Өнөөдрийг эхлүүлэх дэлхийн эдийн засгийн таван мэдээ

2019-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Их Британийн парламент Брексит-ийн хэлэлцээрийг буцаахаар болсон. Энэ зуур Хятад, Америкийн худалдааны гэрээ хэлэлцээр Вашингтон хотод үргэлжилж байна. Энэ өдөр мэдвэл зохих зах зээлийн чухал мэдээллээс хүргэж байна.  

Хятадын худалдааны яриа хэлэлцээр 2025 оныг хүртэлх төлвийг тодорхойлно

Худалдааны яриа хэлэлцээрт ойр эх сурвалжуудын мэдээлснээр Хятад АНУ-ын уулзалтууд нь 2025 он хүртэлх Бээжингийн бараа бүтээгдэхүүний худалдаа блооод Америкийн компаниудыг Азийн зах зээлд нэвтрэхэд туслах үүрэгтэй байх аж. Яриа хэлэлцээ Вашингтон хотноо үргэлжилсэн хэвээр байна. Чухал тохироонд хоёр тал зөвшилцвөл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хятадын төрийн тэргүүн Ши Жинпин нар гарын үсэг зурснаар гэрээ биеллээ олох юм. Трампын эдийн засгийн зөвлөхийн хэлж буйгаар хэлэлцээ үргэлжилж байгаа ч эцсийн байдлаар батлагдах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. “Хоёр талын уур амьсгал таатай байгаа. Энэ долоо хоногт нааштай зүйл дуулдах байх найдаж байгаа” гэж Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Ларри Кудлоу мэдэгдэв. Бээжин, Вашингтоны талуудын ихээхэн анхаарч буй зүйлс нь Америкийн оюуны өмчийн асуудал бөгөөд үүнийг Хятадын тал хүндэтгэн харилцах талаарх асуудлыг онцгойлж байгаа юм.  

Брекситийн хүлээлт

Өчигдөржин үргэлжилсэн хэлэлцүүлгийн үеэр Британийн парламент Брекситийн саналыг хойшлуулахаар болжээ. Улмаар фунтын ханш чангарахад нөлөөлжээ. Ингэснээр одоогийн Ерөнхий сайд Тереза Мэй-ийн санал хойшилж, цаашлаад Европын холбооны гишүүнчлэлээс гарах асуудал сунжрах төлөвтэй байна. Мэй болон түүний зөвлөх Жереми Корбин нар Брекситийн хямралыг хэрхэн шийдвэрлах талаар дахин хамтран ажиллахаар боллоо. Их Британийн Ерөнхий сайд болон сөрөг хүчний Хөдөлмөрийн намын тэргүүн нар талуудтай хамтран ажиллахаа зөвшилцсөн байна. Цаашдын ажлын төлөвлөгөө зэргийг өнөөдөр хэлэлцэх аж.  

Хувьцааны ханш сүүлийн зургаан сарын хамгийн өндөр цэгт хүрэв

АНУ-ын зах зээлийн сэргэлтийг дагаад Азийн зах зээл “өндрөө авахад” бэлэн болжээ. Үйлдвэрлэлийн өсөлтийг харуулдаг S&P 500 индекс таван өдөр дараалан эерэг байлаа. Facebook-ийн хэрэглэгчдийн олон сая тайлан тооцооллын серверүүдэд олдсон талаар Bloomberg News мэдээлсний дараа АНУ-ын үнэт цаасны зах зээлд уналт ажиглагдлаа.  

SoftBank 15 тэрбум ам.долларын эрэлд

Yahoo Japan, Sprint Corporation зэрэг олон охин компаниудыг нэгтгэсэн Японы SoftBank Group Corp., корпорацид 100 тэрбум ам.доллар хангалтгүй байна хэмээн мэдэгдэв. Олон салбарт тус корпорацид технологийн цар хүрээгээ нэмэгдүүлэхэд дахиад 15 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн эх сурвалж мэдээлэв.  

Facebook хэрэглэгчдийн олон сая мэдээлэл серверүүдээс олдлоо

Facebook Inc.-ийн мэдээлэл ил болов. Цахим аюулгүй байдлын судалгааны “UpGuard” фирмийн олж мэдсэнээр Amazon.com Inc.’-ийн тооцооллын серверүүдээс санамсаргүй хайлтад хэрэглэгчдийн мэдээлэл олдсон байна. Facebook хэрэглэгчдийн мэдээлэл, цахим аюулгүй байдал хангалтгүй байгаа талаар Cambridge Analytica-гийн эхлүүлсэн маргаанаас хойш жилийн дараа энэхүү мэдээлэл дахин гарч ирлээ. Мехико хотод төвтэй Cultura Colectiva компани Facebook хэрэглэгчдийн регистрийн дагуур, Facebook-т бичсэн тайлбарууд, мөн бүртгэлтэй нэр бүхий 540 сая мэдээллийг авсан тохиолдол илэрсэн юм.

Өнгөрсөн 24 цагийн дотор болсон мэдээллүүдээс онцолж уншвал зохих сэдвүүд:

  • Трамп татварын дараах орлогынхоо талаар буруу мэдээлэл өгөөгүй хэмээн мэдээлэв.
  • Этиопт осолдсон Боинг 737 Max онгоцны ослын тайланг өнөөдөр мэдээлнэ.
 Эх сурвалж: www.polit.mm  
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 20 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 20 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 19 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин