Танд хэрэгтэй зөвлөгөө: Архаг ядаргааг хэрхэн эмчлэх вэ?

2019-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Та амархан ядарч, эрч хүчгүй болж, биеийн тань энд тэнд эсвэл толгой өвдөж, ажлаа хийхэд хэцүү санагдаж байна уу. Хэрэв танд ийм мэдрэмж төрж байгаа бол архаг ядаргаа байж болох талтай. Ядаргаа үүсэх олон янзын хүчин зүйл байдаг. Тухайлбал, уурлаж бухимдах, сэтгэл гутрах, сэтгэл түгших, юманд санаа зовох эсвэл нойрон дундаа сэрэх, өглөө эрт сэрэх, унтсан ч амарсан болохгүй, шөнийн айдастай болох, хар дарж зүүдэлж байна уу.  

Амьдралын буруу хэвшилтэй холбоотой зүйл:

  Олон цагаар ажиллах, хийж буй ажилдаа идэвх сонирхолгүй байх, өдөр бүр архи уух, тогтмол цагт хооллохгүй байх, таргалах, бусад буруу хэвшил.  

Бие махбодийн хүчин зүйл:

  Цус багадалт, гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин, үе мөчний өвчин, бамбай булчирхайн өвчин, халдварт өвчнүүд, тархины судасны өвчнүүд, тархины гэмтэл, ханиад томуу, амьсгалын дээд замын үрэвсэл, архи болон мансууруулах бодис хэрэглэх.  

Хэрэв танд архаг ядаргаа байгаа бол таньд дараах шинжүүд илэрч болно

  Нойр хулжих, эрт сэрэх, зүүд зүүдлэх, өнгөц унтах, яльгүй зүйлд амархан уцаарлах, эмзэглэх, дуу шуугианд дургүй болох, халуун хүйтний хэлбэлзлийг хэт мэдрэх, өчүүхэн юманд сэтгэл түгших, эрүүл мэндийнхээ төлөө сэтгэл зовних, сэтгэл дундуур байх, бэлгийн дур буурах, алга хөлрөх, биеийн энд тэнд тааламжгүй мэдрэмж үүсэх, булчин хөндүүрлэх, толгой эргэх, толгой өвдөх, ажлаа гүйцэтгэх чадваргүй болох, анхаарал сарних, юм тогтоох чадваргүй болно. Ядаргааг эмчлэх тусгай эмийн эмчилгээ байдаггүй. Тиймээс үүсгэж буй шалтгааныг харгалзан ядаргааг эмчилдэг. Сэтгэл зүйн гаралтай ядаргаа бол стресс тайлах арга барилд суралцах хэрэгтэй. Мөн амьдралын буруу хэвшлийн улмаас ядаргаа үүссэн бол зөв аж төрөх ёс, амьдрах аргад суралц. Хэрэв бие махбодийн шалтгаанаар ядаргаа илэрвэл суурь өвчнөө эмчлүүлэх нь чухал гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Эх сурвалж: www.polit.mn
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 32 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

13 цаг 3 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

16 цаг 4 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

16 цаг 17 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 цаг 23 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 43 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин