Ч.ГАНТУЛГА
Ширээний теннисний УАШТ Өвөрхангай аймгийн Арвай хээр хотод эхэллээ. Энэ жил Монголын ширээний теннисний холбоо түүхт 60 жилтэйгээ золгож байгаа юм. Тиймээс энэ удаагийн тэмцээнийг Спортын мастер Т.Мэргэн багшийн нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлог. Тэмцээн багийн болон нэгбүрчилсэн гэсэн төрөлд шилдгүүдийг шалгаруулах юм. Эхний өдөр багийн тэмцээн явагдаж, 24 багаас 12 баг үлдээд байна. Харин ганцаарчилсан төрөлд 28 теннисчин өрсөлдөх бөгөөд шилдгүүд маргааш тодорно.
Эх сурвалж: www.polit.mn
Ширээний теннисний шилдгүүд Арвайхээр хотод тодорно
2019-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин