Дэлхийн мэдээ долоо хоногийн тойм

2019-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ЮУНБОЛД

2019-04-1

1.ОХУ-ын Байконур сансрын буудлаас энэ жил анх удаа ирэх сарын 23-нд харилцаа холбооны Благовест хиймэл дагуулыг Протон-М  зөөвөрлөгч пуужингаар хөөргөнө гэж сансрын хөлөг бүтээгч үйлдвэрээс мэдээллээ. 2.Инээдмийн жүжигчин В. Зеленский Украинд болж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 50.18 хувийн саналаар ялжээ. 3.Киевийн зүгээс Украин, ОХУ-ын хооронд байгуулсан гэрээг дахин шинэчлэхгүй гэсэн шийдвэрийг гаргаснаар хамтын ажиллагаа, найрамдлын гэрээ хүчингүй болсон байна. 4.Японы угсаа залгамжлах ханхүү Нарухито ирэх сарын 1-нээс хаан болж, түүний эринийг “Рейва”-гийн эрин гэж нэрлэх болсныг тус улсын Засгийн газраас мэдэгдэв.  

2019-04-2

5.Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын Эрчим хүчний сайд Луйс Мотта Домигесийн оронд цахилгааны инженер Игорь Гавириаг томилох шийдвэр гаргажээ. 6.ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев Хойд Солонгосын нийслэлд очсон талаар Солонгосын төв телеграфийн агентлагаас мэдээлэв. 7.Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор Үндэснийхээ ордонд АНУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Тэрээр Мексик, Канад, АНУ-ын хооронд байгуулсан талуудад ашигтай гэрээг батлахыг хүлээж байгаагаа илэрхийлсэн байна. 8.Швейцарийн төлөөлөгчид ОХУ-ын Санкт-Петербург хотод зургадугаар сарын 6-8-нд болох олон улсын эдийн засгийн чуулганд оролцохоор болсныг “Росконгресс” нийгэмлэгээс мэдээллээ. 9.БНХАУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан Вашингтон Бээжинтэй хамтарч Тайванийн тухай хийсэн мэдэгдлээ хүндэтгэх, тус бүс нутагт энхтайвныг тогтоох ёстой гэж мэдэгдсэн байна. 10.Дэлхийн худалдааны байгууллагаас энэ жил дэлхийн худалдаа өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал худалдааны маргааны улмаас 2.6 хувиар удааширч, эдийн засгийн тодорхой бус байдал үүснэ хэмээн сануулжээ.  

2019-04- 3

11.Вашингтон Хойд Македонийг энэ намар НАТО-д элсэнэ гэж найдаж байна гэж хэвлэлийнхэнд тус байгууллагад АНУ-ыг төлөөлж суугаа байнгын төлөөлөгч Кэй Бэйли Хатчисон мэдэгдэв. 12.Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард АНУ-ыг Мексиктэй хил залгаа хилээ хаана гэснийг үгүйсгэжээ. Гэхдээ хилийн гаалийн албаныхан ачаалал ихтэй байгааг зөвшөөрсөн байна. 13.БНХАУ-ын усан онгоц үйлдвэрлэгч “Худон Зонгуа”, Норвегийн “DNV GL” компани дэлхийн хамгийн том тээврийн хөлөг онгоц бүтээх гэрээ байгуулсан байна. 14.Европын холбоо Их Британид энэ сарын 12 гэхэд холбооноос гарах гэрээгээ батлахгүй бол Брикстийн гэрээний хугацааг дахин сунгаж чадахгүй гэж анхааруулсан байна. 15.Алжирын ерөнхийлөгч 82 настай Абделазиз Бутефлика эрүүл мэндийн улмаас албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч буйгаа мэдэгджээ. 16.Өмнөд Солонгос “Самсунг электроникс” компанийн хамгийн сүүлийн  үеийн ухаалаг гар утас “Галакси S10” утсыг танилцуулж, 5G сүлжээг эх орондоо нэвтрүүлсэн анхны орон боллоо.  

2019-04-4

17.Японы Засгийн газар Оросын зэвсэгт хүчин Курилын арлуудын бүс нутагт бэлтгэл сургуулилт хийж байгааг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэнийг “Киодо” агентлаг мэдээлэв. 18.ОХУ, БНХАУ Солонгосын арлын асуудлыг шийдвэрлэх үйл явцыг эрчимжүүлэхийн тулд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд хамтарсан ажиллагаа явуулахаар төлөвлөж байна гэж Оросын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов мэдэгдэв.  

2019-04-5

19.Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийнхэнд ерөнхийлөгч Ши Жинпиньтэй хоёр орон дөрвөн долоо хоногийн хугацаанд  худалдааны гэрээ байгуулбал уулзана гэсэн байна. 20.Крымийн парламентын үндэстэн хоорондын хорооны дарга Юрий Гемпель НАТО Хар тэнгисийн бүс нутагт цэргийнхээ оролцоог нэмэгдүүлэх төлөвлөгөөнөөсөө татгалзаж буйгаа мэдэгдэх ёстой гэв. 21.Хойд Солонгос балистик пуужин тээвэрлэх боломжтой шинэ шумбагч онгоц бүтээж байна гэж Өмнөд Солонгосын “Чосун Илбо” сонинд нэг цэргийн өндөр албан тушаалтны хэлснийг эш татан бичжээ. 22.Викилийкс цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамыг хүссэн үедээ орхиж болно гэж Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйгийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.  

2019-04-6

23.НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Ливийн мөргөлдөөнд оролцож байгаа талуудад энэ оронд хурцадмал байдал шинээр үүсгэхгүйн тул цэргийн үйл ажилллагаагаа зогсоохыг уриалжээ. 24.АНУ-ын Засгийн газар Москвагийн зэвсэгт хүчин Каракасаас гарч явахыг шаардсанаар ОХУ, Венесуэлийн хамтын ажиллагаанд нөлөөлөхийг зорьж байна гэж улс төр судлаач Давид Парависини ярьжээ. Эх сурвалж: www.polit.mn
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

16 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

1 цаг 4 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

3 цаг 50 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

4 цаг 46 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

6 цаг 53 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин