“Ди Жи Би” компани Монголд анх удаа хүүхдийн өсөлтийн дааврын эмчилгээг нэвтрүүллээ

2019-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ XXI зуунд анагаах ухаанд гарсан томоохон ололтын нэг нь өсөлтийн дааврыг генийн инжнерчлэлийн аргаар гаргаж авсан явдал гэдгийг эрдэмтэд онцолж байна. Энэ дааврыг гаргаж авснаар ямар нэгэн эмгэг,хоол тэжээл, хөдөлгөөний дутагдлын улмаас хүүхдийн өсөлт зогссон, өсөлтийн хоцрогдлыг арилгах боломжтой болжээ. Энэхүү  дааврыг өсөлтийн дааврыг 3-6 сарын хугацаатай хэрэглэхэд,тухайн хүүхэд 3-6 см-ээр нэмэгддэг ажээ.  

БНСУ 1990 оноос өсөлтийн асуудлыг шийдвэрлэж иржээ

Өнгөрсөн онд өсөлтийн дааврын вакциныг 10000 ширхэгийг оруулж иржээ.
Манай улсын иргэд Бүгд Найрамдах Солонгос Улс зэрэг Азийн зарим улсын хүн амтай  харьцуулахад нурууны өсөлтөөр намханд тооцогддог. Өсөлтийн хоцрогдол олон шалтгаантай бөгөөд өнөөдрийг хүртэл бид удмын намхан бол намхан чигээрээ л явах ёстой гэсэн ойлголттой, шалтгаан тодорхойгүй өсөлтийн асуудлыг шийдэж чадахгүй байсаар ирсэн юм.  Тэгвэл дэлхий нийтэд сүүлийн 20 жил өсөлтийн дааврыг нээснээр энэ асуудлыг хялбархан шийдвэрлэдэг болжээ. Тухайлбал, БНСУ 1990 оны эхнээс өсөлтийн дааврыг хэрэглэж эхэлснээр өсөлтийн хоцрогдлыг арилгаж, хүүхэд залууст нь өсөлтийн дааврын талаарх ойлголт хэдийн танил сонсогддог болжээ.  

“Тод-Эйч” клиник Монголд анх удаа өсөлтийн дааврыг эмчилгээнд нэвтрүүлж байна

[caption id="attachment_58795" align="aligncenter" width="850"] Таны хүү, охин ангийнхаа хүүхдүүдийн дундаж өндрөөс 10 см-с дээш намхан байх, жилд дөрвөн см-с доош өсч байгаа тохиолдолд зайлшгүй өсөлтийн эмнэлэгт хандах шаардлагатай.[/caption] Манай улсын хувьд, “Тод-Эйч” хүүхдийн өсөлтийн клиник Монголд анх удаа хүүхдийн өсөлт бойжилттой холбоотой бүхий л үзлэг оношилгоог цогцоор нь хийж, монгол хүүхэд бүрийн шинжилгээ оношлогоонд  тохирсон өсөлтийн клиник эмчилгээ болон спорт эмчилгээг хослуулан хийдэг болсон. Тэгвэл энэ удаа тус клиникийн хамт олон “Ди Жи Би”ХХК-ийн албан ёсны эрхтэйгээр “ЭУТРОПИН” буюу өсөлтийн дааврын эмчилгээг Монголд шинээр нэвтрүүлж эхэлжээ. Эмчилгээний үр дүн болоод өсөлтийн дааврын талаарх сургалт мэдээллийг өнгөрсөн амралтын өдрүүдэд ЭМЯ-ны сургалтын танхимд, “Өсөлтийн дааврын орчин үеийн эмчилгээний чиг хандлага” сэдэвт олон улсын илтгэл, хэлэлцүүлэгийг Монголын ерөнхий мэргэжлийн эмч, дотоод шүүрлийн эмч, хүүхдийн эмч, өрхийн эмч нарт танилцуулага сургалт хийсэн юм. Сүүлийн жилүүдэд Азийн өндөр хөгжилтэй орнууд болох Солонгос, Япон улсуудад хүүхдийн өсөлтийн эмнэлгүүд өргөжиж хүүхдүүдийн бие бялдрын өсөлт нэмэгдэж байгаа аж. Харин манай улсын хувьд хэвийн өсөлттэй хүүхдүүдэд зөвлөгөө өгөх болон өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүдийг оношилж эмчлэх төрөлжсөн эмнэлэг байгаагүйн улмаас  өсөлтийн асуудалтай олон хүүхдүүд  оношлогдож эмчлэгдэж чадалгүй орхигдох нь их байсан байна. Иймд тэдгээр хүүхдүүдийн өсөлтийн явцыг тодорхойлох, шалтгааныг олж илрүүлэн эмчлэх, хэвийн өсөлттэй ч цаашид дэмжих сонирхолтой хүүхдүүдэд зориулан “Тод-Эйч” клиник, “Ди Жи Би”ХХК өсөл­тийн дааврыг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн үйл ажил­­лагаагаа хамтран явуулж байгаа аж.  

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ өсөлт хоцрогдолыг яаж мэдэх вэ?

  “Ди Жи Би” эм ханган нийлүүлэх компани нь Монголын зах зээлд ханиад томууны эсрэг вакцин, хүний эхэсийн бэлдмэл зэрэг бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлэн 14 жилийн турш амжилттай ажиллаж ирсэн, эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж буй байгууллага юм. Энэхүү өсөлтийн дааврын эмчилгээг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллаж буй Өмнөд Солонгосын LG CHEM компанийн талаар товчхон мэдээлэл дуулгахад, “LG Chem (Life Sciences Chem)” нь өсөлтийн дааврын эмчилгээнд дэлхийд манлайлагч шилдэг компани юм байна. 1992 оноос Өмнөд Солонгосын зах зээлд нэвтэрсэн бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн байр сууриа хадгалсаар байгаа аж. Энэхүү өсөлтийн дааврын бүтээгдэхүүнийг дэлхийн 15 оронд экспортолдог бөгөөд манай улсад 2018 оны есдүгээр сараас эхлэн албан ёсоор нэвтрүүлж, “Ди Жи Би” ХХК оруулж ирсэн юм байна. “Тод эйч” эмнэлгийн захирал Д.Тодням, “Ди Жи Би” ХХК-ийн захирал Л.Аззаяа нарын ярьж буйгаар “Өсөлтийн хоцрогдолтой гээд үзүүлж шинжилгээ өгч байгаа  ихэнх хүүхдүүдийн хувьд нийтлэг зүйл нь амьдралын дадал зуршил их адилхан байна. Тухайлбал, нас хүйс, гэр бүлийн нөхцөл, нийгмийн хүрээ хамаарахгүйгээр хүүхдүүд их оройтож унтдаг, хичээлийн ачаалал ихтэй , гар утас, зурагт, компьютерийн хэрэглээ их болсон. Хооллолтын хувьд чихэр, зайрмаг, түргэн хоол гэх мэт хурдан шингэдэг нүүрс ус их хэрэглэдэг болсон, хөдөлгөөний дутагдалтай , таргалалттай хүүхдүүд их болсон байна. Үүнээс үүдэн өсөлт хөгжлийн хоцрогдолд орох нь элбэг байна гэдгийг хэлж байв. Зарим эцэг, эхчүүдийн хувьд, хүүхдээ бусад хүүхдүүдтэй харьцуулаад намхан байна эсвэл хэт өндөр байна гэж өөрсдөө онош тавиад “Тод эйч” клиникт ханддаг аж. Ялангуяа намар хичээл эхлэхээр энэ байдал илүү тод мэдэгддэг гэнэ. Тиймээс эцэг эхчүүдэд зөвлөхөд, таны хүү, охин ангийнхаа хүүхдүүдийн дундаж өндрөөс 10 см-с дээш намхан байх, жилд дөрвөн см-с доош өсч байгаа тохиолдолд зайлшгүй өсөлтийн эмнэлэгт хандах шаардлагатай.Түүнчлэн тухайн насны хүүхдийн дундаж өндрийн графикийн гурван хувиас доош тохиолдолд, эцэг эх өөрсдөө хэт намхан байх тохиолдолд, мөн цэг эхийн өндөртэй харьцуулахад намхан, өсөлт удаан байх тохиолдолд, өсөлт бойжилтын хувьд үеийнхнээсээ хэт хурдан байх, эцэг эх, ах эгч нарынх нь дунд бэлгийн бойжилт хэт эрт явагдаж байсан тохиолдол байгаа бол өсөлтийн эмнэлэгт хандах хэрэгтэй гэдгийг зөвлөж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.25 № 61 (6028)
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

12 цаг 29 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

16 цаг 40 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

16 цаг 49 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

17 цаг 33 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

18 цаг 39 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

22 цаг 7 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

22 цаг 7 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

22 цаг 7 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 цаг 7 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

22 цаг 7 мин