Жаатай “жагсаалын цэрэг”

2013-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.МӨРӨН

“Байлдагчийн ха­лаа­санд генералын мөрдөс байдаг” гэж ярьдаг. Гэхдээ цэрэг бүхэнд ийм хувь тавилан тохиодоггүй. 1978 онд Ардын армийн 028 дугаар ангийн жагсаалын цэргүүдээс жаатай, жавхаатайгаараа ялгарсан тэр цэрэг өнөөдөр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон байна. Хошууч генерал, шинжлэх ухааны доктор, профессор З.Болдбаатар 1959 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1979-1984 онд БНПАУ-ын Цэргийн дээд сургууль, 1989-1992 онд ЗХУ-д Цэргийн улс төрийн академи, 1998-2000 онд ОХУ-д ЗХЖШ-ын академийг тус тус төгсч, Зэвсэгт хүчний 276 дугаар ангийн салаан захирагч, 1985-1987 онд 107 дугаар ангид ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, Улаанбаатар гарнизоны 178 дугаар ангид улс төрийн хэлтсийн даргын туслах, 1988 онд Батлан хамгаалах яамны зохион байгуулагч, 126 дугаар нэгтгэлийн 205 дугаар ангийн захирагчийн сургалт эрхэлсэн орлогч, яамны эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тамгын хэлтсийн дарга, газрын дарга, бодлого, судлалын төвийн дарга, БХЭШХ-ийн захирал, БХИС-ийн БХУА-ийн захирал, Зэвсэгт хүчний жанжин штабын Бодлого, стратегийн удирдлагын газрын дарга, Батлан хамгаалахын их сургуулийн захирлаар тус тус ажиллажээ.Тэрээр артиллерийн командын инженер, цэргийн эдийн засагч, улс төр судлаач, оператив-стратеги, команд штабын мэргэжилтэй.

З.Болдбаатар энэ салбарт алба хаагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх, хөдөлмөрийн үнэлэм­жийг нэмэх, цэргийн албаны нэр хүндийг өсгөх, энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадамжийг улам боловсронгуй болгох, зэвсэгт хүчний зэвсэг техникт шинэчлэл хийх зорилт тавин ажил­лана гэдгээ ажил авах үедээ хэлж байсан. Түүний тухайд Бат­лан хамгаалах их сур­гуулийн захирал байх­даа “Тэмүүжин өрлөг” сургуулийг байгуулж, хувийн ашиг сонирхолоор хандсан гэх зэрэг хардлагын үг хэвлэлүүдээр гарснаас бусдаар салбараа мэддэг, олон жилийн туршлагатай, салбартаа мэргэшсэн хүн гэгддэг  юм.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2 цаг 54 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

4 цаг 17 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

4 цаг 26 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

4 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

7 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

7 цаг 27 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

8 цаг 45 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

12 цаг 11 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

12 цаг 11 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин