Н.Болд: Багшийн урамшууллыг сурагчийн сурлагын чанараар үнэлэх ёстой

2019-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Өнөөдөр Монголын багш нарын VII их хурал эхэлж байна. Энэ өдөр “Монголын багш нарын холбоо”-ны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Н.Болдыг дугаарын зочноор урилаа. -Өнөөдөр Монголын боловсролын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж байна. Багш нар маань 20 гаруй жилийн дараа VII их хурлаа хийхээр чууллаа? -Багш нарын анхдугаар хурал 1931 онд болж байсан түүхтэй. Түүнээс хойш долоо дахь удаагаа ийнхүү чууллаа. Энэ удаагийн хуралд хөдөө орон нутгаас 800 гаруй багш, мэргэжлийн боловсролын байгууллагын ажилтан оролцож байна. Өргөн цар хүрээг хамарсан, үр дүнтэй хурал болно гэдэгт итгэлтэй байна. Өнөөгийн боловсролын салбарын бодит байдал болон багш нарын үзэл бодлоо илэрхийлэх, тулгамдаж буй асуудлаа ярих, шийдвэрт хүрэх чөлөөт индэр нь энэ хурал юм. -“Монголын багш нарын холбоо” энэ удаагийн хуралд ямар үүрэгтэй оролцож байна? -Манай холбоо багш нарын мэргэжлийн байгууллага. Энэ утгаараа БСШУСЯ-тай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тиймээс багш нарынхаа төлөө Монгол Улсын боловсролын хөгжлийг хангах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд туслах үүрэгтэй ажиллаж байна. Энэ удаагийн VII их хуралд онцгой үүрэгтэй оролцож байна гэж ойлгож болно. Олон сарын өмнөөс хурлын бэлтгэлийг хангаж эхэлсэн. VII их хурлын тухайд багш нар өөрсдөө хурал хийх хүсэлтээ удаа дараа тавьсан учир Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор нээлттэй зохион байгуулахаар болсон юм. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын боловсролын салбарт олон дэвшилт гарна гэж итгэж байна. -Энэ удаагийн хуралд багш нараас гадна албаны ямар хүмүүс оролцож байгаа вэ? -Хуралд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, “Монголын багш нарын холбоо”-ны ерөнхийлөгч, академич Б.Жадамбаа, “Монголын залуу багш нарын холбоо”-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Учрал гэсэн албаны хүмүүс илтгэл тавина. -Өмнөх зургаан хурлын тухайд үр дүн нь ямар байсан бэ. Энэ талаар танай холбоо судалж үзэв үү? -Бид архив, материал их эргүүлсэн. Ер нь үе үеийн Засгийн газар, хариуцсан яам, боловсролын салбар, багш нарынхаа төлөө шат дараатай арга хэмжээ авч ирсэн. Гэхдээ нийгэм урагшилж, хөгжиж байна. Үүнийг дагаад хэрэгцээ, хандлага, хариуцлага хүртэл өөрчлөгддөг. Зургаан удаагийн хурлаар голцуу тогтоол гаргаж байсан юм билээ. Их хурлуудад нам, төрийн удирдлагууд бүгд оролцдог байж. Бүр зарим хурал үүрийн 05:00 цагт эхэлж байсан баримт ч бий. Нэг удаагийн хуралд багш бэлтгэх сургуулийг Архангай, Ховд аймагт байгуулах тухай шийдвэр гаргасан байсан. Мөн багшлах боловсон хүчний цалин хангамж, нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудлыг ярилцдаг байжээ. Үүнээс харахад аль ч хурлын үед багш нарын үнэлэмжийг дээшлүүлэх гэсэн асуудлыг нэн тэргүүнд тавьж, хэлэлцдэг байсан байна. -Энэ удаагийн хурлаар ч ялгаагүй багшийн үнэлэмж, цалингийн асуудлыг хөндөх байх? -Сүүлийн жилүүдэд багш нар Засгийн газарт цалин хөлсөө нэмэгдүүлэх талаар олон шаардлага тавьсан. Гэхдээ жагсаал цуглаан хийсний эцэст үр дүн гарлаа гэхээс илүү Монголын төр, засаг боловсролын салбарынхаа хөгжлийн төлөө багш нарынхаа нийгмийн асуудлыг хэзээ ч орхигдуулахгүй. Дэлхийн хөгжил, нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалаад эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Төр, засаг ч өөрчлөгдөх ёстой. Багш нар цалингаа нэмүүлье гэж байгаа нь зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө биш юм. Өргөн утгаар нь бодож үзвэл улсынхаа хөгжлийн төлөө хийж буй алхам. Учир нь улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас шалтгаалдаг. Боловсролтой багшаас боловсролтой, мэдлэгтэй мэргэжилтэн төрнө. Тэр хүн ажлын талбарт гараад эх орныхоо хөгжилд ямар хувь нэмэр оруулахыг бодолцох хэрэгтэй. -Энэ жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнийг дагаад багш нар зөвхөн цалин хөлс ярихаас илүү  өөрийгөө хэрхэн хөгжүүлэх тухай олон шинэ санаа, шийдлийг гаргаж байгаа бололтой? -Багш өөрийгөө хөгжүүлэх гэдэг боловсролын салбарт хамгийн чухал. Энэ боломжийг бодлогын яам болон сургуулийн захиргаа гаргаж өгөх ёстой. Үүний тулд “Монголын багш нарын холбоо”-ны санаачлагаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Багшийн хөгжлийн ордонг анх байгуулсан түүхтэй. Өнөөдөр багш нарт өөрийгөө хөгжүүлэх боломж, бололцоо дүүрэн байна. Бид хөдөө орон нутгийн багш нартаа хүрч ажиллаж чадахгүй хэцүү үе байсан. Тэр үеийг бодвол өнөөдөр бүх зүйл нээлттэй, боломжтой болсон гэж харж байна. Залуу багш нар маань сургалт, семинарт хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх, зөвхөн багш нараас лекц сонсох бус ажлын байран дээрээ хэрхэн хөгжих тухай ажил хэрэг болгохоор олон шинэ санааг дэвшүүлсэн. -Салбарын сайд багш нарын нэмэгдэл ажил, ачааллыг багасана гэж яриад байгаа? -Багш яагаад ийм олон ажил хийгээд байна вэ гэвэл өөрөө нийгэмд гүйцэтгэх үүрэг ихтэй. Хүүхдийн төлөөх ажлаас ухарч чаддаггүй сэтгэхүйтэй нь холбоотой. Яг нарийн тооцвол 419 цагаас ч их хугацаанд ажиллаж байна. Энэ ачааллыг багасгахад сургуулийн удирдлагын багийн менежмент чухал. Учир нь тухайн ачааллыг бий болгож байгаа газар нь сургууль өөрөө юм. Мөн БСШУСЯ-наас гаргаж байгаа шийдвэрүүд их зөв байх ёстой. Жижигхэн жишээ хэлэхэд багшийн журнал дээр ямар ч хэрэгцээгүйгээр хүүхдийн нэрийг гурван удаа бичиж байна. 40 хүүхэдтэй анги гэж болоход 120 удаа бичиж байна гэсэн үг. Энэ мэт бичиг цаасны ажил их байна. Үүнийг зөв зохицуулах хэрэгтэй. -Нэмэгдэл урамшууллаа авахын тулд бичиг цаасны ажил их хийдэг юм билээ? -Урамшуулал өгөхийн тулд баахан бичиг цаастай зууралдуулж, түүгээрээ дүгнэдэгт би их шүүмжлэлтэй ханддаг. Эцэст нь багшийн урамшууллыг сурагчийн сурлагын чанараар үнэлэх ёстой. Тухайн багшийн шавь үнэхээр онц сурч, хичээлээ ойлгосон байвал энэ л багшийн жинхэнэ үнэлэмж. Түүнээс бичиг цаас хэрхэн хөтөлдгөөр нь бус. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.11 № 74 (6041)
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

4 цаг 12 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

17 цаг 8 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

17 цаг 8 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

17 цаг 8 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин