Мөнгөн усны хэрэглээг зогсоох төсөл хэрэгжихээр болов

2019-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагатай хамтран “Бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр” төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ. Гар аргаар болон бичил уурхайн хэлбэрээр алт олборлох явцад мөнгөн ус хэрэглэн байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлж байгаа нь   Монгол Улсад төдийгүй дэлхийн зарим улс оронд тулгамдаж буй асуудлын нэг юм. Иймээс Буркино Фасо, Колумб, Гаяана, Индонеиз, Кени, Монгол, Перу, Филиппин гэсэн найман оронд уг төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ төсөл нь алтны бичил уурхайг албан ёсны болгох эрх зүйн механизм бүрдүүлэх, бичил уурхайд мөнгөн ус ашиглахгүй технологийг туршин, нэвтрүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтын боломжийг нээх, олборлосон алтыг зах зээлд хуулийн дагуу нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилготой ажээ. Монгол Улс 1990-ээд оны эхэн үеэс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж өмч хувьчлал, эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэй ажилгүйдлын тоо нэмэгдэж иргэд байгалийн баялгийг хууль бусаар ашиглаж орлого олж амьдралаа залгуулах нөхцөл байдал бий болж эхэлсэн. 1994 оноос Монгол Улсын Засгийн газраас “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт тавьсантай зэрэгцэн алтны уурхайн ашиглалтын талбай, технологийн хаягдлаас гар аргаар хууль бусаар алт олборлох зохицуулалтгүй үйл ажиллагаа явагдах болсон. Мөн 1999-2002 онд жил дараалан тохиосон зудын нөлөөгөөр олон тооны мал сүрэг хорогдож амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчин иргэд орлого олох зорилгоор гар аргаар алт олборлож эхэлсэн. Ингэхдээ хууль бусаар мөнгөн ус хэрэглэх, газрыг их хэмжээгээр ухаж, эвдэж нөхөн сэргээлт хийхгүй орхих зэргээр байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Хууль бусаар алт олборлогчдын тоо эрчимтэй нэмэгдэж 2007 он гэхэд 19 аймгийн 80 гаруй сумын нутаг дэвсгэрийн 100 гаруй цэгт 10 гаруй төрлийн ашигт малтмал олборлодог 100 мянга гаруй хувиараа ашигт малтмал олборлогчтой болсон мэдээ баримт байна. Үндэсний статистикийн газраас хийсэн судалгааны дүнгээр сүүлийн жилүүдэд энэ тоо 30-40 хувиар буурсан байна. Байгаль орчны төлөв байдлын тайлангийн дүнгээс хархад манай орны хувьд уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрч эзэнгүй орхигдсон газрын 30 орчим хувийг гар аргаар алт олборлосноос үүдэлтэй гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Иймд уг төслийн хүрээнд гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулах сөрөг нөлөө үр дагаврыг сааруулах, нөхөн сэргээлтийн чиглэлээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай техник технологи, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд онцгойлон анхаарах юм. Эх сурвалж www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 35 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 35 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 34 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин