Г.Мандахнаран “Mongolia open”-нд долоо дахиа түрүүллээ

2019-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Чөлөөт бөхийн ес дэх удаагийн “Mongolia Open” тэмцээн Буянт-Ухаа цогцолборт болж өндөрлөв. Энэ тэмцээнд Япон, Казахстан, Узбекистан, Хятад, ОХУ гэсэн есөн орны тамирчид хоёр өдөр өрсөлдсөн юм. Тэмцээн зохион байгуулагч эзэн орон манай тамирчид тун өндөр амжилт үзүүлж 16 алтан медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-д Японы, 74 кг-д ОХУ-ын бөх аваргалсан бол тэр өдөр барилдсан арван жингийн наймд нь манайхан түрүүлэв. Тэднээс гавьяат тамирчин О.Насанбурмаа, Э.Бэхбаяр нар ““Mongolia Open” тэмцээнд тав, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор, “Хилчин”-ий З.Болортунгалаг нар хоёр дахиа алтан медаль зүүлээ. Тэгвэл сүүлийн өдөр эрэгтэйчүүдээс гавьяат тамирчин Г.Мандахнаран өрсөлдөгч бүрээ цэвэр хожиж аварга боллоо. Гавьяат маань “Mongolia Open” тэмцээн есөн удаа болоход долоо түрүүлж байгаа нь энэ юм. Аваргын тоо үүгээр дууссангүй ээ. Эрэгтэйчүүдийн 67 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, эрэгтэйчүүдийн 92 кг-д Ч.Алтангэрэл, 120 кг-д Н.Золбоо нар тун түвэг багатайгаар алтан медалийн тавцанд зогссон юм. Тэмцээний чанар чансааг дээшлүүлж байгаа нэг өнгө төрх нь заалны зохион байгуулалт тун сайн утга агуулгатай болж харагдсан гэж болно. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаярын хэлснээр: -“Mongolia Open” нь Ази тивд зохиогддог уламжлалтай цорын ганц тэмцээн гэж болно. Иймээс энэ тэмцээнийг сайн зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой. Бид тамирчдынхаа төвшинг тогтоож авч байна. Нөгөө талаар тив, дэлхийн тэмцээнийг эх орондоо хүлээн авахад том түлхэц бол энэ тэмцээн. Гадаадаас олимп, дэлхийн медальтан бөхчүүд ирсэн. Нийт 200-гаад тамирчин оролцлоо гэлээ. Тэмцээний шагналын сан 56 мянган ам.доллар байв. Энэ удаа МЧБХ Засгийн газраас дэмжлэггүйгээр ажиллажээ. Үүнийгээ саяхан болсон U23 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 82 сая төгрөгийг Засгийн газраас авсан учир энэ тэмцээнд дэмжлэг олдсонгүй гэж тайлбарлаж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.9 № 72 (6039)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 28 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 0 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 1 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 13 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 20 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 21 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

22 цаг 40 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

22 цаг 40 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин