Нийслэлийнхээ нэрийг солихыг уриалжээ

2019-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Казахстаны шинэ ерөнхийлөгч Касым Жомарт Токаев  өнөөдөр энэ албанд тушаалд томилогдсон байна. Тэрээр парламентад тавьсан эхний илтгэлийнхээ үеэр өмнөх ерөнхийлөгч Нурсултан Назарбаевийг хүндэтгэж тус улсын нийслэл Астана хотын нэрийг түүний нэрээр нэрлэхийг уриалжээ. Мөн манай улсын анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, одоо цагийн хүний нэрийг мөнхлөхийн тулд Казахстан улсын нийслэлийн нэрийг авах ёстой. Тиймээс Нурсултан гэж нэрлэхийг уриалж байна гэв. Харин энэ санааг гаргахын өмнө тус улсыг 30 жил удирдсан ерөнхийлөгчийг дурсахын тулд нийслэл хотод хөшөөг нь босгох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Нурсултан Назарбаевыг өчигдөр огцорно гэж мэдэгдсэнээс цагийн дараа ерөнхийлөгч болсон  тэрээр “Орон нутгийн засаг захиргааны бүх төвийн төв гудамжийг анхны ерөнхийлөгчийн нэрээр нэрлэх ёстой гэж итгэж байна” гэж нэмж хэлснийг  “Спутник” агентлаг мэдээлсэн байна. Ингэснээрээ улсын нийслэлийн нэрийг сүүлийн 60 жилд дөрөв дэх удаагаа сольж байгаа хэрэг юм гэж Казахстаны түр хугацаанд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа Касым Жомарт Токаев мэдэгджээ. Мөн Назарбаевийг хүндэт сенатч, түүний хөрөг, албан ёсны зургийг олон нийтийн сууцанд байлгах зайлшгүй билэг тэмдэг болгохыг уриалсан байна. Токаев нь өчигдрийг хүртэл Сенатын ерөнхийлөгч байсан бөгөөд Назарбаевт хөдөлмөрийн болон ардын баатар цол олгохоор шийд гаргажээ. Назарбаевийг албан тушаалаасаа огцорно гэсний дараа Токаев түр хугацаагаар ерөнхийлөгчөөр ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгууль болтол ажиллах юм байна. Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 7 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 11 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 11 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин