Ч.ТУЛГА
Чөлөөт бөхийн “Moнголиа Опен” олон улсын тэмцээн “Буянт -Ухаа” спортын ордонд өнөөдрөөс эхэлж байна. Ес дэх удаагийн тус тэмцээнд манай тамирчдаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ны бөхчүүд болон Японы тамирчид оролцох юм. ӨМӨЗО-ы багийн бүрэлдэхүүнд 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Бакугийн "Алтан Гранпри"-гийн аварга, Парисын Гранпри, “Клиппан Опен” тэмцээний хүрэл медальт, “Mонголиа Опен-2017”-ийн аварга Чандганацагаан, “China Open”, “Моngolia Open”, “Poland Open”, медальт Бао Линлин, “Будапешт-2018” ДАШТ-д БНХАУ-ын шигшээ багт багтаж хүч үзсэн Хасбагана тэргүүтэй шилдэг тамирчид багтсан байна. Харин Японы багийн бүрэлдэхүүнд Азийн хошой хүрэл медальт Такеши Ямагүчи, “Нанжинь-2014” залуучуудын олимпийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Яжүро Ямасаки, өнгөрсөн жилийн оюутны дэлхийн аварга Кей Йонезава, Залуучуудын Азийн аварга Риома Анраку, өсвөр үе, залуучуудын Азийн мөнгөн медальт Такүма Йошимүра, Бүх Японы аварга Рио Йонезава нар багтжээ.
Эх сурвалж: www.polit.mn