Дэлхийн мэдээ долоо хоногийн тойм

2019-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД

2019-04-8

1.Польш улс Герман улсаас эх орны II дайны үед учруулсан гарз хохирлыг нь барагдуулж,  нөхөн сэргээх ажилд шаардагдах 900 тэрбум ам.доллар нэхэмжилсэн байна. 2.Ерөнхийлөгч Владимир Путин кибер гэмт хэрэг, хууль бус мэдээллийг түгээхийн эсрэг тэмцэх нь чухал гэж мэдэгдэлдээ дурджээ. 3.Европын холбооны Гадаад хэргийн зөвлөл Афганистаны мөргөлдөөнд оролцож байгаа бүлэглэлүүдийг ойрын хугацаанд хэлэлцээр хийхийг хүссэн байна. 4.“Нефтликс” кино компани дуучин Бионсигийн “Коачелла-2018” дуу хөгжмийн наадмын үеэр хийсэн тоглолтын трэйлерийг нийтийн цахим сүлжээнд тавьжээ.

2019-04-9

5.ВенесуэлийнХарилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес тус улсын эрчим хүчний үйлчилгээг баталгаажуулах төлөвлөгөөний үйл ажиллагаа ахицтай урагшилж байна гэв. 6.АНУ-ын Төрийн департаментаас тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Латин Америкийн орнуудаар хийсэн айлчлалынхаа хүрээнд энэ сарын 14-нд Колумби улсын Кукута хотод очсон гэж мэдээллээ. 7.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Суданд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос хүчирхийлэл, мөргөлдөөн гаргахаас зайлсхийхийг хүссэн талаар тус байгууллагын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах албанаас мэдээллээ. 8.Япон улс Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзах, барьцаалагдсан япон иргэдийг буцаахыг албадах зорилгоор Пхеньянд тавьсан хоригоо хоёр жилээр сунгахаар болжээ. 9.ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Москвад ирэх сарын 9-нд болох Ялалтын баярын жагсаалд 13 мянга гаруй хүн, 160 орчим цэргийн анги нэгтгэл оролцоно гэв.

2019-04-10

10.АНУ-ын цагаачлалын албаны удирдах албаныхан өнгөрсөн сард 103429 дүрвэгчийг саатуулсан нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард Мексикийн хилд саатуулсан дүрвэгчдээс хоёр дахин их байна гэж тус улсын Хилийн хамгаалалт, Хяналтын албанаас мэдээлсэн байна. 11.Украйны Засгийн газар энэ сарын 10-нд ОХУ-д тавьсан худалдааны хоригоо өргөжүүлэх төслийн тогтоолыг баталжээ. 12.БНХАУ олон улсын нийгэмлэгт хандаж Венесуэлийн дотоод хэрэгт оролцохгүй байхыг уриалснаас гадна тус улс дахь тогтвортой байдлыг хадгалахад хүчээ дайчлахыг хүссэн гэж Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан мэдээллээ. 13.Олон улсын эрдэмтдийн баг хоёр жил судалгаа хийсний дараа дэлхийгээс 500 сая их наяд километрийн зайтай орших хар нүхний зургийг анх удаа авсан байна.

2019-04-11

15.Арабын Нэгдсэн Эмират улс хоёр жилийн дотор хоёр эмират сансрын нисгэгчийг сансарт илгээх боломжтой гэж үзэж “Союз” сансрын хөлөг ОХУ-аас худалдаж авахаар төлөвлөснийг Роскосмос корпорацийн гүйцэтгэх захирал Сергей Крикалев мэдээлэв. 16.Лондонгийн цагдаагийн газрынхан Викилийкс цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг Эквадорын Элчин сайдын яаманд орогнох эрхийг цуцалсны дараа баривчилжээ. 17.­ Их Британид амьдардаг Европын холбооны 400 мянга гаруй иргэн Брикстийн хэлэлцээрийн дараа амьдарч байгаа улсдаа үргэлжлүүлэн үлдэх хөтөлбөрт бүртгүүлсэн гэж  Английн Дотоод яамнаас мэдээлэв.

2019-04-12

18.Суданы Батлан хамгаалахын сайд Авад Мохамед Ахмед Ибн Ауф шилжилтийн үеийг даван туулж байгаа тус улсын цэргийн зөвлөлийн дарга болсон гэж төрийн телевизээс нь мэдээллээ. 19.Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Төрийн асуудал эрхэлсэн комиссын даргаар тус улсын парламентын хурлын үеэр дахин сонгосон гэж “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. 20.Ерөнхийлөгч Доналд Трамп, ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Хойд Солонгосыг цөмийн  зэвсэггүй орон болгох, Солонгосын аралд энхтайван тогтоох талаар хэлэлцэхээр Вашингтонд уулзсан байна. 21.ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модиг хоёр орны стратегийн хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж тус улсын төрийн өндөр дээд шагнал Гэгээн Андрейгийн  одонгоор шагнасан байна. 22.ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Крым болон Арктикт стратегийн цөмийн зэвсэгт хүчинд зориулж барилга байгууламж байгуулах нь тус яамны энэ тэргүүний бодлогын нэг гэж мэдэгджээ. 2019-04-13 23.Европын холбооны зөвлөл тус холбооны гишүүн орнуудаас Европын холбоо руу тавих хийн хоолойг зохицуулах шинэчилсэн хийн удирдамжийг энэ сарын 15-нд батлахаар болжээ. 24.АНУ-ын танхимын төлөөлөгчдийн хяналтын хорооны ерөнхийлөгч Элижа Каммингс ерөнхийлөгч Доналд Трампын татварын бүх мэдүүлгийг гаргаж өгөх захирамжийг нягтлан бодох бүртгэлийн “Mazars USA” компанид өгсөн гэв. 25.Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “АНУ зөв байр суурь, зөв хэлбэрээр Хойд Солонгостой гурав дахь удаагийн уулзалт хийхийг зорьж байгаа бол, дахин уулзахад бэлэн байгаа”-гаа мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжилжээ. 26.АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ОХУ-ыг Венесуэлийн асуудалд хууль бусаар хөндлөнгөөс оролцож байна гэж буруутгажээ. Эх сурвалж: www.polit.mn
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

45 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

3 цаг 31 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

4 цаг 27 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

6 цаг 34 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин