Х.ОЮУНБОЛД
2019-03-25
Их Британийн хаан ширээг залгамжлах ханхүү Карлос, эхнэр Камилла Паркерийн хамт Кубад анх удаагаа айлчиллаа. Энэ сарын 24-27 хүртэл айлчилсан тэднийг Кубын ерөнхийлөгч Мигель Диас Канель хүлээн авч уулзжээ.
ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев Украины одоогийн ерөнхийлөгч Петро Порошенко энэ албан тушаалд дахин сонгосон ч хоёр орны харилцааг хэвийн байдалд нь оруулахад нэмэр болохгүй гэж мэдэгдэв.
Энэтхэг улс Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Airbus компани БНХАУ-ын агаарын тээврийн салбарт 300 онгоц нийлүүлэхээр болсон байна.
Венесуэлийн нийслэл Каракас болон тус улсын 15 мужид эрчим хүч дахин доголджээ.
2019-03-26
Ерөнхийлөгч Дональд Трамп Голаны өндөрлөгийг Израилын газар нутаг гэж зөвшөөрснөөр Сирийг АНУ-аас зай барихад хүргэнэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Валид Аль Муалем мэдэгдсэн байна.
АНУ-ын Төрийн департамент Мексикийн хилийн дагуу хана босгоход тэрбум ам.доллар зарцуулахыг зөвшөөрсөн байна.
Хойд Солонгосын өндөр албан тушаалтан Бээжинд айлчилжээ. Түүний айлчлалын зорилго нь Солонгосын арлыг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрийг дахин эхлүүлэх хүсэлтийг БНХАУ-аар дэмжүүлэх байсан хэмээн Өмнөд Солонгос, Японы хэвлэлд бичсэн байна.
Францад өрнөсөн шар хантаазтаннуудын эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээсээ хойш 200 тэрбум еврогийн хохирол учруулаад байна гэсэн тооцоог тус улсын Даатгалын холбооноос гаргасан байна.
Ангела Меркель БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээрээ хойшлуулбал Германы эдийн засагт нөлөөлнө гэж мэдэгджээ.
2019-03-27
Мексикийн депутатуудын танхим тус улсын багш нараас боловсролын салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийг батлахад саад болохгүй байхыг хүссэн байна.
ОХУ, БНХАУ-ын усан флот жил бүр хамтран явуулдаг сургуулилтаа ирэх сарын сүүлчээр, тавдугаар сар эхээр хийнэ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
БНХАУ Интерполын захирал асан Мэнг Хонгвейг тус улсын Коммунист намаас хөөж, авлига авсан, хууль зөрчсөн гэж буруутгаж Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын албан тушаалаас нь огцруулсан гэж Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын төв комиссоос зарлажээ.
Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй тус улсын парламентад түүний Бриксетийн гэрээг баталбал албан тушаалаасаа огцорно гэж амласан байна
2019-03-28
НҮБ-д дахь Сирийн байнгын төлөөлөгч Башар Жафари тус байгууллагын Аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр Голаны өндөрлөгийн талаар ярьсан байна. Тэрээр АНУ-д өөрийнхөө газар нутгаас Израилд өгөх саналыг тавьсан аж.
Газрын дундад тэнгист дүрвэгсдийг аварсан хөлөг онгоцыг хэсэг дүрвэгчид барьцаалж Бүгд найрамдах Мальт улс руу явсан байна гэж тус улсын зэвсэгт хүчний удирдлагаас мэдэгдсэнийг “Malta Today” сонинд бичжээ.
Тайландын цэргийн хунтыг дэмжигч Паланг Прачарат нам энэ сарын 24-нд болсон сонгуульд олонхийн саналаар ялалт байгуулсан гэж тус улсын сонгуулийн комиссоос мэдээлэв.
Европын холбоо манай улсыг хөрш орноо гэж үзэх ёстой. Тэгж үзэхгүй байгаа учраас Белорусс энэ холбоонд элсэхгүй гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Олег Кравченко мэдэгдсэн байна.
НҮБ-ын энхтайвныг тогтоох ажиллагаанд Польш улс 10 жилийн дараа дахин оролцохоор болсон гэж “Defence24” цахим хуудаст бичжээ.
Эх сурвалж: www.polit.mn