Улаан дарс арьс цайруулдаг

2019-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Хаврын улирлыг олон ааштай гэдэг. Өглөө нь нар гарсан хэрнээ өдөр нь шуурч, үдэш нь бороо орох энүүхэнд. Цаг уурын хувьд тогтворгүй энэ үед арьс хуурайшиж гэмтдэг ажээ. Хаврын улиралд үргэлж гоо сайхан руу гүйгээд байхгүйгээр арьсаа гэрийн нөхцөлд хэрхэн арчлах тухай “Гоо-Мичид” салоны гоо сайханч Ө.Халиуны зөвлөгөөг хүргэж байна.  
→ Хаврын улиралд шороо шуурах нь элбэг учир арьс хуурайшдаг. Хэдийгээр таны арьс холимог, тослог байлаа ч энэ улиралд их бага хэмжээгээр хуурайшилт явагддаг. Тиймээс эхлээд тэжээлийн тосоо соль.
 
→ Харин дараагийн алхам бол гүний цэвэрлэгээ. Бүсгүйчүүд ихэвчлэн хоёр долоо хоногт нэг удаа арьсаа гуужуулдаг. Тэгвэл хаврын улиралд долоо хоногт нэг удаа гуужуулахад гэмгүй. Ингэснээр таны арьсанд шигдсэн гүний бохирдол ор мөргүй арилна
 
→ Хүнсний соданд нүүрний арьсанд хэрэгтэй амин дэмүүд байдаг аж. Тиймээс оройдоо 3-5 минут битүү ууранд утвал арьс тань чийгшил авахаас гадна нүхжилт нь багасдаг ажээ.
 
→ Улаан дарс зөвхөн уухад зориулагдаагүй. Долоо хоногт нэг удаа 30 гр улаан дарсыг өндөгний шартай зуурч, нүүрэндээ маск тавихад таны арьс зөөлрөхөөс гадна илүү цайрч, гэрэлтэж харагдах ажээ.
 
→ Хаврын улиралд хүмүүс хүнсний ногооноос амин дэм витамин авдаг бол арьс ч ялгаагүй жимс ногоо хэрэглэх тусам өнгө орж, залууждаг.  Мөн хоёр долоо хоногт нэг удаа үрлэн витаминыг буцалсан усанд уусгаад алчууранд шингээж нүүрэндээ бигнүүр тавиарай. Арьс тань сарынхаа амин дэмийг авах болно.
  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.21 № 59 (6026)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 4 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 36 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 37 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 50 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 56 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 57 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 16 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 16 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин