Дэлхийн дараагийн өрийн хямрал хаанаас эхлэх вэ?

2019-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Блүүмберг” агентлаг дэлхийн эдийн засгийн чиг хандлагын талаар шинжээч болон хөрөнгө оруулагчдын дунд санал асуулга явуулсан байна. 2008 онд хөрөнгө оруулалтын банкуудын чанаргүй зээл хэрээс хэтэрч, АНУ-аас эхтэй мөнгө, санхүүгийн “цунами” даяаршсан энэ зах зээлийг бүхэлд нь хамарсан билээ. Харин одоо бид хөрөнгө оруулалт зээлийн талаар биш харин өрийн удирдлагад анхаарах ёстой гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Тэгвэл “Дараагийн хямрал хаанаас эхэлж болзошгүй вэ” гэсэн асуултад мэргэжлийн хүмүүс хэрхэн хариулсныг хүргэе.  

Kathleen Gaffney

“Eaton Vance Management”-ийн газрын захирал, дэд ерөнхийлөгч -Ханш зарим талаар хямралын шалтгаан болж мэднэ. Асуулт нь, юуны ханш байх вэ гэдэгт л байна. Өндөр өгөөж үү, эсвэл зээл үү. Эсвэл хөрөнгө оруулалтын төвшин үү. Үнэлгээ өндөр байх тусам эрсдэл тэр хэрээр өсдөг гэдгийг хэлэх хэрэгтэй.  

Kristin Forbes

“Bank of England”-ийн бодлогын зөвлөх асан -Эрсдэлүүд эдийн засгийн бусад салбарт шилжиж байна. Заримдаа бид үүнийг санхүүгийн системийн сүүдэр гэж нэрлэдэг. Одоо энэ эрсдэлүүд санхүүгийн системийн нэг хэсэг болоод байгаа бөгөөд тэгтлээ зохицуулагдаж чадаагүйгээс гадна, илрүүлэг нь ч бага байгаа. Бидэнд ч ялгаагүй энэхүү эрсдэлийг тань мэдэж чадаагүй хандлага бий. Энэ эрсдэлүүд чухам юу вэ гэдгийг хэлж чадахгүй байна. Жишээ нь, энэ нь зээлийн зах зээлд ч байхыг үгүйсгэхгүй. Эдгээр нь эдийн засгийн салбаруудад байгаа учраас л маш их санаа зовж байна.  

Michael Temple

АНУ-ын Amundi Pioneer Asset Management-ийн Корпорацийн зээлийн судалгааны газрын захирал   -Одоогоор энэ нь тийм ч чухал гэж бодохгүй байна. Ялангуяа, АНУ-д энэ тухай ярих нь чухал биш байж болно. Харин миний бодлоор гадаад улсуудад энэ сэдэв илүү хамаатай. Үнэндээ ганцхан Европт өсөлт удааширчихаад байгаа юм биш олон улс оронд ухралт, хямрал бий болоод байна. Европт төдийгүй бусад улс оронд хангалттай асуудал үүсээд байгаа. Үүнээс гадна Хятадын хувьд асуудал хэрхэн яригдах вэ гэдэг нь бас их чухал. Хятад өсөлтөө дахин хангаж чадахгүйд хүрвэл Бээжин хямралын дараагийн давалгааг үүсгэж мэднэ.  

Greg Hahn

“Winthrop Capital Management”-ийн ерөнхийлөгч бөгөөд мэдээлэл хариуцсан захирал   -Миний бодлоор бид зээлийн эргүүлгийн эцсийн цэг дээр байна. Энэ нь илүү өөрчлөгдөх дүр зураг бий болгож байгаа. Бидний төсөөлж буйгаар энэ нь олон нийтийн зах зээлд зээлийн хэлбэрээр шилжин орох төлөвтэй байна. Үүний нэг жишээ нь үнэт цааснууд. Үүнд өрийн бичгүүдийг бас нэрлэж болно. Тэгэхээр 2017, 2018, 2019 онд гаргасан үнэт цаас, өрийн бичигнүүд асуудал дагуулж мэдэх юм.  

Adam Richmond

Morgan Stanley-ийн АНУ-ын зээлийн стратегийн газрын захирал   -Өнгөрсөн санхүүгийн хямралын үр дүнд системийн аюулгүй байдлыг бий болгосон. Тиймээс дараагийн системийн хямрал бол маш доогуур төвшинд яригдах ёстой.  

Michael Buchanan

“Western Asset Management”-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан дэд ерөнхийлөгч   -Мөнгийг дага гэж би дандаа хэлдэг. Ингэснээр эрсдэлийг эрсдэлийг давах боломж бүрддэг. Мөнгө одоо хаанаас гарч ирж байна вэ. Мэдээж, хувийн хэвшлүүдээс. Энэ мөнгө бизнесийг хөгжүүлж буй компаниуд руу урсаж байгаа. Хөрөнгө оруулагчдын хувьд мөнгө өрийн бичгээс үү, эсвэл зээлээс орж ирсэн үү гэдэг нь тийм ч чухал биш. Хувийн хэвшилд асар их хэмжээний зээлийн эрэлт байсаар байгаа. Тиймээс мөнгөний урсгалыг ажиглаад, системийн хямрал болохоос сэргийлж чадах нь чухал байна. Эх сурвалж: www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 23 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 23 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 22 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин