О.Батбаяр: Шударга бизнест шүгэл үлээгчид үгүйлэгдэж байна

2019-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяртай ярилцлаа.   -Хувийн хэвшлийн үйл ажиллагаа тэлэхийн хэрээр шударга бус бизнес,  авлига, мөнгө угаалттай  холбогддог гэж яригдах боллоо. Энэ талаар эхэлж асуумаар байна? -Манай улсад хувийн хэвшлийн авлигын эсрэг хууль эрх зүйн орчин нөөц чадавхи асуудалтай. Тухайлбал, саяхан  хувийн нэгэн сургууль бизнес хийх гэж байгаад удирдлагууд нь мөнгө угаасан хэрэгт холбогдлоо. ТУЗ-ийн дарга нь компаниа аврах эзэн. Гэтэл  тэр хүн, та компаниа аврахын төлөө ямар ч аргаар хамаагүй мөнгө ол гэж явуулсан болж харагдаж байна. Гүйцэтгэх захирал ТУЗ-ийн даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ хууль бус зүйл болоод байгааг мэдэж байсан бол уг нь дохио өгөх ёстой. Энэ жишээ мөнгө угаалттай, ЖДҮ-тэй холбогдоно. Түүнчлэн шатахуун нийлүүлдэг компани, тариалан эрхлэлтийн болон сурах бичгийн компаниуд хуйвалдан зах зээлийг эзэлж байна. Тэгэхээр эрх зүйн орчинд шүгэл  үлээгчдийн хууль байхгүй байгаатай холбогдож дээрхи мөнгө угаах авлигын хэрэг гарсаар байна. Манай улс авлигын эсрэг индекст оноо алддаг үзүүлэлтийн нэг нь шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуульгүйтэй холбоотой. Тухайн улс дотоод хяналтын хуульгүй бол асуудалтай болдог. Тухайлбал, нэгэн компани хугацаа дууссан барааныхаа шошгыг хусдаг гэж ажилтан нь шүгэл үлээсэн. Гэтэл түүнийг ажлаас нь халсан. Өөрөөр хэлбэл, тэр залуу болохгүй зүйлийг хэлснийхөө төлөө халагдаад өнгөрсөн. Манайх энэ хүмүүсийн эрхийг хамгаалах хуультай байсан бол  уг ажилтан хохирохгүй байсан. Харин Австрали улсын хуулиар бол  тэр залуу ажлаас халагдсаны төлөө компаниасаа 600 сая төгрөг авах эрхтэй. Учир нь тухайн компани авлигын шинжтэй эсвэл нийгэмд хор хохирол учруулах зөрчил байгааг мэдсээр байж мэдээлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээх  тогтолцоотой. -Нэг үгээр, байгууллагын дотоодод хяналтын бүтэц бие даан ажиллах ёстой гэсэн үг үү. -Социализмын үед манай төрийн байгууллагад  өөрийгөө шүүмжлэх, байгууллагын дотоод шүүмжлэл гэсэн бүтэц байсан. Үүнийг уламжлуулан хуулиар баталгаажуулах ёстой. Харамсалтай нь өмнөх нийгмээс авах сайн зүйлээ орхигдуулсан. Хэрэв  ЖДҮХС-д ажиллаж байсан төрийн албан хаагч олон нийтийн эрх ашгийн төлөө мэдээлэл түгээж байгаа хүнийг хамгаалах эрх зүйн байдлын тухай хуультай байгаад хэн нэгэн шударга ажилтан мэдээлсэн бол бид аль эрт мэдэх байлаа. Энэ хууль хувийн хэвшлийг шударга бизнес хийхэд нөлөөлөөд зогсохгүй, компанийг нийгмийн хариуцлагатай байлгахад түлхэц болж авлига, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдох нөхцлийг хааж өгнө. -Манайд нягтлан бодох бүртгэл, аудит үнэлгээ хийх байдлаар хяналт шалгалт явуулдаг хуультай. Ингэлээ гээд ил тод байдал нь хангагдаж байна уу? -Зөрчил байсаар байна. Жишээлбэл,  уул уурхайн том компани энэ онд байгууллагын тохижилтонд 42 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Нөгөө үр дүнтэй зарцуулалт хаана байна. Олон нийтийн компани ийм дураараа байж болохгүй. Аудит хийлээ ч  зардал хэтрүүлсэн гэдгээр хариуцлага хүлээлгэх хууль байдаггүй. Нөгөөтэйгүүр эцсийн өмчлөгчийг зарладаггүй. Бизнесийн тэлэх  орчинд эцсийн өмчлөгчөө зарлаж олон нийтийнх болно гэдэг асуудалтай. Мөн зүй бус нөлөө, улс төрийн хандивыг зохицуулсан хууль хангалтгүй. Компаниуд улс төрийн хандив өгөөд хариуд нь концесс эсвэл өгсөн мөнгөө хэд нугалж авдаг. Хуулийн хэрэгжилт хангалтгүй. Лоббины хууль, ашиг сонирлыг зохицуулах хуульгүй. Үүнээс болж төрийн худалдан авалт шударга бус. Дарга нарын компани авдаг. Ингэхээр бизнесийн орчин шударга бус, хууль эрх зүйн орчин хангалтгүй байна. Мөн  гааль, татварын орчин шударга бус. Төр бизнесийн орчинд хутгалдаж юу ч биш болгосон. Иймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль гаргаж төрийг бизнесээс салгах хэрэгтэй. -Тэгвэл хувийн хэвшлийнхэн хариуцлагатай бас, ил тод байхын тулд төрийг хараад суугаад байлгүй өөрсдөө хийж хэрэгжүүлж болох зүйл юу байна? -Манай компаниудад  бодлогын баримт бичиг  байна уу гээд судлахад хангалтгүй. Алсын хараа, үнэт зүйлсээ тодорхойлсон компани тэр чинээгээрээ нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагатай байх эхний алхам. Манай байгууллага хувийн хэвшлийн бодлогын баримт бичгийг боловсруулсан. Компаниуд байгуулагынхаа хэмжээнд шүгэл үлээгчийн болон авлигын эсрэг мөрддөг журамтай байх ёстой. Манай ихэнх компанид байдаггүй. Тухайлбал, төрийн байгуулагатай хамтарч ажилласнаар бэлэг өгч болохгүй, авч болохгүй, хоолонд оруулж болохгүй, буруу мэдээлэл түгээвэл эрсдэлтэй авлига болох магадлалтай гэх мэт. Тухайн компани удаан оршин тогтнохын тулд авлигаас сэргийлсэн гарын авлагатай, дотооддоо хяналттай байхаас гадна хил, гааль, гаалийн байцаагч нартай харьцдаг гадаад худалдааны ажилтан авлига өгч байгаад баригдвал тэр компани дуусна. Тиймээс эрсдэлтэй үеэ тодорхойлсон байх хэрэгтэй. Компаниуд хэдийгээр авлигаас ангид гэдэг ч төр нь авлигад өртөмтгий байгаа нь тэднээс шалтгаалахгүй байна. Жишээлбэл, Монголд уул уурхай, хүнд үйлдвэрийн машин механизм нийлүүлдэг “Вагнер Ази” компани тендерт нэг ч удаа ялж байгаагүй гэдэг. Учир нь тус компани төрийн албан хаагч нартай уулзаж авлига өгдөггүй. Тэрнээс биш тендерийн сонгон шалгаруулалтад байнга оролцдог гэж захирал нь ярьж байсан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.3 № 68 (6035)  
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

15 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

15 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

15 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

15 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

10 цаг 25 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 26 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

10 цаг 28 мин