Л.Мөнхсайхан: “Хонгил”-ын эзэн, авлигын загалмайлсан эцэг нь Ц.Элбэгдорж

2019-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Одоогоос долоон жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих үүрээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 400-500 цагдаа хүч хэрэглэн баривчилсан  үйл явц УИХ-ын сонгуулийг зарлахаас арав, сонгууль болохоос нэг сарын өмнө болж байв. Хүний эрхийг ноцтой зөрчсөн, ямар ч баримтгүйгээр хэрэг тулгаж шүүн таслах ажиллагаа явуулсан  нь шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн эхлэл болж одоо ч үргэлжилж байна. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Л.Мөнхсайхантай ярилцлаа.   - “Эрүүдэн шүүсэн бичлэг” илрэхтэй зэрэгцэн “Шударга бусын хонгил” тэр үеэс бий болж, эхний туршилтаа Н.Энхбаяр дээр хэрэгжүүлсэн гэсэн яриа гараад байна. Тухайн үед юу болж байв? - “Шударга бусын хонгил” гэж одоо ярьж байна. Энэ бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон үе, МАХН-ын дарга Н.Энхбаяр  Оюутолгойн гэрээг зөвшөөрөөгүйгээс үүдэлтэй. Ингээд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гадны тусгай хүчний оролцоотойгоор Ц.Элбэгдорж гэдэг хүн ялалт байгуулсан. Яагаад ингэж үзэж байна гэхээр үүний дараа Оюутолгойн гэрээ маш яаралтай зурагдсан. Дээр нь шүүх, прокурорын томилгоонууд явж эхэлсэн. Тухайлбал, сая өргөдлөө өгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Ц.Зориг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдох нөхцөл нь бүрдээгүй байхад томилж байсан. Дээд шүүхийн шүүгчээр маш олон хүнийг томилсон. Захиргааны хэргийн болон анхан,дунд шатны шүүгчээр ажиллах шаардлага хангаагүй хүмүүсийг гаргаж ирсэн. Прокуроруудыг өргөдлийг нь өгүүлж сольж байсан. Энэ бүхэн юу хэлж байна гэхээр тухайн үед Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж гэдэг хүн ямар нэг байдлаар хууль, хүчний байгууллагын эрхийг гартаа авснаараа айлган сүрдүүлэх, бизнесийнхнийг дарамтлах “Хонгил”-ыг барьж эхэлсэн. Үүний нэг илрэл нь 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг олон зуун цагдаагийн хүчийг дайчлан  баривчилж , хилс хэрэгт хэлмэгдүүлэн шүүх процессыг олон нийтэд тавьж, “Авлигын загалмайлсан эцэг” гэсэн нэр хоч зүүж эхэлсэн. Одоог хүртэл Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээр авлигын нэг ч  хэрэг, баримт  нотлогдоогүй. Энэ “Загалмайлсан эцэг” гэх нэр томъёог гаргаж ирсэн Ц.Элбэгдорж өөрөө харин Оюутолгойн авлигын гэрээг байгуулахад хүчин чармайлт гаргасан нь одоо яригдаж байна. Авлига авсан хүмүүс өнөөдөр шүүхийн шатанд шалгагдаж, хэрэг нь эцэслэгдэн   шийдэгдэхгүй жил тойрч байна. Жинхэнэ “Авлигын загалмайлсан эцэг”  нь Ц.Элбэгдорж өөрөө байсан юм байна гэдэг нь харагдаж байгаа.  -Баривчилгааг ард түмний нүдэн дээр зохион байгуулалттай хийсэн нь нийгэмд айдас хүйдсийг бий болгосон. Дээр нь  таван хавтаст хэрэг нээсэн гэж зарлан шүүх хурал хийсэн нь түүнийгээ үнэмшилтэй болгох гэсэн тактик байж гэж  одоо л хүмүүс  ойлгож байх шиг байна? -Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг баривчилж, ял тулгасан үндэслэлүүд нь өнөөдөр авлигын гэх нэг ч хэрэг, баримт байхгүй. Түүнийг таван асуудлаар буруутгаж, хир халдааж, шоронд хорьж мөрдсөн үйл ажиллагааг  мэргэжлийн хуульч хүний  хувьд дүгнэж хэлэхэд гэмт хэргийн шинж чанартай асуудлууд үндсэндээ байгаагүй. Голдуу хов живийн чанартай, сэжиг таамаг, хардлагын үндсэнд хийгдсэн үйл ажиллагаанууд байсан. Үүнийг нь  ч 2012 оны наймдугаар сард  Сүхбаатар дүүргийн шүүхэд  болсон шүүх хурлын  үйл  явцыг нээлттэй дамжуулсан телевизийн нэвтрүүлэг,  шууд сурвалжлага хийсэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд  тодорхой харуулсан. Солонгосоос ачуулсан тэр ном л гэхэд өнөөдөр Төрийн шагнал хүртэх хэмжээний бүтээл байгаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг дэлхийн том гүрнүүдийн  тэргүүнүүдээр  хүлээн зөвшөөрүүлж, гарын үсгээр баталгаажуулсан тэр номыг монголчууд  олоод үзчих хэрэгтэй юм. Өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байгаа тэр бүтээлийг тухайн үед МИАТ-ийн онгоцонд дайж авчирсан гэж яллаж байгаа нь маш буруу. -Хүний эрхийг зөрчсөн, тухайлбал МАХН-ын дарга Н.Энхбаярыг  ямар нэг байдлаар улс төрд оруулахгүй байх  гэсэн зорилгыг  2012 оны тэр баривчлагаа агуулж байсан нь юугаар нотлогдож байна вэ? -Баривчилж хориод шоронд удаан байлгаад байж чадахгүй болохоороо, өөрөөр хэлбэл амь нас нь эрсдэлд ороод эхлэнгүүт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрөө сайн дураараа гаргасан. Түүний дараа “Шударга бусын хонгил” нь мөн ажилласан. Тухайлбал, 2016 онд МАХН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд дэвших гэхэд хууль, хяналтын байгууллагаасаа  “ял шийтгэлтэй байна” гэсэн лавлагаа гаргаж ирдэг. Гэтэл энэ хүн сонгуульд нэр дэвших эрхтэй гэдэг нотлох баримтууд нь 2015 оны Өршөөлийн хуулиар гараад ирсэн байдаг. Энэ нь тухайн хүнийг ял шийтгэлгүй гэдгийг цагаан дээр хараар бичсэн баримт шүү дээ. Үүний дараа Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх нь юу гэж тогтоосон бэ гэвэл “Энэ хүн ял шийтгэлгүй. Цагдаагийн лавлагааны бичиг нь буруу. Цагдаагийн мэдээлэл, лавлагааны байгууллага нь өөрөө хүний эрхзүйн байдлыг тодорхойлох эрхгүй субьект” гэж тогтоосон. Ийм байтал СЕХ нь Цагдаагийн бичгийг үндэслэн 2016 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй. Энэ байдал 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар бас давтагдсан. Энэ хоёр нотолгооноос юу харагдаж байна вэ гэвэл 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Н.Энхбаяр гэдэг хүнийг МИАТ-ийн онгоцоор ном зөөлгөсөн гэж гүтгэж, хэлмэгдүүлж ялласныхаа дараа  долоон жил улс төрд оруулахгүй байна гэдэг  нь энэ хүнд ард түмэнд үнэнийг хэлэх боломж олгохгүй байх, буруу булхай зүйлүүдээ илэрчих вий гэж айсных. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Монголын төрд хорлонтой, өөрсдөдөө ашиг хонжоо олох, буруу бусармаг зүйлүүдээ амжиж хийх гэсэн үйлдлүүд нь 2012, 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илэрсэн. Одоо “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ”  гэгчээр бүгд үнэнд гүйцэгдэж, булхай луйвар нь ард түмний өмнө илэрч байгаа нь үүний давхар нотолгоо болж байна. -Та хуульч хүн. Өнөөгийн хууль тогтоох байгууллага, хууль, хяналтын байгууллагуудын талаар ямар бодолтой байна? -Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ маань өнөөдөр 75 гишүүнтэй байгаа. Энэ хүмүүсээс 49 хүн, түүнээс тав нь УИХ-ын танхимд суух ёс суртахууны эрхгүй. Яагаад гэвэл, энэ хүмүүс төрийн туг, сүлднээс адис авч  тангараг өргөхдөө буруу үйлдэл хийвэл хариуцлага хүлээнэ гэсэн. Гэтэл таван гишүүн нь өнөөдөр яллагдагчаар татагдчихаад байгаа атлаа чуулганы танхимд суугаад,  дээрээс нь яллагдагч хүн хууль тогтоох эрхгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд биччихсэн байхад хууль батлаад байж байна. Энэ нь   Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын шударга үнэнийг хэлсэн нөлөө бүхий улстөрчдийг УИХ-д оруулахгүй байхын төлөөх  “Хонгил”-ынхны  хүчин чармайлтын  бас нэг илрэл юм.  Энэ явдал 2019 оны зургадугаар сарын 30-нд ч, 2020 онд ч давтагдах магадлалтай учраас “Шударга бусын хонгил”-ыг барьсан, гардан гүйцэтгэсэн хүмүүсийг бүгдийг барьж, хорьж, шийтгэсний дараа л МАНАН сарних болно гэж бодож байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

4 цаг 11 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

17 цаг 7 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

17 цаг 7 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

17 цаг 7 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин