Хулгайлагдсан саадагны сургийг гаргалаа, соёлын өвөө нэхэмжлэхгүй юм уу Сүхбаатар аймгийнхаан...

2019-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Монгол цэргийн музейгээс хийсэн сурвалжлагаар Сүхбаатар аймгаас олдсон гэх түүхийн дурсгал дамын наймаачдын гараар орж тус музейд тавигдсан асуудлыг “Зууны мэдээ” сонин хөндсөн билээ. Түүхийн ховор дурсгал нь XIII зууны үеийн баатрын үйсэн саадаг гэсэн нэр, тайлбартай. Анх баруун аймгаас олдсон эртний баатрын үйсэн саадаг тус музейд байсан бөгөөд хулгайд алдсан. Энэ хэрэг шалгагдаж байх явцад Сүхбаатар аймгийн Онгон сумаас олдсон саадгыг хувь хүнээс худалдаж авч орлуулж тавьсан байгаа юм. Энэ асуудлыг ил болж, эх сурвалжаас тодруулга авч нийтэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл Сүхбаатар аймгийнхан түүхийн дурсгалынхаа араас огт хөөцөлдсөнгүй, өнөө хүртэл чимээгүй сууцгааж байна. Аймаг, сумын удирдлагууд нь ч, иргэд нь ч энэ талаар сураг, ажиг тавьсангүй. Эсвэл сүхбаатарчуудад соёлын өв нь үнэ цэнэгүй, эсвэл бүр хэрэггүй болчихсон уу. Болсон явдлыг тодруулбал, 2008 онд Дорнод аймагт сурын наадам болоход Монгол цэргийн музейнхэн очиж үзэсгэлэн гаргасан байдаг. Буцаж ирэхдээ эртний баатрын үйсэн саадаг, сумыг цаасан хайрцагт хийж, ачааныхаа дээр тавьсан нь гээгдсэн /алдагдсан/ гэж хэлдэг. Энэ хэрэг цагдаа, шүүхийн шатанд 2014 оныг хүртэл шалгагдсан байдаг. Эцэст нь музейн ажилтныг эд зүйлийг санамсаргүй алга болгосон гэж үзэн Өршөөлийн хуульд хамруулсан бөгөөд музейг хохиролгүй болгох үүрэг өгчээ. Үзмэрийг алга болгосон тухайн үед музейн эрдэм шинжилгээний ажилтан байсан Г.Анхсанаа өөрөө археологийн мэргэжилтэй тул экспедицээр явж байгаад Сүхбаатар аймагт нэг булш ухжээ, саадаг нумын  зүйл байна гэсэн яриа сонсч 500 мянган төгрөгөөр худалдаж аваад Монгол цэргийн музейн хохирлыг барагдуулсан байдаг. Энэ тухайгаа “Зууны мэдээ” сонинд ярьсныг бид нийтэлсэн. Үүнээс үзэхэд эртний дээдсийн өлгий,алтан ургийн ихэс дээдсийн булш бунхан, хүн чулууд, соёлын дурсгалаар арвин жанжны нутгаас алдагдсан зүйлүүд тоогоо алдсан байх магадлалтай байна. Бас өөрсдөө соёлын өв, дурсгалдаа эзэн байж харж хамгаалж чаддаггүй, хараа хяналт тавьдаггүй, хайхрамжгүй ханддаг нь сул тал болдог бололтой. Нутгийн иргэдийн хэлж буйгаар тус аймгийн Онгон сумын нутаг дахь Таван толгойн булшнууд 2010 оноос бүгд хулгайчдын гарт тоногдсон гэнэ. Дулааны улиралд машинтай хүмүүс хэсэг бүлгээрээ оччихсон булш бунхан ухаж, тоноод явчихдаг. Юу авч явааг нь шалгадаг, зогсоодог хүн байдаггүй гэв. Тус газарт Дундад зууны монголчуудын язгууртны оршуулгын томоохон цогцолбор байдаг нь Монголын түүх соёлын судалгаанд чухал байр суурьтай гэж үздэг. 2004 онд доктор Д.Наваан агсан анх судалж, дундад зууны хэд хэдэн булш малтаж үнэт эд өлгийн зүйлүүд илрүүлсэн. 2005 -2007 онд МУИС-ийн судлаачид малтлага хийж Их Монгол Улсын үеийн жирийн иргэдийн тав, язгууртны есөн булш илрүүлжээ. 2010 онд ШУА-ийн судлаачид Их Монгол Улсын үеийн морьтой гурван оршуулгыг малтан судалжээ. 2004 онд Д.Навааны малтсан I булшнаас алтан шармал чимэгтэй торгон тохоштой эмээл бүхий морь дагалдуулан оршуулсан настай эмэгтэй хүний шарил, түүнийг дагалдуулан тавьсан оюу чимэгтэй алтан зүүлт, мөнгөн бугуйвч, дотроо шонхор шувууны цохимол дүрстэй хос алтан бөгж олдсон.II булшнаас морь адууг дагалдуулан тавьсан эрэгтэй хүний оршуулга илэрч, чулуун шигтгээтэй, алтан соновтор гарсан. 2005 онд малтсан тавдугаар булшнаас бүтэн морь дагалдуулан оршуулсан эмэгтэй хүний шарил, луу товойлгон урласан алтан шармал эмээлийн чимэглэл, богтаг малгайн алтан цог, сувдан чимэглэлүүд, хос сүүжин ээмэг, энгэсэгний алтан сав, мөнгөн зүүлт, алтан очир, хаш чулуун онго, ланз үсэгтэй цагаан хүрэл толь, мөнгөн аяга ба савны хагархай, үр тарианы үлдэгдэл илрүүлжээ. 2007 онд малтсан арваннэгдүгээр булшнаас бүтэн морь дагалдуулсан эрэгтэй хүний оршуулга илэрч торгон малгай, уулын болор чулуун тоногтой бүс гарчээ. 2010 онд Ц.Төрбатнарын малтсан Их Монгол улс-Юань гүрний үед холбогдох 57, 59 ба 61 дүгээр булшны хоёр нь эрт цагт тоногдож эвдэрсэн, зөвхөн 57 дугаар булшны хүний оршуулгын хэсэг огт хөндөгдөөгүй байсан байна. 57 дугаар булшнаас гарсан малгайн алтан дог ба духавч, хоромсого ба сумнууд, төмөр илд, төмөр жадныг илбэр, суран бүс, эвхдэг аяны сандал, төмөр гархин хуяг, 59-р булшнаас гарсан бичээс бүхий ясан тамга, төмөр илд, хоромсогны ясан чимэглэлүүд, мөн дээрх булшнуудаас гарсан төмөр дөрөө, эмээлийн үйсэн хавтаснууд нь урлагийн болон соёлын өндөр ач холбогдолтой олдворт тооцогддог байна. Тус аймгийн Дарьганга суманд ч бас соёлын өвийн хулгай газар авчээ. Алтан Овоо, Шилийн Богдыг зорьсон хүний хөл татардаггүй бөгөөд Хөргийн хөндий гэж хүн чулуудын томоохон цогцолбор байдаг. Сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниуд том машинтай очиж хүн чулууг ачиж зөөх гэж оролдсон явдал хэд хэдэн удаа гарсан. Хэдэн жилийн өмнө нутгийн нэр бүхий хүмүүс гадныхантай нийлж хүн чулуу хилээр гаргасан хэрэг дуулдаж байгаад замхарчээ. Түүнчлэн хувь хүний гар дээр байсан цалин цагаан мөнгөөр урлаж, шүд шигтгэсэн эртний уран чамин хийцтэй дарьганга эхнэрийн толгойн иж бүрэн гоёлыг аймгийн музей нь 50 сая төгрөгөөр үнэлэн авах гэж байтал нутгийн нэр хүндтэй эрхэм замаас нь авч гадныханд дамжуулж зарсан асуудал ам дамжуулж ярихаас хэтрэлгүй, арга хэмжээ авалгүй өнгөрчээ. Сүхбаатар аймгийн удирдлагууд сүүлийн үед уул уурхайгаас өөр ярих сэдэвгүй болсон гэсэн шүүмжлэл байнга гарах болсон. Нутгийнх нь ариун дагшин байгаль ухсан нүх болж, хүн байтугай мал, амьтан амьдрах аргагүй боллоо гэж иргэд нь уйлж унжин гомдоллоор удлаа. Тэгвэл дайны хажуугаар дажин гэгчээр соёлын өв, түүхийн дурсгалаа ч гэсэн овоолсон шорооноос үнэ цэнэгүй болчихож байгаа юм биш биз. Хулгайчид алдаж, алдсанаа ч өөрсдөө мэдэхгүй байсан XIII зууны монгол баатрын үйсэн саадагны сургийг чинь “Зууны мэдээ” сонин гаргаж өглөө. Соёлын өвөө нэхэмжлэхгүй юм уу, эсвэл та нарт огт хэрэггүй юм уу, Сүхбаатар аймгийнхаан... Эх сурвалж: www.polit.mn 
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

5 цаг 29 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

6 цаг 5 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин