Танилц: Хөгжлийн банкны том зээлдэгчид-1

2019-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын хөгжилд нэмэр тустай томоохон хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкийг байгуулсан байдаг. Ингэхийн тулд гаднаас босгосон хөрөнгө оруулалт, бондуудыг энэ банкаар дамжуулан зарцуулдаг юм. Гэтэл Хөгжлийн банкны зээлтэй холбоотой улс төр, бизнесийн ашиг сонирхол бүхий гэмт хэрэг АТГ-аар шалгуулсан явдал гарах болсон. Ийм хэрэгт бизнес эрхэлдэг байсан улстөрчид холбогдож, тэр нь шүүхээр шийдэгдэх дээрээ тулаад байгаа. Тэгвэл Хөгжлийн банкны одоогийн зээлүүдэд ч асуудал үүсээд байгааг эх сурвалжууд мэдээлэх боллоо. Энэ дагуу Засгийн газраас тус банкинд шалтгалт хийж байгаа юм. Засгийн газар Ажлын хэсгийн шалгалтын явцтай энэ сарын 2-нд танилцаад, шалгалтыг үргэлжлүүлж, зээл нэгбүрийг нарийвчлан шалгах, одоогоор илэрсэн зөрчлийн баримтуудыг АТГ-т шалгуулахаар шилжүүлэх чиглэлийг өгсөн байна. “Зууны мэдээ” сонин Хөгжлийн банкны томоохон зээлдэгчдийг танилцуулж байна.
Зээлдэгчийн нэр Зээлийн дүн Шийдвэр Зориулалт
1. “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК 10.6 сая ам.доллар 2017 он ЗУХ: №2017/40, ТУЗ:№73 Үйл ажиллагаа, судалгаа, зөвлөх үйлчилгээ.
Үр дүн: Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийг төслийн бэлтгэл ажил болох төслийн  нэгжийн үйл ажиллагааны зардал, хуулийн болон төслийн ерөнхий зөвлөх, байгаль орчны үнэлгээ, инженер геологи, археологи, палентологи, ЦДАШ болон авто замын дэд бүтэц, ус болон загасны судалгаа зэрэг чиглэлээр 4.2 тэрбум төгрөг, 6.4 сая евро болон 1 сая ам.долларын үнэлгээтэй нийт 32 ажил гүйцэтгэх гэрээг гадаад, дотоодын гүйцэтгэгч байгуулж зарцуулсан. Үүнээс 4.3 сая ам.долларыг гэрээнд зарцуулна, 3.2 сая ам.доллар болон 1.6 тэрбум төгрөгийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан. Судалгааны ажлууд үргэлжилж байна. Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт нөлөөлөх нөлөөллийн судалгааны ажил 2019 онд дуусч, төслийн бүтээн байгууллатын ажил эхэлнэ. Гэвч Засгийн газраас 2017 онд зээлийн эргэн төлөлтийг улсын төсвөөс биш төслийн орлогоос төлөхөөр гэрээг шинэчлэн байгуулах тухай тогтоол гаргасан. Төслийн нэгж нь өөрчлөгдөж ТӨХХК болсон. Тиймээс нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхэд зээлийн эргэн төлөлт, төслийн талбаарх ОХУ-ын байр суурь нөлөө үзүүлэхээр байгаа тул шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.  
2. “Монватт” ХХК 628 мянган евро 2017 он. ЗУХ: 2017/27, ГЗ: №А-81 2018 он. ЗУХ:2017/105, ГЗ: №А-03 Тулгат төхөөрөмж худалдан авах, зээлийн хүүний төлбөр.
Үр дүн: Тоног төхөөрөмжийн эд ангийн худалдан авалт 100 хувь, борлуулалт 20 хувь буюу дундаж гүйцэтгэл 60 хувь. 2018 онд 558.4 сая төгрөгтэй тэнцэх 252 ширхэг тулгат төхөөрөмж борлуулсан. Төсөл хэрэгжүүлэгчээс зээлийн хугацааг таван жилээр хойшлуулах хүсэлт ирүүлснийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан нэг жилээр сунгах саналыг Зээлийн удирдлагын хороонд танилцуулсан.
3. “Скайлэнд энержи” ХХК 408.4 сая төгрөг 2018 он. ЗУХ: 2017/102, ГЗ: А-10 Тоног төхөөрөмж, тендерийн 200 ширхэг халаагуурын түүхий эд, материал, плитик бүхий 800 ширхэг халаагуурт шаардлагатай түүхий эд, материал, 20 ширхэг бойлуурын түүхий эд материал, эргэлтийн хөрөнгө.
Үр дүн: Үйлдвэрийн түрээсийн байрны засвар үйлчилгээ бүрэн хийгдсэн, тоног төхөөрөмж, түүхий эд материал худалдан авсан буюу дундаж гүйцэтгэл 50 хувь байна. 2018 оны арванхоёрдугаар сард төсөл бүрэн хэрэгжиж дуусах байсан боловч тендерийн ажлууд хойшлогдсон учраас хугацаандаа амжаагүй. Одоогоор нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт 10 бойлуур. БОАЖЯ-ны 15 бойлуур нийлүүлэх тендерт оролцохоор бэлтгэж байна. 40 сая төгрөгтэй тэнцэх бойлуур болон халаагуур үйлдвэрлэсэн. Зээлийн хугацаа хэтрэлттэй. НЗДТГ, БОАЭЯ-ны тендерийн мөнгө орж ирэхээр зээлээ хаана гэж мэдэгдсэн.
4. “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК 53.2 тэрбум төгрөг  2018 он. ЗУХ: №2018/01, ТУЗ: №5 Үйл ажиллагааны зардал, дэд бүтцийн бэлтгэл ажил, дэд бүтэц, зөвлөх үйлчилгээний ажил.
Санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай хүртэлх 20 км зайд авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамын дэд бүтцийн бүтээн байгууллатын барилга угстарлын ажил хийгдэж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын  (Авто зам 30 хувь, төмөр зам 50 хувь, Цахилгаан хангамжийн ажил 90 хувь) дундаж гүйцэтгэл 56 хувь байна. Эргэн төлөлт эхлээгүй.
5. “Монгол Драй Милк” ХХК 15 сая ам.доллар 2017 он. ЗУХ: 2017-05-05 2017/24, ГЗ: 2017-5-12 А-80, ТУЗ: 2017-4-20 ¹23 2017 он. 2017-06-05, 2017-37, ГЗ: 2017-6-7 А-111, ТУЗ: 2017-4-20 №23 2017 он. 2017-12-6 2017/94, ГЗ: 2017-12-14 А-320, ТУЗ: 2017-4-20 №23 Сүүний тоног төхөөрөмж, бусад, засвар, тээвэр суурилуулалт.
Үр дүн: Төсвийн хүрээнд эхний ээлжинд байгуулагдах нийт 60 цехээс 30 цехийн тоног төхөөрөмжийг 2018 онд оруулж ирсэн. Эхний ээлжийн 7 цех бэлэн болсон. Төсөл бүрэн хэрэгжээгүй учраас 2018 онд үйл ажиллагаа явуулаагүй. Албан бичгээр төлбөрөө төлж барагдуулах тухай мэдэгдэл өгч, төлүүлэхээр ажиллаж байна.
6. “Кредос” ХХК 731.8 сая иен 2017 он. ЗУХ: №2017/46, ТУЗ: №56 Тоног төхөөрөмжийн төлбөр, үйлдвэрийн барилга байгууламж, түүхий эдийн татан авалт, гадна тохижилт, тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр, дулааны шугам сүлжээний ажил, зээлийн хүүний төлбөрт.
Үр дүн: “Кредос” ХХК-ийн үйлдвэрийн барилгын ажил 100 хувь, тоног төхөөрөмж худалдан авсан, угсралтын ажлын явц 90 хувь буюу дундаж гүйцэтгэж 95 хувь. Тоног төхөөрөмж тээвэрлэлт болон суурилуулалттай холбоотой хугацаа алдаж, төсөл ашиглалтад орох хугацаа хойшилсон.
7. “Хөтөл” ХХК 61.3 сая ам.доллар 2012 он. ЗУХ: №028, ТУЗ: №44 2015 он. ЗУХ: №2015/05, №2015/30, №2015/114, ТУЗ: №09, №112 2016 он. ЗУХ: №2016/84, №2016/98, ТУЗ: №1, №1 Тоног төхөөрөмжийн төлбөр, Барилга угсралтын ажил.
Үр дүн: 2011 оноос эхлэн үндэсний хөрөнгө оруулагч “Бэйзмент” ХХК-ийн санхүүжилтээр дэлхийн шилдэг технологи-хуурай аргаар жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг бүтээн босгож, 2014 онд ашиглалтад оруулан, хэвийн ажиллаж байна. Зээлдэгчийн зүгээс валютын ханшийн алдагдал, зах зээл дэх цементийн нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан, тоног төхөөрөмж бүрэн жигдрээгүйн улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаа зэрэг шалтгаантай. Банкны зүгээс хоёр удаа хуваарьт өөрчлөлт оруулж, хамгийн сүүлд 2015 онд хугацааг гурван жил сунгаж, хүүг 8.1-7.85 болгон бууруулсан. Зээлийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр төлөвлөсөн.
8. “Бэрэн групп” ХХК 22.7 сая ам.доллар 2014 он. ЗУХ: №2014-07, ТУЗ: №08 2016 он. ЗУХ №2016-96, ТУЗ: №108 2018 он. №2018/21, ТУЗ: №36 BOF зуухны гугамын тоног төхөөрөмж, барилга угсралт
Үр дүн: Домен 35 м.куб 100 хувь, домен 70 м.куб 60 хувь, кран 100 хувь, хүчилтөрөгчийн конвертор 80 хувь, цахилгаан нуман зуух 70 хувь, шанаган зуух 70 хувь, тасралтгүй цутгах машин 70 хувь, хөргөлтийн усан сан 80 хувь, хүчилтөрөгчийн станц 80 хувь, цувих 40 хувь, нийт гүйцэтгэл 80 хувьтай. Үйлдвэрийн ашиглалтад оруулах хугацаатай уялдуулан үйлдвэрийн шугамуудыг 2019 онд үе шаттайгаар ашиглалтад оруулна. Төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “Арматурын үйлдвэр” төслийн хүрээнд олгосон зээлийн хугацааг сунгах ТУЗ, Зээлийн хорооны тогтоол гарч, хугацааг 2022 оны аравдугаар сарын 15-ныг хүртэл сунгасан. Төлбөрийн хуваарийг шинэчилсэн. Мөн үйлдвэр тасралтгүй ажиллах шаардлагатай нэг жилийн түүхий эд, материалын зардлын 15 сая ам.долларын зээлийн хүсэлтийг хүлээж аваад эхний ээлжинд барьцаа хөрөнгийн үнэлгээтэй уялдуулан 4.5 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн. Мөн өмнө олгосон 22.7 сая ам.долларын зээлийн хүүгийн эргэн төлөлтийг үйлдвэр ашиглалтад орох хугацаа хойшилсонтой холбоотойгоор төлөх 2018 онд ногдох хэсгийг төлөх боломжгүй байсан тул 2019 он хүртэл хойшлуулсан.
9. “МАК Цемент” ХХК 55.6 сая ам.доллар, 20 тэрбум төгрөг ЗУХ: 2014-9-11, 2015-06-22 2015/62, 2014-12-23 2014/145, 2016-9-29 2016/77. ТУЗ: 2014-9-19 №67, 2015-7-2 №57, 2015-1-19 №05, 2016-10-7 №87 Барилга байгууламж, дэд бүтэц, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга, эд хогшил, биет бус хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, бусад болон магадлашгүй.
Үр дүн: “МАК Цемент” ХХК нь Дорноговь аймгмийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн Данийн вант улсын FLSmidth компанийн техник, технологид тулгуурласан жилд 1 сая тоннын хүчин чадал бүхий хуурай аргын цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулаад байна. 2018 онд 412 мянган тонн цемент үйлдвэрлэж борлуулсан. ААНОАТ-9.3 сая төгрөг, НӨАТ-1.6 тэрбум төгрөг тус тус төлсөн. “МАК Цемент” ХХК-ийн толгой кампани болох “Монголын алт” ХХК нь олон улсын зах зээлд 2018 онд бонд гаргахаар ажилласан боловч амжилттай болоогүй. Зээлийн гэрээг нийт найман удаа сунгасан. Гэвч энэхүү дөрвөн зээлийн хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд дууссан тул одоо байгаа барьцаанд тулгуурлан зээлийн хугацааг таван жилээр сунгах хүсэлтийг ирүүлсэн. Энэ талаар ТУЗ-д танилцуулан шийдвэрлүүлэх дүгнэлтийг Зээлийн удирдлагын хороо гаргасан.
10. “Эрэл” ХХК 23 сая ам.доллар, 13.1 сая евро 2013 он. ЗУХ: 2013.08.07, ТУЗ: №49 2014 он. ТУЗ: 2014.03.21, 2014.11.07, ТУЗ: №26, №27 2015 он. ЗУХ: №2015/66, №2015/66-1, №2015/84, №2015/04, ТУЗ: №61, 81, №10, 84 2016 он. ЗУХ: №2016/27, №2016/32, №2016/74, №2016/86 БҮК-1 төслийн технологийн шинэчлэлд, БҮК-1 төслийн нэмэлт сэнхүүжилт, германы EBAWE  компанийн тоног төхөөрөмжийн төлбөрт, БҮК-1 төслийн барилгын ажилд.
Үр дүн: БҮК-1 үйлдвэр нь 2017 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон бөгөөд барилгын салбарт барилга угсралтын шинэ технологийг нэвтрүүлэхэд шаардагдах бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж байан. Төслөөр жилд 150,00 м3 бетон эдлэл буюу 5000 айлын орон сууц, түүнтэй дүйцэхүйц сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэ мэт байгууламжуудын хавтанг үйлдвэрлэх боломжтой. 2013, 2014 оны зээлүүдийн хувьд төслийн ашиглалтад орох хугацаа хойшилсонтой холбогдуулан эргэн төлөлтийн хуваарьт 2015 онд тус бүр нэг удаа өөрчлөлт оруулсан. “Эрэл” компанийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд Хөгөжлийн банкны охин компанийн оролцоотой шинэ төслийн компани байгуулж, БҮК-1 үйлдвэрийн бүтээгдэхүүнээр тус орон сууцны барилгыг барих боломжтой. Ингэснээр БҮК-1 үйлдвэрийн бүтээгдэхүүнээр өмнө олгосон зээлийг эргэн төлүүлнэ. Дахин төлөвлөлтийн орон сууцны борлуулалтын орлогоор барилгын төсөлд олгосон зээлийг эргэн төлүүлэх ач холбогдолтой. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж зээлийн хугацааг сунгах, эсвэл шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжтой.
11. “Пирамид орд” ХХК 15 тэрбум төгрөг 2017 он. ЗУХ: №2017/82, ТУЗ: №6 296 айлын 5 блок үйлчилгээтэй барилгын угсралт, 296 айлын 4 блок үйлчилгээтэй барилгын гадна шугам сүлжээ, узель, 296 айлын 4 блок үйлчилгээтэй барилгын гадна тохижилт, цонх, 296 айлын 4 блок үйлчилгээтэй барилгын дотор засал чимэглэл, Үйлчилгээний барилгын гадна болон дотор засал, цонх.
Үр дүн: 201-р орон сууцны барилгын ажил 95 хувь, 202-р орон сууцны барилгын ажил 90 хувь, 204-р орон сууцны барилгын ажил 98 хувь, 204 орон сууцны барилгын ажил 99 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Барилгын ажил хүйтний улирал, гүйцэтгэгч компанийн гүйцэтгэлээс хамаарч удааширсан. Эхний ээлжинд 74 айлын орон сууцыг 2019 оны хоёрдугаар сард Улсын комисст хүлээлгэн өгч, борлуулалт хийхээр төлөвлөсөн гэжээ.
12. “Кью Эс Си” ХХК 71.3 сая ам.доллар 2014 он. ЗУХ: 2014-10-30, 2014 он. ТУЗ: 2014-11-24 №80 1 км төмөр зам 3.2 сая ам.доллар нийт 33.4 км
Үр дүн: 2017, 2018 онуудад бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэвийн явагдсан хэдий ч вагон тээвэрлэлт хангалтгүйн улмаас төмирийн хүдрийн баяжмал борлуулалтын төлөвөлөгөөний гүйцэтгэл 2017 онд 29,76 хувь, 2018 оны төлөвлөгөөт гүйцэтгэл эхний 10 сарын байдлаар 35,79 хувьтай буюу биелэлт хангалтгүй байсан. 2017 онд 52.7 тэрбум төгрөг, 2018 онд 68.6 тэрбум төгрөгтэй тэнцэх төмрийн баяжмал экспортолсон. Засгийн газрын 2018.1.4-ний 7-р тогтоолоор тус компани болоод Хөгжлийн банкны хооронд байгуулсан Зээлийн гэрээг Засгийн газарт шилжүүлэх шийдвэр гарсан. Уг тогтоолын хүрээнд Хөгжлийн банкны ТУЗ-өөс 2018.2.8-нд шилжүүлэх тухай 11-р тогтоолыг гаргасан. Гэтэл “Монголын зэс” ХХК шүүхэд хандсан тул шилжүүлэх ажил зогссон. Харин “Кью Эс Си” ХХК-иас 2018.5.25-нд зээлийн хугацааг зургаан жилээр сунгах хүсэлт ирүүлсэн. Ингэхдээ шаардлагатай материалыг ирүүлээгүй. Нөхцөл байдал болон зээлдийг буцаан дуудах эсэх талаар Зээлийн удирдлагын хороонд танилцуулсан. ТУЗ-д танилцуулахаар болсон.
13. “Бэрэн групп” ХХК 11.7 сая ам.доллар 2017 он. ЗУХ: №2017/87, ТУЗ: №07 5-р блокын 6 барилга, 16 давхар 120 айлын орон сууцны барилга
Үр дүн: Төслийн талбайн газар чөлөөлөлт, цэвэр, бохир ус, дулааны гадна шугам сүлжээний ажил бүрэн хийгдэж дууссан. Барилга угсралтын ажил эхний ээлжийн  3 барилгын хувьд 80 хувийн гүйцэтгэлтэй, дараагийн ээлжийн 3 барилгын хувьд 20 хувийн гүйцэтгэлтэй. “Бэрэн групп” ХХК-иас барилга угсралтын ажил удаашралттай байсан болон орон сууцны зах зээлийн эрэлт сул байгаатай холбоотойгоор зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөх боломжгүй байгаа тул 2018.10.15-нд зээлийн үндсэн төлбөрийн хугацааг нэг жилээр сунгах хүсэлтийг ирүүлсэн. Харилцагчаас нэмэлт материал шаардлагатай тул ирэхийг хүлээж байна.
14. “ТОСК” ТӨҮГ 7.1 сая ам.доллар 2016 он. ЗУХ: №2016/11, ТУЗ: №11 Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор.
Үр дүн: Засгийн газрын 2017 оны 48 дугаар тогтоолоор уг цогцолборыг Батлан хамгаалах яамны балансад шилжүүлэн, эргэн төлөлтийг улсын төсөвт тусгахаар шийдвэрлэсэн боловч 2018 оны улсын төсөвт эргэн төлөлтийн эх үүсвэр суугаагүй. Батлан хамгаалах яам нь уг цогцолборыг балансаас балансад шилжүүлээгүй, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн байрлалд тоног төхөөрөмжийн хадгалалтыг хариуцаж байгаа тухай мэдэгдсэн. 2018.6.29-нд төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Барилгын хөдөлгөөнт цогцолборыг худалдан авахад зориулж олгосон зээл, түүнд хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тус тоног төхөөрөмжийг худалдан борлуулах байдлаар төлүүлэхээр төлөвлөсөн.
15. “Болор шүр” ХХК 104.8 сая иен 2017 он. ЗУХ: ¹2017/62, ГЗ: А-176 Эргэлтийн хөрөнгө, 7 ширхэг хүнд даацын тоног төхөөрөмж худалдан авах зориулалттайгаар зээл хүссэн.
Төслийн явц: МУХБ-ны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөсөн 7 техникийг худалдан аваагүй, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018.1 сараас хойш хоёр шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар ШШГА-тай хамтран ажиллана.
16. “Эрд хул” ХХК 700 сая төгрөг 2017 он. ЗУХ: ¹2017/65, 2017/99, ГЗ: А-174, А-337 Тоног төхөөрөмжийн төлбөр
Үр дүн: 2017 онд 1.5 тэрбум төгрөг, 2018 онд 1.2 тэрбум төгрөгтэй тэнцэх алт олборлож, Монголбанкинд тушаасан. 2017.11.27-нд хугацаа сунгах бичиг ирүүлсэн. Зээлийн хорооны хурал, Гүйцэтгэх захирлын А-337 тоот тушаалаар тус зээлийн нөхцлийг өөрчилж, хугацааг сунгасан. Зээлдэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулах хугацаатай үүргийг өгсөн. Хэрэв тогтоосон хугацаанд барагдуулаагүй тохиолдолд уг зээлийг шүүхэд нэхэмжлэл гаргаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар төлөвлөсөн.
17. “Нью хаппи” ХХК 2.1 тэрбум төгрөг 2017 он. ЗУХ: ¹2017/54, 2017/99, ГЗ: А-165, А-351 Тоног төхөөрөмжийн төлбөр
Өөрсдийн хуучин хүчин чадлаараа үйл ажиллагаагаа явуулж, 2017 онд нийт 2.8 кг алт олборлон Монголбанкны эрдэнэсийн санд тушаагаад байна. 2018 онд олборлолт зогссон. 2017.12.26-нд Гүйцэтгэх захирлын тушаалаар зээлийн нөхцлийг өөрчилж хугацааг сунгасан. Алтны үндсэн судал нь хайгуулын ажлын бтаалгаажсан гүнээс доош, хатуу чулуулаг газарт байршсан. Улмаар төсөл хэрэгжүүлэгчийн зүгээ с алт олборлолтыг зогсоож, өөрийн эзэмшлийн тус ордыг худалдахаар төлөвлөсөн байгаа. 2018.11 сард ЗУХ-нд танилцуулаад, тусгай активт шилжүүлсэн.
18. “Форс голд майнинг” ХХК 2.3 тэрбум төгрөг 2017 он. ЗУХ: ¹2017/49, 2017/99, ГЗ: А-167, А-324 Тоног төхөөрөмжийн төлбөр
Төсөл хэрэгжүүлэгч нь 2017 оны эцсийн байдлаар нийт 45 кг алт олборлон, 2018 онд 73.8 кг алт олборлон Монголбанкны эрдэнэсийн санд тушаагаад байна. Төсөл хэрэгжүүлэгч 2017.9.26, 2017.10.20-нд тус бүр зээлийн хугацаа сунгах тухай албан бичиг ирүүлсэн. Зээлийн хорооны 2017.12.14-ний дүгнэлтэд үндэслэн Гүйцэтгэх захирлын 2017.12.20-ны тушаалаар зээлийн нөхцлийг өөрчилж, хугацааг сунгасан. 2018.11.29-нд зээлийн хугацааг дахин сунгуулах хүсэлт ирүүлсэн. Зээлийг тусгай активт шилжүүлэх асуудлыг 2018.12.27-нд ЗУХ-нд танилцуулж шилжүүлсэн.
19. “Сонгоулд” ХХК 699.6 сая иен 2017 он. ЗУХ: ¹2017/25, 2017/99, ТУЗ: ¹55, ¹4 Далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн зардал, баяжуулах үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн төлбөр, хаягдлын агуулах, үйлдвэрийн тохируулга, эргэлтийн хөрөнгийн зардал.
Үр дүн: МУХБ-ны зээлийн санхүүжилтээр далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн зардал, баяжуулах үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн төлбөр, хаягдлын агуулах, үйлдвэрийн тохируулга, эргэлтийн хөрөнгийн зардалд зарцуулахаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэгч нь 2017 онд 3 кг, 2018 онд 1 кг алт олборлосон. Үндсэн орд ашиглалтад ороогүй, алт баяжуулах үйл ажиллагаа жигдрээгүй тул компанийн хүсэлтийн дагуу Зээлийн хорооны 2017.12.14-ний дүгнэлт, ТУЗ-ийн 2017.12.22-ны тэмдэглэлээр зээлийн нөхцлийг өөрчилж, хугацааг сунгасан. Зээлдэгч компани болон төсөлд оролцогч оператор компанитай уулзаж, зээлийн төлбөрийн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өгсөн. Хэрэв тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар төлөвлөлсөн.
20. “Ган хүдэр орд” ХХК 239.2 сая иен 2017 он. ЗУХ: ¹2017/45, ГЗ: А-144 Үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн барилга, эргэлтийн хөрөнгө, тээврийн зардал, гаалийн татвар, угсралт суурилуулалт, төмөр бетон бүтээц болон матриал, ажлын хөлс, оффис, цайны газар, засварын цех, шинжилгээний өрөө, ажилчдын байр, агуулах, халаалт, цахилгаан, бохирын байгууламж ажлын хөлс.
Үр дүн: “Хорголжин төмрийн үйлдвэр” төслийг хэрэгжүүлснээр жилд 150,000 тонны хүчин чадалтай хорголж төмрийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж, 2018 оны дөрөвдүгээр сараас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдрэн, хорголжин болон нойтон төмрийн хүдрийн баяжмалыг экспортолж байгаа болно. Зээлдэгч компанийн санхүүгийн үйл ажиллагаа хүндэрсэн шалтгаанаар зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй байгаа. Зээлийг тусгай активын нэгжид шилжүүлэхээр төлөвлөсөн.
21. “Монлаа” ХХК 5,609.3 сая төгрөг 2014 он. ЗУХ: ¹52 2015 он.ЗУХ ¹2015/18, ¹2015/87 2016 он. ЗУХ: ¹2016/84, ¹2016/97, ТУЗ: ¹1, ¹2 2017 он. ЗУХ: ¹2017/18, ТУЗ: ¹1, ¹2 Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн төлбөр
Үр дүн: Үйлдвэр ашиглалтад орсон. Төслийн гүйцэтгэл 100 хувь байна. 2018 онд 600 сая төгрөгийн ААНОАТ төлсөн ба 2.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний төмрийн хүдрийг олборлож экспортлосон. Төслийн ТЭЗҮ батлагдаж, нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон. Мөн төсөлд шинэ хөрөнгө оруулалт хийгдсэн. Хөгжлийн банкны зээлийг 2018.11 сараас үе шаттай төлөхөө зээлдэгч мэдэгдсэн. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан эсэхэд хууль хяналтын байгууллагаас шалгалт хийж байгаа.
22. ДЦС-4 ТӨХК 9.8 сая ам.доллар, 17 сая евро Турбингенератор ¹7 2015 он. ЗУХ: 2015/70, ТУЗ: ¹14, ¹59 2016 он. ЗУХ: 2016/75, ТУЗ: ¹96 Турбингенератор ¹1-4 2018 он. ЗУХ: 2018/79, ТУЗ: ¹28 Дулааны IV цахилгаан станцын турбингенератор №7, №1-4
Үр дүн: Төслийн барилгын ажил бүрэн дуусч, 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр турбингенератор №7-г хүлээн авах нээлтийн үйл ажиллагааг хийн, Төвийн эрчим хүчний системд 2015 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс залгасан. Турбингенератор №1-4-ийн хувьд I шатны зураг төслийн ажил 100 хувь, I шатны ажлын хүрээнд угсралтын ажил 100 хувь, II шатны ажил 0 хувь, III шатны ажил 0 хувь байна. 2018 онд 12.8 тэрбум төгрөгийн ААНОАТ болон НӨАТ төлсөн, 2,321,759 МкВтц цахилгаан эрчим хүч, 3,716,635 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэгчид нийлүүлсэн. Зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
23. Эрчим хүчний яам Төсөл хэрэгжүүлэгч: “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгж 14.8 сая ам.доллар 2014 он. ЗУХ: 2013,05,10 №2014/05, ТУЗ: №7 Үйл ажиллагааны зардал, газар холбогдох зөвшөөрөл, судалгааны ажил, зөвлөхүүдийн төлбөр, бусад зардал, газар чөлөөлөх ажил, хүүгийн төлбөр.
Үр дүн: 14.8 сая ам.долларын зээлээс: 8 сая ам.долларыг төслийн нэгжийн  үйл ажиллагааны зардал, өмнөх зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр, цахилгаан станц болон цахилгаан дамжуулах агаарын сүлжээний БОННҮ, ТЭЗҮ инженер геологийн судалгаа, техникийн, санхүүгийн , хуулийн зөвлөх үйлчилгээ, орлогын татварын зөвлө үйлчилгээ, ус хангамжийн нарийвчилсан шинжилгээ, нүүрсний шинжилгээ, геологийн хайгуул, геофизикийн судалгаа, газрын төлбөрт. 2.8 сая ам.долларыг хүүгийн төлбөрт тус тус зарцуулсан байна. Эрчим хүчний яам болон “Оюутолгой” ХХК Тавантолгойн цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурсан. 2020 оноос барилга угсралтын ажил эхэлнэ.
24. “Цэцэнс майнинг энд энержи” ХХК 30 сая евро болон 2.2 тэрбум иен 2018 он. ЗУХ: №2018/03, ТУЗ: №12 Хөрс хуулалтын машин, механизм, нүүрс олборлолтын зориулалттай машин механизм, борлуулалтад ашиглах тээврийн хэрэгсэл, бусад машин, механизм.
Үр дүн: Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хүрээнд шаардлагатай машин, механизмыг худалдан авахаар “Силвер металл” ХХК-тай “Уул уурхайн зориуллаттай машин, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж ирүүлсэн. Хөрс хуулалтын ажил төлөвлөсний дагуу явагдсан 100 хувь, хур борооноос шалтгаалан ус шүүрүүлэлтийн түвшин нүүрс олборлолтын түвшингээс доош төлөвлөсний дагуу буураагүйгээс нүүрс олборлолт хийгдээгүй 0 хувь, Нийт гүйцэтгэл 50 хувь. Үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр төлөх хугацаа эхлээгүй.
25. “Зэст-Өндөр” ХХК 439.4 сая иен 2018 он. ЗУХ: №2018/04, ТУЗ: №54 Уурхайн техник хэрэгслүүд, баяржуулах үйлдвэр, засварын цехийн тоног төхөөрөмжүүд, лабораторын тоног төхөөрөмжүүд, автозам, усан хангамж, цахилгаан хангамж, бусад хөрөнгө оруулалтууд.
Үр дүн: Кемпийн барилга ажил 100 хувь, замын ажил 20 хувь, тоног төхөөрөмж худалдан авсан 50 хувь буюу дундаж гүйцэтгэл 56 хувь. 2018 онд 7,203 тонн төмрийн хүдэр экспорт хийсэн. Хуваарийн дагуу төлөлт хийж байгаа.
26. “Хамтын эх булаг” ХХК 55 сая иен 2017 он. ЗУХ: №2017/56, 2017/99, ГЗ: А-171, А-338 Тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийн төлбөр.
Үр дүн: Уурхайн төслийн гүйцэтгэлийн 40 хувийг 60 метр хүртэлх хөрс хуулалт, олборлолтын бэлтгэл ажил эзэлсэн. Мөн 2018 онд 80 гаруй цооног шинээр өрөмдөж хайгуул өрөмдлөг хийж, улмаар 2017 онд 9.8 кг алт, 2018 онд 7.4 кг алт олборлож тушаасан. 2017.11.24-нд албан бичгээр зээлийн хугацааг нэг жилээр сунгах хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу 2017.12.20-нд Гүйцэтгэх захирлын тушаалаар зээлийн нөхцлийг өөрчилж, хугацааг сунгасан.
27. “Ти жи вай” ХХК 0.9 тэрбум төгрөг 2017 он. ЗУХ: 2017/73, ГЗ: А-193 Экскаватор XCMG, XE370CA, алт баяжуулах төхөөрөмж (скруббер), дугуйт ачигч (ковш), автосасосвал, авто дизель түлш худалдан авах.
Үр дүн: Техник нийлүүлэгч компаниас шаардлага хангаагүй техник нийлүүлсэн шалтгаанаар зээлдэгч төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүй болно. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган, зээлдэгчтэй харилцан тохирч, эвлэрлийн гэрээг байгуулсан. Зээлийн үлдэгдлийг бүрэн төлүүлэхээр ажиллаж байна.
28. “Шарын гол” ХК 263.9 сая иен 2018 он. ЗУХ: 2018/48, 2018/83, ГЗ: А-239 Тоног төхөөрөмж, эргэлтйин хөрөнгийн төлбөр
Үр дүн: Тоног төхөөрөмж худалдан авсан 100 хувь, төслийн үйл ажиллагааны дундаж гүйцэтгэл 80 хувь, 2019 онд олборлолтын үйл ажиллагаа үргэлжлэн хийгдэж дуусна. Зээлийн нөхцлийг өөрчлөөгүй.
Үргэлжлэл бий... Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.5 № 70 (6037)  
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

13 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

13 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

13 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

13 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

13 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

13 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

13 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

10 цаг 22 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 24 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

10 цаг 25 мин