Ж.ЦОГЗОЛМАА
Ноолууран гоёл бол дэлхийн хамгийн үнэтэй бараа бүтээгдэхүүний нэг. Хятад улс ноолуурын зах зээлийн №1 нийлүүлэгч. Нийт эрэлтийн нь 70 хувийг Бээжин дангаараа бүрдүүлж байна. Италийн ноолуур үйлдвэрлэлийн “Loro Piana”, “Brunello Cucinelli” зэрэг олон алдартай брэнд энэ зах зээлд хаанчлалаа тогтоохоор хичээж буй. Үүнээс гадна АНУ “цагаан алт”-ны үйлдвэрлэлийн зах зээлийн чухал тоглогчдын нэг гэдгийг мартаж болохгүй. 2016 онд тус улс 3.5 сая ширхэг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь дэлхийн эрэлтийн 19 хувийг бүрдүүлж байгаа юм.
Харин Ази тивийн хувьд хямд ажиллах хүчний нөөцөөр баялаг эх сурвалж. Тиймээс ч ихэнх алдартай брэндүүд энэ бүс нутагт үйлдвэрлэлээ эрхлэх сонирхолтой байгаа. Нийт зах зээлийн үнэлгээгээр нь харвал ердөө л топ 20 үйлдвэрлэгч энэ салбарын 50 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм. Өнгөрсөн онд дэлхийн ноолуурын хувцасны зах зээлийн үнэлгээ 2.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол 2025 он гэхэд 3.5 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо байна. Энэхүү тоог Хойд Америк, Европ, Ази Номхон далайн орнууд, Төв болон Өмнөд Америк, Ойрхи Дорнод, Африкийн улс орнуудын хэрэглээнд үндэслэжээ.
Ираны ноолуурын үнэ дэлхийд хамгийн үнэтэйд тооцогдож байна. Афган худалдаачид хамгийн гол нийлүүлэгчдэд тооцогддог бөгөөд Хятадад ихээхэн хэмжээгээр экспортолж байна. Учир нь Ираны ямааны ноолуур хамгийн нарийн, сайн бүтэцтэй байдаг учир үнэ нь үргэлж өндөр байхад нөлөөлдөг аж.
Ноолуурын үнэ Хятадад 330 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна
2019-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин