“Mongolia-Mining - 2019”: Дэлхийн технологи дэргэд иржээ

2019-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР “Mongolia Mining 2019” олон улсын ес дэх удаагийн үзэсгэлэн өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхлэв. Үзэсгэлэнд оролцогчид жилээс жилд нэмэгдэж ордны  дотор багтахаа больж гадаа талбайд асар барьж зарим оролцогчийн машин, техникүүдийг байрлуулсан байв. Үзэгч ихтэй уг үзэсгэлэнгийн сурталчилгааны самбарт Японы уул уурхай, хүнд үйлдвэрийн  машин техник үйлдвэрлэдэг   “Komatsu” компанийн HD465-7R өөрөө буулгагч авто машины тухай танилцуулга анхаарал татаж байв.  Нүүрс тээвэрлэлтийн өөрөө буулгагч уг   машин нь автомат хурд бууруулагчтай, рам болон эд ангийн чичиргээ багасгагчтай, мөн уруудах үед удаашруулагч тормозтой, ачаатай өгсүүр замд крос алгасч явах бөгөөд арааны шилжилт зөөлөн. Мөн машины тээвэрлэлтийн үеийн бүх мэдээллийг жолооч  өгдөггүй, машины цахим мэдээлэл өгдөг байна. Түүнчлэн богино зайд эргэлт хийдэг, түлшний чанараас хамаарч ус, бохирыг тунгаах нэмэлт тунгаагуур суурилагдсанаараа давуу талтай юм. Дотоод шаталтын хөдөлгүүрээс татгалзах салбарынхаа хандлагыг дагаж байгаа “Komatsu” компани анхны цахилгаан хөдөлгүүртэй эксковатороо мөн энэ үеэр танилцууллаа. Барилгын тоног, төхөөрөмж үйлдвэрлэлээр Азидаа тэргүүлэгч тус компани 4.7 тоннын даацтай бага оврын эксковаторыг цахилгаан хөдөлгүүртэй болгосон байна. Үүнээс гадна “Hitachi Construction Machinery” компани мөн л цахилгаанаар ажилладаг хоёр ч эксковатор танилцуулах гэж байгаагаа мэдэгдлээ. Тус компани өмнө нь бага болон дунд оврын төхөөрөмж бүхий цахилгаан хөдөлгүүртэй эксковатор үйлдвэрлэж байсан туршлагатай ажээ. Мөн уул уурхайн компаниудад том оврын устай орчинд ажиллах боломжтой цахилгаан эксковаторуудыг нийлүүлж эхлээд байгаа талаар үзэсгэлэнгийн үеэр ярьж байлаа. Энэ удаагийн үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Komatsu” брэндийн албан ёсны дистрибьютор “Трансвест Мongolia” ажиллажээ. Түүнчлэн  уул уурхайн кемп болон аялал жуулчлал, хөдөө хээр хэрэглэх нарны зайгаар цахилгаан үүсгүүрээс эхлээд  сүүлийн үеийн техник, технологи нэвтрүүлсэн  хүнд машин механизм, бүтээгдэхүүн үйлчилгээг дэлгэн тавьжээ. Үзэсгэлэнд Канад, Чех, Австрали, АНУ, Герман, ОХУ, БНХАУ, Белорус, БНСУ, Энэтхэг, Казахстан,Турк, Швед гэсэн 20 гаруй орны 150 орчим компани, уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцож техник, технологи үйлчилгээгээ сурталчилж байна. Олон улсын уул уурхайн үзэсгэлэнг УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж, өнгөрсөн оны байдлаар экспортын бүтээгдэхүүний 87, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 72, дотоодын нийт бүтээгдэхүүний 24, гадаадын хөрөнгө оруулалтын 75 хувийг дангаараа бүрдүүлж байна. “Mongolia Mining 2019” үзэсгэлэн хариуцлагатай уул уурхайг дэмжин, “Хариуцлагатай уул уурхай–Тогтвортой хөгжил” уриан дор болж байгаа нь уул уурхайн салбарын нийгмийн болон байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэн, байгаль орчинд халгүй техник, технологийг нэвтрүүлэх, ашигт малтмалаас олох орлогыг оновчтой, зөв хуваарилах төрийн бодлоготой нийцэж байна” хэмээн онцолсон. Тус үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга  “Үзэсгэлэн жилээс жилд өргөжиж байгаад бид баяртай байна. Монголын уул уурхайн салбарт, технологи нэвтрүүлэх, бизнес эрхлэгчдэд ажил хэргийн шинэ харилцаа тогтоож, хөгжил дэвшлийн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл авах, хамгийн чухал орчин биллээ. Ханган нийлүүлэгчдийн хамтын хүчээр үр дүнтэй сурталчилгаа хийх маркетингийн гол талбар. Жилээс жилд хүрээгээ тэлж нэр хүнд нь олон улсын тавцанд түгсэн энэ үзэсгэлэн хамгийн том цогцолбор болох энэ ордонд багтахгүй болтлоо тэллээ. Шилдэг ханган нийлүүлэгчдэд бизнесийн өндөр амжилт хүсье” гэв. “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд болон МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, “Трансвест Мongolia”компанийн Монгол дахь захирал Б.Чулуунбаатар нар оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм. Мөн ивээн тэтгэгч “Оюутолгой”, дэмжигчээр оролцогч “Майнэкс Монголия”,  “Нova” брэндийн “Аoдэ”, үндэсний нийлүүлэгч “Хера Экуйпмент” компанийг зохион байгуулагчид онцолж байв. Ингэснээр уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд тив алгасч, улс дамнан аялахгүйгээр дэлхийн технологийг дэргэдээсээ харах боломж олгодог “Mongolia Mining 2019” цангаа цохиж үүдээ нээсэн юм. Нээлтэд зориулж үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим эгшиглэв. Энэ үеэр УУХҮЯ, АМГТГ,  МҮХАҮТ,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой”, “IRIM” гэсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоотой “Хариуцлагатай уул уурхай- Тогтвортой хөгжил” сэдэвт семинар болно. Үзэсгэлэн  гурван өдөр үргэлжилнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.11 № 74 (6041)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 28 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 28 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 27 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин