ОУВС дэлхийн эдийн засаг дахь “түгшүүр”-ийг оношилно

2019-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Энэ долоо хоногт Вашингтон хотноо ОУВС-гийн уулзалт болох гэж байна. Төвбанкны ерөнхийлөгч нар, Сангийн сайд нар чуулах дээрх уулзалтын үеэр Брекситтэй холбоотой худалдааны хоригууд болон эдийн засгийн өсөлтөд тулгарч буй эрсдэлүүдийн талаар хэлэлцэх юм. ОУВС хаврын энэ чуулганаараа дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв байдлын талаарх шинэчилсэн тайлангаа танилцуулах юм байна. Уулзалтаар хэлэлцэх гол асуудал бол улс орнуудын бодлого боловсруулагчид тогтвортой байдал үүснэ гэсэн найдлага тээсээр байгаа юу, эсвэл өөдрөг хүлээлт үгүй болсон уу гэсэн эргэлзээг тайлахад орших билээ. ОУВС-гийн ерөнхийлөгч К.Лагард “Дэлхийн эдийн засаг түгшүүртэй байдалд байна” хэмээн хэлж байсан билээ. “ОУВС-гийн уулзалт одоо буй болоод байгаа тодорхойгүй байдалд хариу өгөхөд оршино. Санхүүгийн хямралаас хойш манай гаригийн ДНБ-ийн өсөлт маш удааширсан. Холбооны нөөцийн сан завсарлага авч, худалдаа зогсонги байдалд орж, Хятад улс сэргэлтийн бодлого барьсан зэрэг нь бодлогын хувьд илүү дэмжлэг болж байна.” гэж “Bloomberg Economics”-ийн ахлах эдийн засагч Том Орлик хэлэв. Улс орнуудын эдийн засгийн төлөв, байдлын талаар тоймлон дор сийрүүлэв.

АНУ

АНУ болон Хятадын худалдааны хэлэлцээрээс хэд хэдэн зүйл тодорхой болоод байна. Ирэх долоо хоногт АНУ-ын инфляцийн талаарх мэдээллийг Мичиганы их сургуулиас тайлагнана.

Ази

АНУ, Хятадын худалдааны яриа хэлэлцээний нөлөөгөөр Азид, тэр дундаа Өмнөд Солонгос дахь хөдөлмөр эрхлэлийн мэдээлэл, Японы машины хэрэгслийн үйлдвэрлэлийн өсөлт, Тайваний экспорт зэрэгт ямар үр дүн үзүүлэх нь чухал сэдэв болоод байгаа. Эх сурвалж: www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 22 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 22 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 21 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин