Хөгжлийн банк “хөдөлгөөн”-д орж эхэллээ

2019-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Төр хамгийн муу менежер хэмээх үгийг бодитоор нь нотолдог газар бол Монгол Улсын Хөгжлийн банк юм. Монгол Улсын хөгжилд нэмэр түлхэц болохуйц томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан энэ банк улстөрчид, улс төрд нөлөө бүхий бизнесмэнүүдийг дэмжиж ирсэн түүх бий. Тиймээс өдгөө Хөгжлийн банкны өмнөх удирдлагууд, нэр бүхий бизнесмэн улстөрчдийн хамт хэрэгт шалгагдаж, шүүхээр шийдүүлэх гэж байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагууд ч ийм эрсдэлтэй тулаад байж магадгүй байна. 2016 оны сонгуулиас хойш олгосон зээлүүд нь УИХ-ын гишүүд, зарим улстөрчидтэй хамаарал бүхий компаниудыг санхүүжүүлсэн, олны анхаарал татсан ноцтой асуудалд холбогдсон хүмүүсийг ч санхүүжүүлжээ. Энэ бүхэн тун удахгүй нийтэд ил болох юм. Харин ингэж элдвийн явдал болохоос өмнө Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын төвшинд зарим өөрчлөлт орох гэж байгаа юм байна. Тухайлбал, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр ойрын үед ажлаа өгөхөөр болжээ. Мөн Хөгжлийн банкны дэд захирлуудын зарим ч албан тушаалаа өгөх юм байна. Тэр ч бүү хэл, оронд нь очих хүмүүсийн сураг ч гараад эхэлжээ. Тухайлбал, “Голомт” банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүүн гэдэг хүн Хөгжлийн банкны таван дэд захирлын нэгийн оронд очихоор болсон байна. Энэ мэтчилэнгээр Хөгжлийн банкны удирдлагад, бас үйл ажиллагаанд нь “хөдөлгөөн” орох нь тодорхой боллоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.26 № 62 (6029)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 22 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 22 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 21 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин