Цэнэгтэй “батерей” & нөөцний хүн

2013-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

ЭМЯ-ны удирдлагууд гүйдэл, суудлаа олохгүй байгаа тухай Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөөс хэвлэлээр дуулдсан.  Энэ нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын халаа, сэлгээтэй холбоотой байх.  Учир нь,  Эрүүл мэндийн сайдын “татаас”-аар томилогддог гэх энэ суудалд тогтвортой суух эзэн олдохгүй, халаа сэлгээ хийж, өдгөө гурав дахь даргаа хүлээж аваад байгаа юм.  Тиймээс  энэ суудалд суусан хүн бүрийг “Хаанахын хэн гэгч вэ” хэмээн хардаж, сэрдэх нь  нам, улс төрийн харьяалал гэлтгүй  эрүүл мэндээ боддог,  эмнэлэг, эмч хоёроор гүйдэг  хүн бүрийн сонирхлыг татсан хэрэг болов. Тэр утгаараа  “Хэн нь хэн бэ” булан энэ удаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяаг  онцолж байна.

 Шинэчлэлийн Засгийн газар  өнгөрсөн тавдугаар сард  Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг жинхэлсэн.  Өөрөөр хэлбэл, олны дунд “Элэгний” хэмээн  алдаршсан  эмч Ж.Хатанбаатарыг  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон.  Гэтэл  өнгөрсөн долдугаар сард өөрчлөлт оруулж, Засгийн газрын хуралдаанаар  Ж.Хатанбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, А.Эрдэнэтуяаг томилсон юм. Гэнэтийн гэмээр энэ шийдвэр нь  хэрэгт дуртай хүмүүсийн чихийг дэлдийлгэсэн.  Учрыг  ухвал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар хариуцсан ажлаа хангалтгүй  хийж байснаас үүдэн  Эрүүл мэндийн сайд ийм хүсэлт гаргасан гэх юм билээ.  Ямартай ч, энэ мэт мэдээлэл нь хэвлэлээр хэрүүлийн алим шидэлцэж байгааг  эс тооцвол  Эрүүл мэндийн яамны ажил нэг үеэ бодвол цэгцэрсэн болов уу.  Шинэхэн томилогдсон дарга бүсгүй  эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай нэгэн учраас  хэл ам таталсан элдэв асуудалд бүдчиж, бухимдаж суусангүй, яамны дотоод ажлыг тов хийтэл нь зохицуулж суугаа сурагтай. 

2001 оноос хойш  түүнийг  СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж  байсан гэдгийг олон хүн мэднэ. Харин түүний дессартацийн ажлуудаас харахад энэ салбарт чамгүй туршлага хуримтлуулсан нэгэн болохыг харж болно.  А.Эрдэнэтуяа  Архангай аймгийн уугуул бөгөөд клиникийн профессор,  анагаах ухааны доктор, эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөх зэрэгтэй нэгэн.  Тэрээр  1989 онд Анагаах ухааны дээд сургуулийг их эмч мэргэжлээр төгссөн.  Эрүүл мэндийн салбарт ажиллаж байх хугацаандаа  өөрийгөө чамгүй хөгжүүлж, дээд боловсролын дипломыг хэд хэдээр нь өвөртөлжээ. Үүнээс үзэхэд,  алсын хараатай бүсгүй  даргын сэнтийд залрах нь хувь тохиол биш, бодож төлөвлөж, зорьж байсан ажил нь ч байж мэдэх нь. Тэр 2000 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр дүүргэж, 2004 онд Төрийн удирдлагын магистр цол, 2006 онд ЭМШУИС-д Анагаах ухааны докторын зэрэг  хамгаалжээ. Мөн  2010 онд Үндэсний тагнуулын академийг Эрх зүйч мэргэжлээр төгсч, хууль зүйн ухааны бакалавр цол хамгаалж, аль ч салбарт очсон өөрийгөө  гологдохооргүй “цэнэглэж” чаджээ. Өнгөрсөн жил түүнийг энэ албан тушаалд өрсөлдөж байсан гэдгийг албаны хүн хэлж байна. Үүнээс үзэхэд түүнийг  “Сайдын татаасны хүн” гэж тодорхойлохоос илүү нөөцөнд байсан хүн гэж ойлгож болох нь.

 Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон энэ эрхэм ажлаа хүлээж аваад яг нэг сарын нүүр үзэж буй. Энэ хугацаанд ЭМЯ-ны дотоод ажлыг зохицуулахын хажуугаар хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзаж,  иргэдийн  эрүүл мэнд, соён гэгээрүүлэх үйлсэд ч хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлж, санал солилцож амжжээ. Мөн хэвлэл мэдээллийн салбарт хүчин зүтгэж явсан Б.Эрдэнэцогтыг  аюулт өвчнөөс салгахад эмнэлгийн байгууллагаас бүхий л туслалцаа дэмжлэгийг үзүүлнэ хэмээн сайн үйлсийн аянд нэгдсэн. Энэ нь нийгэмд  түүний үнэлгээг ахиулахад хүргэсэн юм. Тиймээс цэнэгтэй “батарей” энэ эрчээрээ хэр удаан ажиллахыг харах л үлдлээ.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

3 цаг 37 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

4 цаг 59 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 8 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

5 цаг 18 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 5 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 9 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

9 цаг 27 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

12 цаг 53 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

12 цаг 53 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин