Ц.Түвшинзаяа: Холимог тулааны төрлөөр дэлхийд нэрээ гаргахыг хүсдэг

2019-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Спортын төв ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд  Хууль сахиулахын их сургуулийн 85 жилийн ойн нэрэмжит   “Сонсогчийн алдар”  гардан тулааны нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө. Энэ үеэр тэмцээний 55 кг-ийн жинд түрүүлэн хошой аварга болж алтан медаль хүртсэн Хууль сахиулах их сургуулийн I дамжааны оюутан, олимпийн таеквондогийн спортын мастер Ц.Түвшинзаяатай ярилцсан юм. 26 -Хэзээнээс энэ спортоор хичээллэж эхлэв? -Олимпийн таеквондогоор 2013 оноос хичээллэж эхэлсэн. 2016 оноос гардан, холимог тулаан болон байлдааны самбыг сонирхон хичээллэж байна. Байлдааны  самбо, мотоспорт, бодиболдинг, хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг ах минь намайг энэ спортод хөтөлж оруулсан. Манай гэрийнхэн нэгнээ сайн ойлгож дэмждэг. Мөн миний дүү таеквондогоор хичээллэдэг. Манай гэр бүлийг спортын гэр бүл гэж хэлж болно. -Сая хүрэл медалийн төлөө тоглоод өрсөлдөгчөө ялсан. Өрсөлдөгч чинь хэр санагдсан бэ? -Хүрэл медалийн тоглолтод таарсан тамирчинтай  өмнө нь таарч тоглож  байсан. Их туршлагатай, хүчтэй тамирчин. Мөн  2-3 жилд нэг удаа болдог энэ тэмцээнийг  гардан тулааны хамгийн том тэмцээн гэж ойлгож болно. Тиймээс гардан тулааны  клуб, эвсэл холбоод, их сургуулиуд өндөр ач холбогдол өгч тамирчдаа оролцуулж байна. Тамирчид жигдхэн байгаа учраас тулаанаас тулааны хооронд өөрийгөө хурцлахгүй бол ялагдах магадлал өндөр. - Тамирчин хүнд байнгын бэлтгэл их чухал гэдэг. Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ? -Сургуулийнхаа  хошууч Г.Төрмөнх багш,  ахмад Э.Эрдэнэбаатар багш нарын удирдлага дор өдөрт дөрвөн цагаар  бэлтгэл хийдэг. Харин миний анхны багш Б.Хатанбаатар гэж Хууль сахиулах их сургуулийн албаны бэлтгэл хариуцсан хүн бий. Энэ багштайгаа өмнө нь бэлтгэлээ хийдэг байсан.Тамирчин хүн бэлтгэл сургуулилтын  үеэр гэмтэл бэртэл авах үе гардаг. Тиймээс бэртэл гэмтэл авахаас сэргийлэх нь их чухал. Бэртэл гэмтэл нь тухайн тамирчны карьер унахад нөлөөлөх магадлалтай. Тухайлбал, барилдаж байгаад эвгүй унах, нэгнийхээ тохойг эвгүй өшиглөх гэх мэт тохиолдол гардаг. Өөр нэг чухал зүйл нь сэтгэл зүй. Өөртэйгээ ярилцах, өөрийгөө дайчлах замаар бэлддэг. Хожигдлоо гээд шантрахгүй байх, дасгал сургууль бэлтгэл хийсний үр дүн хэзээ нэгэн цагт тодорхой амжилтад хүрснээр гаргадаг. -Тулааны урлагаар олон жил хичээллэж байгаа юм байна. Үүнээс өөр тэмцээнд оролцож байв уу? -Олимпийн таеквондогоор өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2015 онд  оролцож  шагналт V байрт шалгарч байсан. - Хүнд өчүүхэн  зүйлээс ч гэ­сэн урам авч эсвэл шантрах үе тохиолддог. Танд хамгийн их урам зориг өгсөн үе хэзээ байв? -Байсан. “Сонсогчийн алдар” тэмцээнд оролцож түрүүлээд Хууль сахиулах их сургуульд урилгаар суралцах эрх авч байсан. Ингэснээр миний багаасаа  мөрөөдөж ирсэн сонсогч погон зүүгээд, төрийн албан хаагч болохыг хүсдэг байсан хүсэл мөрөөдөл минь биелсэн. Тиймээс энэ тэмцээн нь миний их ач холбогдол өгч оролцдог тэмцээн юм. -Спортын олон төрлийг со­нир­х­ож, өөрийгөө нээж, сорьж үзэ­хийг хүсдэг гэлээ.  Ирээ­дүйн төлөв­лөгөөг чинь сонирхож болох уу? -Ирээдүйд холимог тулааны спор­тоор хичээллэж гавьяат тамир­чин, холимог тулааны дэлхийн аварга Ж.Нарантунгалаг шиг дэлхийн тавцанд улсынхаа, аав ээжийнхээ нэрийг гаргасан тамирчин болохыг хүсдэг. Ойрын төлөвлөгөө гэвэл, ирэх сарын 25,26-нд Алдар спорт хороонд болох Оюутны таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, өөрийгөө сорино гэж бодож байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.26 № 62 (6029)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

13 цаг 1 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

16 цаг 2 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

16 цаг 14 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 цаг 21 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 41 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 41 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин