Худалдааны хэлэлцээрт сэтгэл хангалуун биш байгаагаа сануулав

2019-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Ерөнхийлөгч Доналд Трампын ажлын алба уржигдар “АНУ Вашингтон, Бээжингийн  хооронд өрнөсөн худалдааны дайныг дуусгахын тулд өнгөрсөн долоо хоногт хийсэн хэлэлцээрийн үеэр ахиц гарсан ч сэтгэл хангалуун биш байгаагаа” мэдэгдсэн байна. Энэ талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн,Цагаан ордны худалдааны зөвлөх Клет Виллемс “Бид хэлэлцээртэй холбоотой  олон асуудалд ахиц гаргасан. Гэхдээ зарим зүйлд сэтгэл хангалуун биш байна” гэдгээ  илэрхийлжээ. Тэрээр АНУ-ын худалдааны танхимд болсон  үйл ажиллагааны үеэр энэ мэдэгдлээ хийсэн байна. Гэхдээ талуудын энэ удаагийн уулзалтаар шийдвэрлээгүй  асуудлын талаар мэдээлэл өгсөнгүй. Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт  дөрвөн долоо хоногийн дотор Вашингтон, Бээжинтэй гэрээ байгуулах боломжтой гэж мэдэгдэж байсан. Харин  Клет Виллемс “Бид энэ асуудлыг шийдвэрлэх гэж яарахгүй байгаа нь  сайны тэмдэг байх ёстой. Хэлэлцээрийг сайн хийхийг хүсч байна. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай” гэв.  АНУ, БНХАУ-ын хооронд өнгөрсөн жилээс өрнөсөн худалдааны  дайны улмаас дэлхийн санхүүгийн зах зээл, хангамжийн сүлжээнд хохирол учруулаад байгаа юм. Цагаан ордны зүгээс БНХАУ-д аж үйлдвэрийн татвар, технологийн экспорт оюуны хувийн өмчийн эрхийг хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд шахалт үзүүлсэн байна. Вашингтонд талуудын хооронд болсон сүүлчийн хэлэлцээр өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн. Гэхдээ энэ долоо хоногт дахин  хэлэлцээр хийх юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.10 № 73 (6040)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 53 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 53 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 52 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 43 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин