаар европчууд хүний эрх, улс төрийн дэг журмын талаар номлох хооронд түүний харилцагчид шуналтайгаар зөв зангийнхаа оронд барууны хөгжингүй технологийг зөөн авчирч байсныг дурсчээ. Нийтлэлийн эзний хэлснээр  сая болсон энэ чуулганы гол асуудал болох  Бээжин амлаад удаж байгаа шинэчлэлээ хэзээ хэрэгжүүлэх, барууны зөвшөөрөлтэйгөөр эдийн засгийн үйлдвэрүүдэд татаас өгөхөө болих талаар хэлэлцсэн байна.  Мөн Европын холбоо энэ чуулганаар БНХАУ-тай хатуу харьцаж байгааг  Вашингтон Бээжингийн эсрэг  хийсэн дайралтаар тайлбарлаж болно. Сэтгүүлч Дмитрий Косирев АНУ, БНХАУ-ын  худалдааны дайны хэлэлцээр төгсгөлийн шатандаа орж байгааг сануулснаас гадна  талууд Бээжингийн хувьд хатуу гэрээнд гарын үсэг зурах гэж байна гэв.  Харин одоо хятад цусны үнэр мэдэрсэн европчууд Ази тивийн идэвхгүй хөршөө дарамталж байна гэж бичжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.16 78 (6045)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 48 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 48 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 47 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 38 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин