Ногоон гэрэл асаагч

2013-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.МӨРӨН

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ 1982-1992 онд нэгдүгээр дунд сургуульд суралцаж, 1992-1997 онд Шинжлэх ухааны академийн харъяа Технологийн их сургуулийг инженер, физикч мэргэжлээр төгс­чээ. 2002-2004 онуудад Удирдлагын академд Тө­рийн захиргааны магистрийн зэрэг хамгаалсан байна.

Тэрээр 1999 оноос эхлэн 2004 он хүртэл “Сити хөгжил” компаний захирлаар ажлын гараагаа эхэлсэн байх юм. Үүнээс таван жилийн дараа буюу 2004-2006 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын орлогч дарга, 2006-2008 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын гадаад харилцааны хэлтсийн дарга, 2008-2012 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын албыг тус тус хашиж явсан ногоон гэрлээр урагшлах замтай нэгэн бололтой. Харин 2012 оны есдүгээрдүгээр сараас Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дар­гаар ажиллаж байхдаа буюу өнгөрсөн сонгуулиар сайн ажил­ласан гэж Төрийн нарийн бичгийн даргын суудлаар шагнуулсан гэдэг нэр зүүсэн түүнийг яамны энэ хариуцлагатай ал­ба хашихад мэдлэг боловсролын хувьд гологдоно гэх нь бий. Тухайн салбарт, тэр дундаа яаманд мэдлэг сайтай, мэргэжил, салбартаа гаршсан олон сайн мэргэжилтэн байдаг учир түүнийг тэдэнтэй харьцуулахад хэцүү ч Ш.Булга-Эрдэнэ чамгүй олон жил төрийн албанд зүтгэсэнийхээ хувьд тийм муу сонголт бас биш. Ер нь төрийн нарийн бичгийн дарга гэдэг боловсролын салбарын хөгжлийн бодлого тодорхойлох гэхээсээ салбарынхаа нэгжүүдэд томилгоо хийж, тендер явуулах ажлыг хариуцдаг. Тэгэхээр тэр төрийн хүний чигч ухаантай байхад ажлаа хийгээд байж ядаад байх зүйл үгүй. Түүнд удирдах албан тушаал хашсан чамгүй олон жилийн туршлага бий. Харин дэд бүтцийн чиглэлээр ажиллаж бай­сан хүн гэнэтхэн боловсролын салбарт ороод ирсэн нь ийм хэл ам дагуулдаг биз. Түүнийг Ардчилсан намын олон фракцуудыг одоогийн байдлаар отголоод байгаа “Нэг клуб”-ын Удирдах зөвлөлийн гишүүн учир Л.Гантөмөр сайд яамандаа авсан гэх. Харин тэрээр төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг авснаасаа хойш Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бараа, үйлчилгээ худалдан авах ахлах мэргэжилтнээр төрсөн дүү Ш.Номин-Эрдэнээ ажилд оруулсан гэж хэл аманд өртөөд авснаас харахад чам­гүй зоригтой нэгэн бо­лолтой. ШУТИС ма­най улсын хамгийн олон суралцагчтай, хичээлийн зургаан байр, оюутны таван байртай, жилдээ ойролцоогоор 60-70 тэрбум төгрөгийн эргэлт хийдэг данстай гээд олны анхаарлыг та­таж, зарим нэгний шуналыг хөдөлгөдөг. Тус сургуулийн дансаар жилд эргэлдэх олон арван тэрбум төгрөгийн чамгүй хэсгийг засвар үйлчилгээ, бараа материал зэрэгт  зарцуулахад  ахлах мэргэжилтэн Ш.Номин-Эрдэнийн санал эцсийнх байх болохоор үүний ард төрийн нарийн бич­гийн халаастай хол­боотой асуудал гарна гэж салбарынхан ашиг сонирхолын зөрчлийг нь илчлэхийг мэдсээр байж тушаал гаргаж чадсан түүнийг зоригтой гэхээс өөр юу гэх билээ. Үүнээс бусдаар түүнийг тойрсон элдэв хэл ам одоогоор бага байгаа. Зуны гур­ван сардаа засвар, барил­гын ажлаас бусдаар ам­­рал­тын байдалтай бай­даг боловсролын салбарынхан ирэх намар төлбөр, мөнгө, томилгоо, дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл, засварын ажил дуусаагүй, дууссан гээд чамгүй хэл ам ихтэй бай­даг тэр ёсоор энэ салбар бужигнаж эхэлнэ. Тэр үед зоригтой төрийн нарийн бичгийн даргын зоригтой ажлуудыг та бид харах байх.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

3 цаг 40 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 3 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 12 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

5 цаг 21 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 9 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 13 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

9 цаг 31 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

12 цаг 57 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

12 цаг 57 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин