Египет Арабын НАТО байгуулахаас татгалзлаа

2019-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Египетийн эрх баригчид  АНУ-ын дэмжлэгтэйгээр  цэргийн  шинэ эвсэл Арабын НАТО-г байгуулах санаачлагаасаа татгалзсан шийдвэр гаргасан байна. Энэ талаар  тус улсын Засгийн газартай ойрхон эх сурвалжаас мэдээлжээ. Кайр энэ шийдвэрээ АНУ-ын Засгийн газар болон санаачлагад нэгдсэн Ойрхи Дорнодын стратегийн холбоотон бусад оронд өнгөрсөн  ням гаригт Саудын Арабын Риад хотод болсон хурлын үеэр мэдэгдсэн байна. Тиймээс Египетийн Засгийн газар дээр дурдсан цэргийн шинэ эвслийг байгуулах боломжийн талаар хэлэлцсэн  уулзалтад төлөөлөгчдөө илгээгээгүй аж. Тус улсын нэгэн өндөр албан тушаалтны хэлснээр энэ шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь санаачлагын чухал эсэхэд эргэлзсэн. Ирантай зөрчилдөх аюул бий болж магадгүй гэж үзсэн нь нөлөөлсөн гэжээ. Арабын цэргийн эвсэл байгуулах санаачлагыг Саудын Араб тус бүс нутагт ОХУ, БНХАУ нэмэгдэж байгаа нөлөөг хязгаарлахын тулд тавьсан гэж Цагаан ордноос гаргасан баримтад дурдсан байна. АНУ, Саудын Арабаас гадна Эмиратийн нэгдсэн улс, Кувейт, Бахрейн, Катар, Оман, Иордан энэ санаачлагыг дэмжиж байжээ. Харин Риадад болсон хурлаас хойш хоёр хоногийн дараа Египетийн ерөнхийлөгч Абдель-Фаттах Аль Сиси АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай Вашингтонд уулзсан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.12 № 75 (6042)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 43 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 43 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 42 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 33 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин