Саудын Арабын иргэдийг АНУ-д орохыг хоригложээ

2019-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын Төрийн департамент сэтгүүлч Жамиль Хашоггийн үхэлтэй холбоотой  гэж үзсэн Саудын Арабын 16 иргэнийг тус улсад орохыг хориглосон байна. Жамиль Хашо Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт өнгөрсөн жилийн аравдугаар сарын 2-нд алагдсан билээ. Харин үүний улмаас АНУ-д орох эрхгүй болсон иргэдийн дунд хаан ширээ залгамжлах ханхүү Мохамед бин Салманы зөвлөх асан Сауд Аль Катани болон сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн бүлгийн тэргүүн Махер Мухреб нар багтжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн гаргасан жагсаалтад сэтгүүлчийн цогцсыг жижиглэхэд оролцсон Сала Аль Тубайжи бас орсон байна. Төрийн департамент гаргасан мэдэгдэлдээ “Хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэгт гадаадын Засгийн газрын өндөр албан тушаалтан холбогдсон гэсэн мэдээлэл хүлээж авсан учраас энэ 16 хүн болон тэдний гэр бүлийнхэн АНУ-д орох эрхгүй” гэж дурджээ. Мөн хуулиар Төрийн нарийн бичгийн даргыг нээлттэй эсвэл хаалттай хэлбэрээр энэ албан тушаалтнууд хэн болохыг нэрлэхийг шаардсан  гэж 16 хохирогчийн нэрийг бичсэн мэдэгдэлд онцолсон байна. Эх сурвалж: www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 41 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 41 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 40 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 31 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин