Эквадор улс Жулиан Ассанжаас татгалзаж, Лондонд түүнийг баривчлав

2019-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
    Д.АРИУН Дэлхийн улс орнуудын удирдагчидтай холбоотой нууц мэдээллүүдийг ил болгодгоороо алдартай  Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг өчигдөр /2019.04.11/ Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яамнаас баривчилсан байна. Ж.Ассанж нь  Эквадорын Элчин сайдын яаманд 2012 оноос хойш орогнож байсан юм. Энэхүү баривчилгаа нь Эквадор улсын одоогийн удирдагчид Жулиан Ассанжаас татгалзаж байгааг харууллаа хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено мэдэгдэхдээ, Ж.Ассанж олон улсын гэрээ конвенцуудыг зөрчсөн учраас түүний орогнолыг цуцалсан гэсэн бөгөөд түүний энэхүү байр суурийг Их Британи улс талархан хүлээж авч байгаа  аж. Их Британийн Дотоод хэргийн сайд Сажид Жавид Эквадорын  эрх баригчдад талархал илэрхийлжээ. Жулиан Ассанжийн хамтран зүтгэгчид  улс төрийн орогнолыг хууль бусаар цуцалсан хэмээн өчигдөр мэдэгдэл хийж, Эквадорын удирдагчдыг буруутгасан. Гэвч баривчилгаа Лондоноос гадна Эквадор улсад ч үргэлжилсэнийг тус улсын мэдээллийн агентлагууд өнөөдөр /2019.04.12/-нд мэдээлжээ. Жулиан Ассанжийн ойрын хамтран зүтгэгчийг Эквадороос Япон руу нисэх гэж байхад нь саатуулсан гэдгийг Эквадорын Дотоод хэргийн сайд баталжээ. Ассанжийн ойрын хүн энд амьдардаг. Түүнийг Гадаад хэргийн сайд асан Рикардо Патинотой холбоотой болохыг нотлох хангалттай баримт бидэнд бий. Түүнийг саатуулсан  хэмээн тэрээр хэлсэн талаар орон нутгийн хэвлэлүүдийн мэдээг иш татан tass.ru мэдээлжээ. WikiLeaks сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж нь улс орнуудын Засгийн газруудын тэр дундаа АНУ-ын  Засгийн газрын нууц материалуудыг ил болгосон юм. Үүний улмаас АНУ түүнийг шилжүүлэн өгөхийг шаардаж ирсэн билээ. Түүнчлэн нууцыг ил болгогч сэтгүүлч маань Шведэд хүчирхийллийн хэрэгт буруутгагдсаны улмаас Лондонд ирсэн бөгөөд Эквадор улсаас орогнол хүч, тус улсын Элчин сайдын яаманд амьдарч байсан юм. Эквадор улс Жулиан Ассанжаас нүүр буруулж, түүнд орогнол олгосон  шийдвэрээ цуцалсан нь WikiLeaks сайтыг үүсгэн байгуулагчийн цаашдын хувь заяаг ихээхэн эрсдэлтэй болгож байгаа. АНУ-д түүнд 35 жил хорих, бүр цаазлах ял хүлээж байгаа, түүнчлэн хакерын үйл ажиллагааныхаа нь төлөө таван жилийн хүлээн магадлалтай талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Эх сурвалж: polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 1 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 1 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 0 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

22 цаг 51 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин